З.Энхболд: О.Баасанхүү гишүүн "Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ" гэдэг цуурхал тараахаа одоо боль

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд сонгогдсоноос хош хийсэн ажлын тайланг Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулав. Үүний дараа  тайлантай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайлантай холбогдуулан  “Утаа бууруулах хамгийн зөв шийдэл бол орон сууцжуулах. Ерөнхийлөгч ипотекийн зээлийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ" хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамгын газрын дарга З.Энхболдоос асуув. Түүнчлэн тэрбээр, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал прокурорын байгууллагаас оруулж ирсэн. Тэдгээрт Ерөнхийлөгч яагаад хориг тавьсангүй вэ. Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж амлаж байсан. Энэ амлалт нь хэвээрээ юу гэдэгт тодорхой хариулт өгөөч. 23 настай залуу Алтангадас одон авч байхад 23 жил төрд ажилласан хүн төрийн шагнал авч чадахгүй байна. Шагналтыг сугалаагаар өгдөг болгох юм уу гэсэн юм.

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дараах хариултыг өглөө. Тэрбээр хэлэхдээ, "О.Баасанхүү нэг хуудас тайлан уншаагүй ярьж байна. Ипотекийн талаар юу гэж бодож байна гэдэгт нь би хариулт өгөх боломжгүй. Хүүхдийн мөнгө зэрэг дөрвөн асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавьсан ч хүлээж аваагүй. Бүх асуудал дээр хориг тавиад байх бодолгүй байгаа.  Мөн О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн гэж цуурхал тараахаа одоо боль. Иргэддээ ногдол ашиг хуваарилж, авсан ногдол ашгаараа зээлээ дарах эсэх нь иргэдийн сонголт болно. Ерөнхийлөгч ямар нэгэн зээл тэглэх талаар бодоогүй. Тийм хуулийн заалт ч байхгүй." гэсэн юм.

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.160.11) 2019-02-01 07:16:51
Өр барагдуулна гэж амлаж ялсаан. Оффшерт байгаа 17 тэрбумыг оруулж ирэхгүй бол огцорно ч гэж амласан.
зочин (180.10.19.232) 2019-01-31 14:35:34
цалин тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж сонгуулийн үеэр амлаа биз дээ. намайг АН-ынхан ингэж хэл гэж бгаад хэлүүлсэн гэж тайлбарлаж бсан. одоо бүр хэлээгүй болсон уу. тѳмѳр замынхаа асуудлыг нам дарахын тулд улс тѳрийн будлиан зохион байгуулаад бгааг чинь хүмүүс ойлгож л бгаа шүү. бттгий л хэтрүүлчихээрээдээ
0 1 Хариулах
Zo (202.9.43.155) 2019-01-31 14:35:34
Halamjiig het ruilshiruulj bolohgvi l de ene Baasan hvv turiig dampuuruulah sonirholtoi ard irhediig turhiraad yvhimaa
Зочин (49.0.212.41) 2019-01-31 13:45:03
Баасан хүү гишүүн хөгшчүүдийн амьдралыг ойлгодог юм байна ихэнх нь зээлтэй ахмадууд үр хүүхэд нь туслаж цагаан сар хийж байна шүү тэтгэврийн зээлийг тэглэнэ гээд баярлаад байсан яасан бэ эм тариагаа авч чадахгүй болоод зээл авч байгаа шүү дээ анхаарал хандуулах хэрэгтэй байх