Оюутнууд төлбөрийн И-баримтаа ирэх сарын 15-наас өмнө авах шаардлагатай

Оюутнууд сургалтын төлбөрийн баримтаа авч, төлбөрийн 10 хувийн буцаан олголтыг авах боломжтой.

Оюутнууд сургалтын төлбөрийн баримтаа авч, төлбөрийн 10 хувийн буцаан олголтыг авах боломжтой. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24.6-д заасны дагуу иргэн татварын буцаан олголтыг авахын тулд төлбөрийн баримтаа авсан байхыг шаарддаг. Тиймээс оюутнууд төлбөрийн баримтаа авсанаар татварын буцаан олголтыг авна.  Их, дээд сургуулиудын захиргаанд холбогдох хуулийн талаарх мэдээллийг албан бичгээр хүргүүлсэн учир оюутнууд баримтаа авах боломжтой. Хэрвээ и-баримттай холбоотой ямар нэгэн асуудал үүсэн тохиолдолд оюутнууд МОХ-ны 70111143 утсанд өргөдөл гомдлоо хүргүүлж болно. Цаашид дотуур байрны төлбөр, цайны газар, сургалтын төв, жолооны курс зэрэг бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудад и-баримт олгодог болох талаар хамтран ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.