Чикагочууд галт тэргээ хөдөлгөхийн тулд төмөр замаа галаар халааж байна

Одоогийн байдлаар Чикагод Цельсийн -26 градус байна.

Чикагочууд галт тэргээ хөдөлгөхийн тулд төмөр замаа галаар халааж байна. Одоогийн байдлаар Чикагод Цельсийн -26 градус байна. Энд их хэмжээний цас хунгарлаж, мөс тунаран галт тэргийг зогсоход хүргэжээ. Асуудлыг шийдэхээр тэд Метррагийн санаачилсан технологийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь  замыг халаахын тулд газ ашиглан дөл гаргах технологи юм. Энэ системээ хамгийн их хүн зорчдог хэсгүүдэд суурилуулсан. Галт тэрэгний замыг галаар шараагүй, хажууд нь холболт суурилуулан, тэр нь автоматаар шаардлагатай хэсгүүдэд асч нь дөлөөр төөнөн замаа халаадаг байна. Ингэхдээ газаас гадна цахилгаан хослуулан ашигладаг. Халаагч байдаг газар бүрт нэг засварын ажилтан байдаг.

Милуоки дүүргийн инженерийн салбарын дарга Жон Мейер энэ аргыг хэрэглэхэд маш аюултай бөгөөд одоо 70-аад он биш шүү дээ хэмээн анхааруулав.

Эх сурвалж: Independent

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.191.220) 2019-02-04 14:18:51
tehnik tehnologi ch hurdatstai hogjij bnda...