Шог найруулал: “Ай сайхан Монгол орон минь...”

Монгол бол жинхэнэ диваажин. Энд сэргэлэн л байвал сайхан амьдрах бүрэн бололцоо бий.

Монгол бол жинхэнэ диваажин. Энд сэргэлэн л байвал сайхан амьдрах бүрэн бололцоо бий. Би Монголд ирээд Ван Фук тосгоны ах дүү нартайгаа нийлж засварын газар байгуулж байлаа. Манай засварын газар эхний өдрөөсөө л их орлоготой байж билээ. Би саяхан “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг зүйр үг сурсан. Энэ зүйр үг цэцэн үг монголчуудыг яг сайхан тодорхойлдог гээч. Тэд “вьетнам төлөгнүүдийг ална, эмс хүүхнүүдтэй минь орооцолдвол юуг нь тасдана, ачаад гаргацгаая, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэх аминд халгаатай зүйлс ярьдаг ч гэсэн биднийг чин зүрхнийхээ гүнээс өрөвдөн хайрладаг гэдэгт итгэлтэй байна. “Яаж мэдэж байгаа юм?” гэх тэнэг асуулт битгий асуугаарай. Мэдээж хайрладаг учраас л машин байхгүй Ван Фук тосгоны тариаланчин биднээр машинаа засуулна шүү дээ.

Би ер нь цаашид монголын иргэншилтэй болж, эхнэр хүүхэдтэй болоод эндээ амар жимэр амьдарна гэж бодож байна. Монгол чинь сайхан шүү дээ. Жинхэнэ ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг орон. Хууль дүрмээсээ илүү иргэдээ л боддог өгөөжтэй газар даа. Ер нь хууль юу юм бэ ? Хэдэн цаасан дээрх хэлбэрдэлт л биз дээ ? Яаж ч бодсон энэ цаас иргэдээс нь илүү үнэтэй  байх уу даа? Хуулийг ер нь нохой ч шиншлэхгүй дээ. Итгээрэй, би туршиж үзсэн юм шүү!

Гэхдээ зарим хуулиа баримталдаг шударга журамтай иргэд бий шүү. Тэднийг дотор нь хоёр ангилна. Нэг хэсэг нь шударга, нөгөө хэсэг нь бүр шударга. Би аль ч харъяалалд багтдаггүй л дээ. Шударга иргэд гэж шударга байхаас өөр аргагүй байдалд орсон буюу танил тал, мөнгөгүй хүмүүсийг хэлнэ. Харин бүр шударга иргэд нь өөрсдөө хуулиа зохиодог юм даа. Би бол шууд л бүр шударга иргэний тоонд багтахыг эрмэлзэж байгаа.

Би одоо өөрийн засварын газартаа ажиллахаа больсон. Нутаг нэгтнүүдээ ажлын байраар хангадаг мундаг бизнесмен болсон. Вьетнам засварын сүлжээ миний эзэмшлийнх. Мөн би хятад руу самар, бугын эвэр, динозаварын яс, арьс шир, хүүхнүүд гээд түүхий эдүүдийг гаргаж байгаа. Би үүгээрээ монголын хичнээн өрхийг тэжээж байгаа гэж санана?

Монголын амьдрал сайхан л байна шүү дээ. Та нар юунд өдөр бүр зурагтаар эдийн засаг хямарч байна, ард иргэдээ бодсонгүй, монголыг зарж дууслаа хэмээн үймэж байдаг юм бэ? Энэ эд баялаг дуусахгүй болоогүй ээ. Тиймээс та нар чадах чинээгээрээ л эртхэн хутгаж авцгаа. Дараа үе хамаа юу байхав дээ? Ер нь тэгээд мөнгөтэй болчихвол хаана ч амьдарч болно шүү. Ай сайхан Монгол орон минь...

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (35.173.48.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(192.82.66.13) 2019-02-19 13:41:43
Амныхаа зоргоор ийм юм зохиож бичиж болж байгаа юм уу сэтгүүлчээ!
1 1 Хариулах
(112.72.11.119) 2019-02-19 13:41:43
Шог найруулал гэж нэрлэдэг юм хө, жаахан юм уншиж байж бусдыг шүүмжилнэ шүү.
(122.201.21.229) 2019-02-17 21:26:37
хшаххххххххххашшршшхахшхшшхрашххххшхшхшхххххашххаххххахшхахагхггххшххшхххашххршшгагхххшххшххаашашаашаахрхшахахаггххшхшрхагшшшшхххшхххгхахррахахххшахгххахшхүххшхгхгххгхрхххаршхххххрхахрххгаххххаашахарахахаххххххххахархххашрххасман6х
(64.119.25.142) 2019-01-31 22:20:22
Van Fuck tosgon gej one fuck ym baina ahahahhahahaha sda yooo
me.x (202.9.43.87) 2019-01-31 17:47:10
saihan ug bna