Төрийн тамганы “жин” хүндэрчээ

М.Энхболдоос нэхсэн шударга ёсоо бусдаас нь ч гэсэн нэхэж чадах уу? М.Энхболдод “та нүцгэн байна” гээд эгцэлж хараад хэлсэн шигээ Г.Занданшатарт хэлж чадах уу. У.Хүрэлсүхэд хэлж чадах уу. Х.Баттулгад хэлж чадах уу.

Шинэ сайхан хувцсанд туйлын дуртай нэгэн хаан байж гэнэ. Тэр хаан хамаг мөнгөө хувцсанд зараад, ард иргэдээ ер ажирдаггүй байсан юмсанж. Гэтэл нэгэн өдөр хоёр луйварчин ирж энэ дэлхийн хамгийн сайхан хувцсыг урлаж өгчээ. Торгоор хийсэн хувцас нь зөвхөн ухаантан мэргэдэд харагддаг, ухаан муутай тэнэг мулгууд нь харагддаггүй. Түүнийг сонссон сайд түшмэд нь "Юу ч олж харахгүй байна гэх юм бол тэнэг гэдгээ зарлаж, албан тушаалаа алдаж таарна" гэж бодохдоо өмнө нь нүцгэн зогсож буй хааныхаа хувцсыг хамаг байдгаараа магтдаг. Ард түмнийхээ өмнө гараад үг хэлж зогсоход нь өмнөөс нь хараад зогсож байсан түмэн олон “тэнэг хүний нүдэнд харагддаггүй хувцастай” гэсэн хэмээн шивнэлдэхдээ сайхан хувцастайг нь ам уралдан шагшина. Харин нэгэн хүү өөрийгөө тэнэг харагдана гэдгийг үл тоон “хаан нүцгэн байна” хэмээн хашгардаг. Ингэж олны нүд нээгддэг.

УИХ-ын дарга асан М.Энхболд ажлаа хүлээлгэн өгөхдөө, “Хэн ч надад хэлээгүй шүү дээ. Энэ олон жил та ийм байсан гээд надад хэлсэн хүн байгаагүй. Харин одоо бүх муу муухайг надад наалаа” хэмээн халаглан зогссон. Энэ үг түүний УИХ-ын даргын суудалд гурван жил “нүцгэн” суусан гэдгээ мэдсэн цөхрөл байв. Өөдөөс нь мэлтийгээд ширтэж суусан 75-аас хэн нь ч түүнд үнэнийг хэлээгүй, хэдэн жил амаа хамхиж, түүний сайхан “хувцас” өмссөнийг бахдан сайшааж, аядуу зөөлөн хүн шүү хэмээн ам уралдан шагшиж байсны гор.

М.Энхболд даргын ноёрхолд 60 тэрбум цэг тавьсан. Үнэндээ түүнийг авилгын аалзны шүлсээр өөртөө хувцас нэхээд өмсчихсөн гэж олноороо нийлээд хардаж, сэрдэж байсан ч чимээгүй өнгөрч байсан. “60 тэрбум” гэдэг нөмрөгт нь шигтгээ нэмсэн хүн бүр түүнийг ямар сайхан хувцастайг нь гайхаж л суусан. Хэлчихвэл тэнэг харагдах гээд, дэлгэчихвэл татан буугдчих гээд жихүүцэж явсан байх. Харин Л.Оюун-Эрдэнэ тэнэг харагдсан ч  М.Энхболдын өөдөөс “та нүцгэн байна” хэмээн уйлах шахан хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ тэнэг харагдана гэдгээсээ ч ичэлгүй улайран дайрч байсан. Үнэхээр ч тэнэг юм шиг л харагдаж байсан.

Г.Занданшатар өмнөх УИХ-ын даргын гардаж авснаас илүү “хүнд” тамгыг гардаж авлаа. Учир нь УИХ-ын дарга муу ажиллавал 38 хүний гарын үсгээр огцруулах хуулийн заалтыг тэд баталчихсан. “МАНАН-гийн эсрэг жагсаал  М.Энхболд гэдэг хүнийг унагахдаа бус УИХ-ын дарга гэдэг суудалд хариуцлага нэмэх юм шүү” гэж хэлж зогссон таван залуугийн үнэн болох нь батлагдаж, тэмцэл үр дүнгээ өгчээ. Төрийн тамганы “жин” хүндэрсэн нь үнэн.

Төрийн тамганы жинг нэмсэн нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд гэх таван залуугийн гавьяа. Харин байгуулсан гавьяагаа батлах нь Л.Оюун-Эрдэнэ гишүүний сонголт болоод байна. Нүцгэн буй үнэний төлөө тэнэг харагдсан ч хамаагүй гээд зүтгэдгийг нь бид харсан. Тэр шинэ учраас бохир улс төрд бага хутгалдсан. Тэр “60 тэрбум”-ын эсрэг чанга дуугарч чадсан шиг энэ мэт олон хэрэг дээр чанга дуугарч чадна гэсэн хүлээлт бий.

