Дархан-Улаанбаатар чиглэлд рейлбус явна

Сар шинийн баярын өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд рейлбус явуулахаар болжээ.

2019 оны хоёрдугаар сарын 4-10-ны өдрийг дуустал Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд /961/962-р/ рейлбус явах юм байна. Рейлбус 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дарханд ирнэ. Харин Дарханаас 13.45 цагт хөдөлж Улаанбаатар хотод 18.18 цагт хүрэх юм байна. Рейлбусанд том хүн 14600, хүүхэд 6400 төгрөгөөр зорчино . Мөн хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатар-Дархан чиглэлд /963/964-р/ галт тэрэг нэмэлтээр иргэдэд үйлчилнэ гэж УБТЗ-аас мэдээллээ.   

Сэтгэгдэл:
Таны IP: (35.173.48.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.