Бангкокт агаарын бохирдлоос болж 400 сургуулийг хаажээ

Тайланд улсын нийслэл хот болох Бангкокт РМ 2.5 тоосонцроос болж 400 гаруй сургуулийг бүтэн долоо хоногийн турш хаажээ. Дэлхийн агаарын чанарын холбооноос мэдээлснээр Бангкокийн АЧИ 170 байгаа юм.

Тайланд улсын түүхэнд урьд хожид байгаагүй их бохирдол агаарт тархжээ.

Бангкокт агаарын бохирдлын хор нөлөөнөөс хүүхдүүдийг хамгаалахын тулд, 400 гаруй сургуулийг, долоо хоногийн турш хаажээ.

Тайландын нийслэл хот РМ 2.5 хэт нарийн ширхэгтэй тоосонцроос болж, түүхэндээ байгаагүй агаарын бохирдолтой нүүр тулж байна. Судлаачид машинаас ялгарах CO2, үйлдвэрийн утаа, үр тариа шатаах зэргээс агаарын бохирдол үүссэн гэж үзэж байгаа юм. Засгийн газраас борооны үүл буудах, замын хөдөлгөөнийг бууруулах, гудамж талбайн хөдөлгөөнийг саармагжуулах зэрэг арга хэмжээнүүдийг авсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. 

Агаарын бохирдлын маск худалдаанд гарсан даруйдаа зарагдаж дуусчээ.​​​​

Иймд Засгийн газраас, иргэдийг удахгүй болох цагаан сар баярын үеэр, арц, хүж асааж, салют буудуулахгүй байхыг уриалжээ.

Дэлхийн агаарын чанарын холбооноос мэдээлснээр, Бангкокийн АЧИ одоогийн байдлаар 170 буюу "эрүүл бус" байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.95.131.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.