Хорьдолын тайгад цоохор ирвэс байгааг тогтоолоо

Хөдөлгөөн өөрөө мэдэрдэг камерыг 2017 оноос тавьж эхэлсэн бөгөөд Хорьдолын тайгад суурилуулсан камерт цоохор ирвэсний анхны зураг дарагджээ. Хорьдолын тайгад цоохор ирвэс байгааг тогтоосон нь сүүлийн 50 жилд анх удаа бүртгэгдсэн тохиолдол юм.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1.6 сая гаруй га газрыг хамран хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцан ажиллаж байна. Тус газрынхан хөдөлгөөн өөрөө мэдэрдэг камерыг 2017 оноос тавьж эхэлсэн бөгөөд Хорьдолын тайгад суурилуулсан камерт цоохор ирвэсний анхны зураг дарагджээ.

Энэ тухай Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхээс тодруулахад “Энэ өвөл дулаахан  зэрлэг амьтад маань өнтэй сайхан байна. Бидний хамгийн том олз бол цэнхэр тайгад маань ирвэс байгааг олж тогтоолоо. Цэнхэр тайга тусгай хамгаалалтад орсноор идэш тэжээл элбэгшсэн учраас Саяны нуруу дамжин ирвэс орж ирсэн гэж үзэж байна. Сүүлийн 50 жил судлаад олдоогүй юм. 2005 онд ирвэсний нэг мөр олоод дахиж олоогүй. Харин өнөөдөр нэг ирвэс байгааг тогтоогоод байна.

Цаашид хэд байгаа, хаана амьдарч байгааг тогтоох болно. Тайга  маань цоохор ирвэстэй болсныг мэдээд Сүмбээ хүү минь амьд байсан болоосой гэж бодож байлаа. Талийгаач хүү Т.Сүмбээ маань надтай Хорьдолын тайгад 2013 оны  өвөл явахдаа “Аав энд ирвэс байх л ёстой. Дараа амралтаараа судалгаа хийнээ” гэж хэлж байсан боловч харамсалтай нь тийм боломж даан ч гараагүй юм. Гэхдээ хүүгийнхээ таамаг, зорилго хүслийг нотолсондоо маш их баяртай байна” хэмээн ярилаа.

 

Монгол орны арваад аймаг буюу Монгол Алтай, Говь-Алтайн уулсаар 2000 орчим ирвэс байдаг  гэсэн судалгаа байдаг гэнэ. Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй  төрлийн амьтан байдаг ажээ.

Б.Гантуяа 

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (35.173.48.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Adiya (103.212.118.108) 2019-02-04 14:34:52
Ymar shan medee vee
(202.9.42.233) 2019-02-03 22:33:54
Ингэж зарлах хэрэг байсан юм уу
Jaal0099aa (59.153.112.174) 2019-02-03 21:16:58
Ene ah huu hamgaalsan shig hamgaaldag ym bnlee bi zagaschin hun nom yosoor n zagas barih geed buun l ym bolson tuhain ued uuraa barj baisan ch tegej hamgaalj baij l heden zagas n gol usanda baiga baih gej bodson bid Nar shig uurga dege barisaniig bish torddog garuudiig bur ih bariaarai gej husii
Munxoo (188.168.24.139) 2019-02-03 01:11:11
Baijil baig yund zarladgin be dee aw hiih sonirholtoi aluurchid n alaad duusagachih wii deeee Eh ornooso ireedvi hoichoso baigag n bulaaha bolichhosoi dooo
Аав (202.9.42.150) 2019-02-02 19:02:01
Эвийдээ .хайран сайхан хүү .хэрэгг н сэргээж шалгамаарл бгаам