Улс төрийнхний тогоондоо хамгийн балчир нь болох Л.Оюун-Эрдэнэ томчуудынхаа өөдөөс цод, цод хийж байгаа нь олон нийтийг талархлыг хүлээгээд байгаа. Харин тэр тэнэг харагдахаасаа ичдэггүй нүцгэн байгааг нь хэлчихдэг учир томчууд нь түүнээс жийрхэж байгаа. Гэхдээ л эцсийн дүндээ тэр ЗГХЭГ-ийн даргаар томилогдохоор яригдаж байна.

Үнэхээр М.Энхболдоос шударга ёс нэхэж чадсан шигээ бусдаас нь ч гэсэн нэхэж чадна, өөрөө ч бас шударга байж чадна гэвэл  ЗГХЭГ-ын дарга гэдэг суудал энэ залууд зохино. Харин М.Энхболдоос нэхчхээд бусдаас нь нэхэж чадахгүй бол Л.Оюун-Эрдэнэ М.Энболдоос ч муухай харагдана. Л.Оюун-Эрдэнэ бүх улс төрчтэй М.Энхболдтой харьцсан шигээ харьц. Тэгвэл л тэр энэ суудалд тохирно.

Улс төрийн хүрээнд түүнийг энэ суудалд сууна гэдгийг бүгд дуу нэгтээ хэлж байна. Эндээс хоёр асуудал урган гарч ирнэ. Л.Оюун-Эрдэнэ тэр суудал дээр очоод суувал М.Энхболдод “та нүцгэн байна” гээд эгцэлж хараад хэлсэн шигээ Г.Занданшатарт хэлж чадах уу. У.Хүрэлсүхэд хэлж чадах уу. Х.Баттулгад хэлж чадах уу.

Хэрвээ чадна гэвэл сонголт түүний гарт байна.

Эрх мэдлийг нь түүнд өг. Эхлүүлсэн тэмцлээ дуусгаг. 

Сэтгэгдэл: (9)
Таны IP: (54.226.23.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (49.0.218.82) 2019-02-14 00:05:23
ene chadahgvi e ard ni battylga hvrelsvh 2 bga
(103.26.195.194) 2019-02-02 17:07:03
Мигийн гар хамсаатангуудыг бүгдийг зайлуулахгүй бол толгойгийг чинь цустан шүү Хүчний байгуулгын генарал цолтонгууд тэдний гар хөл болж хов зөөдөг доод тушаалтангууд хов хэлж ходоодоо тэжээгчид
зүү (202.9.43.144) 2019-02-02 08:54:56
Худлаашдээ
(66.181.187.40) 2019-02-02 03:08:23
заавал албан тушаал, ажлаар дарах хэрэг байна уу? чөлөөтэй сэтгээд өмнөх шигээ шудрагаар тэмцээд ард түмэн- улс төр хоёрын дунд гүүр болоод явж байвал зүгээр бус уу?
(112.72.11.115) 2019-02-02 00:54:29
Энэ залууд өгөх нь ч зөв .Ачаагаа үүрэх нь зөв .Цаашаа хоёр салаа зам биы Аль замаар нь явж хаана хүрэх нь энэ залуугийн цааш сонголт ирээдүй
Зочин (150.129.141.24) 2019-02-02 00:33:49
Хэрэв 60 тэрбум үнэн юм бол Оюун-Эрдэнэ ч түүний үр хөврөл
Мѳкѳр мѳнхѳѳ (103.10.21.22) 2019-02-01 23:57:10
үгүй ээ чадахгүй тэр ангайх амаа яамгүй сайдын суудлаар таглуулчихсан.3 том хүн ньбүх заналхийлэлээ түүнд тулгаад ард түмний захиалга нэрийн дор хар ажлаа гүйцэтгүүлэхээр боллоо
Зочин (202.9.43.88) 2019-02-01 22:57:34
Өндөр суудалд залрахигэж зүтгэсэн хүн суудлаа эзэлбэл таг болно ХероБаатарын дүү Женкотой нийлээд л явах биздээ итгэх хүн алгаа бид хохироод л дээдэс улам л давраад хөгийн ч юмаа даа
S Altanbagana (203.91.115.39) 2019-02-01 22:10:31
Tiimee ehluulsenee duusgah heregtei,shudraga esnii tuluu fsaashid erch huchtei ajillaj chadval ene ajil tuund yg tohirno...