Хонг Конгт 13 мянган панголины 8.3 тонн хайрсыг хурааж авлаа

Панголин нь дэлхийн хамгийн ховор амьтдын нэг юм.

Тэдний байгаль орчинд учруулсан хохирлыг нь 62 сая хонг конг доллар буюу 18 тэрбум төгрөг давсан хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байна. Эдгээрийг Нигерээс Вьетнам руу хөлдөөсөн мах нэрээр илгээсэн байжээ. Иймэрхүү бараа бүтээгдэхүүнийг үнэрээр нь мэдэгдэхгүйн тулд бага температурт байлгаж хөлдөөсөн мах хэмээн каргогоор явуулдаг шинэ төрлийн арга гарсан байна. Цагдаагийн газар хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчилсан. Албаныхны мэдээлж байгаагаар энэ нь сүүлийн арваад жилд панголины хайрс ийм ихээр оруулж ирэх гэсэн оролдлого гараагүй байна.

Панголины хайрсыг хятадын уламжлалт анагаах ухаанд өргөн дэлгэр ашигладаг бөгөөд ихэвчлэн үрэвслийн эсрэг эмчилгээ, хөхүүл эхэд сүү оруулах зорилгоор хэрэглэдэг. Сүүлийн 20 жилд панголины тоо толгой 90 хувиар буурчээ.

Эх сурвалж: Independent 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.226.23.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.