Хилийн хориг энэ сарын 5-наас хэрэгжиж эхэлнэ. Монгол улсад гахайн ханиадны тархалт дэгдсэнээр тус арга хэмжээг авсан байна. Африкаас гаралтай гахайн ханиадны вирус Хятад улсад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тархсан юм. Өнөөдрийн байдлаар тус улсын 25 мужийг хамран, 900,000 гаруй гахайг устгалд оруулсан байна.
Хятад улс Монголоос гахайн мах импортлохыг зөвшөөрдөггүй. Гэхдээ хууль бус замаар хил давуулах явдал түгээмэл байдаг.
Эх сурвалж: Reuters