АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх иргэдийн виз мэдүүлэх журам

 АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 виз мэдүүлэх журмыг Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-наас дахин танилцууллаа. 

Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 хөтөлбөрийн талаар зарим бизнесийн байгууллагууд зөвлөгөө тайлбаруудыг хийж байна. Эдгээр байгууллагууд нь АНУ-ын Элчин Сайдын Яам цаашлаад АНУ-ын засгийн газартай ямар нэгэн хамаарал холбоогүй болно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд аливаа нэгэн компани, хувь хүн, зуучлагч байгууллагыг визний “төлөөлөгч” болгон үйл ажиллагаа эрхэлдэггүй болохыг анхаарна уу.

 Зарим тохиолдолд зар сурталчилгааны зорилгоор Монгол иргэдийн хувийн мэдээллийг борлуулж болзошгүй тул  олон нийтийг хууль бус үйл ажиллагаанд залилан мэхлэгдэхээс сэрэмжлүүлж байна. Визтэй холбоотой сэжиг бүхий хувь хүн байгууллагыг UlaanbaatarFPU@state.gov цахим шуудан хаягаар мэдээлнэ үү.

H-2A болон H-2B виз мэдүүлэгчдэд зориулсан АНУ-ын засгийн газрын албан ёсны мэдээллийн эх сурвалжууд:

  • H-2A болон H-2B виз мэдүүлэх ерөнхий журам:

Алхам 1: Түр хугацаагаар ажиллах хүч авах эрх бүхий компани АНУ-аас олж ажлын гэрээг тухайн байгууллагатай хийх. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно. АНУ-ын Элчин сайдын яам нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ямар нэгэн ажил болон виз зуучлагч байгууллагатай хамтран ажилладаггүй.  АНУ-ын Элчин сайдын яам болон АНУ-ын засгийн газартай хамтран ажилладаг гэсэн мэдэгдэл хийж буй байгууллага байвал нэн даруй UlaanbaatarFPU@state.gov цахим шуудангаар мэдээлнэ үү.

Алхам 2:  H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана.  Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд  боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.

Алхам 3:  Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл  нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа сайтар хийж ажил олгогч нь таньд зах зээлийн ханштай дүйцэхүйц хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.

Алхам 4: DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банканд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).

Алхам 5:  Дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Хүчин төгөлдөр  паспорт
  • I-129 өргөдлийн баримтын дугаар – 2-р алхамыг харна уу.
  • Визний хураамж болох 190$ төлбөрийн баримт

Алхам 6:  H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/). Товлосон цагтаа АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлагандаа ирнэ.

Алхам 7:  Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.

Эх сурвалж: Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ  

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.43) 2019-02-09 21:26:41
Tegvel tanai elchin mongold bhiin hereg yu bgaan ta naraas oor zondoo huvi humuus naad ajiliig chin hiigeed zuuchlaliin mongo dundaas ni awaad ta nar 19 dollor awaad engiin ard hohirood bna shuu
Ardii elch (66.181.180.203) 2019-02-08 13:18:50
Jiriin irgen ANU dahi HUdulmuriin yamtai heleltseed ajilaa olohov de.neg yum hiij baigaa bol joohon mongoloo gesen hunee gesen setgeltei bagaach de.oligtoihon zuuchilagch kompani ene teriig ni olood ugj boldogui yumu mongol talaas.zuuchilj boldogui yma gehed zuvulguu uuud inge teg ged todorhoi medelel ugchku.manaih zuuchildaggui hamardagui geh yum.tegvel tanai hereg er ni bnuu? viz gargahad l hund zurtal gargaj hunii 190$ avahaa l bodoh ymaa!!!