Пап лам Исламын шашны өлгий нутагт айлчиллаа

Пап лам Франсис энэ айлчлалаа шашин хоорондын харилцааны түүхэн дэх шинэ хуудсыг бичих боломж хэмээн үзэж байна.

Тэрээр Йемений дайныг хүчтэй шүүмжилснээсээ хэдхэн цагийн дараа Арабын нэгдсэн вант улсад зочилсон юм. Пап лам Йемений асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд айлчлалынхаа өмнөх ням гаригт талуудыг энх тайвны замаар хэлэлцээр хийж, бие биедээ харилцан туслалцаа үзүүлэхийг уриалжээ.

Тэрээр Петрийн талбай дээрээс дагалдагчдадаа хандан: “Эдгээр хүүхдүүд болон тэдний эцэг эхийн нулимс бурханд хүрэг. Өлсөж ядарсан, цангасан, эм тариагүй амь нас нь эрсдэлд ороод буй хүүхдүүдийн төлөө залбирцгаая.” гэж хэлсэн.

Пап лам Франсис энэ Мягмар гаригт мусульман шашинт удирдагчидтай уулзаж, хотын 135,000 хүний багтаамжтай спортын цэнгэлдэх хүрээлэнд иргэдтэй уулзана. Католик сүм Арабын Нэгдсэн Улсад сая сая католик шашинтан байдаг гэж үздэг бөгөөд тэдний ихэнх нь Филиппин, Энэтхэг хүмүүс юм.

Тэрээр: “Энэ аялал нь шашин хоорондын харилцааны түүхэн дэх шинэ хуудсыг бичих боломж” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Independent

Сэтгэгдэл:
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.