Ким Жон Ун иргэдээ өдөрт 100 кг өтгөн нийлүүлэхийг шаардлаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, улсынхаа доод давхаргын иргэдийг, өдөрт 100 кг буюу сардаа 3 тонн хүний өтгөн тушаахыг зарлигджээ. Энэ нь Хойд Солонгосын тариалангийн салбарт хямд бордоо ашиглан эдийн засгаа сэргээх бодлогын нэгэн хэсэг юм.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, тариалангийн салбарт хямд бордоо ашиглан, улсынхаа эдийн засгийг сэргээхийг зорьж байна. 

Улсын доод давхаргын иргэдийг, өдөр бүр 100 кг хүний өтгөн ялгадас тушаахыг шаардсан талаар RadioFreeAsia мэдээлсэн юм. Хэрвээ өдрийн норм болох 100 кг өтгөнөө нийлүүлж чадахгүй бол 300кг бордоо тушаах ёстой. 

БНАСАУ-ын эх сурвалж энэ талаар "Он гарснаар улс нийтээрээ бордоо бэлтгэх ажилд орсон. Орон нутгийн эрх баригчид үйлдвэр, байгууллага, бүлгүүдийн хувь хүн бүрд бордоо нийлүүлэх квотыг тараан өгч байгаа. Тэд нэг хүнээс өдөрт 100 кг буюу сардаа 3 тонн өтгөн шаардаж байгаа юм. Гэхдээ ганц хүн сард 3 тонн өтгөн гаргаж, нийлүүлэх боломжгүй шүү дээ" гэсэн юм. 

 Өөр нэгэн эх сурвалж "Чунжин хотын иргэд улсаас өгсөн даалгаврыг биелүүлэхээр бүх хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Хүмүүсийг мөнгө төлөхөөс өөр аргагүй болгосноо, хөдөө аж ахуйн төлөө хэмээн ярьж байгаад нь иргэд ундууцаж байна. Өвөл бордоо, ялзмаг ховорддог. Бэлэн мөнгөний төлбөр, нийлүүлдэг бордооны үнээс давж байна. Энэ бол зөвхөн өндөр шалгуур тавьж, иргэдээс мөнгө хураах гэсэн арга" гэжээ. 

Зарим нормоо хангаж чадахгүй, цөхөрсөн иргэд мэргэжлийн хүмүүсээс өтгөн худалдан авч байна.

Эх сурвалж: TheSun, FoxNews, RadioFreeAsia

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (54.226.23.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уянга. (202.126.89.196) 2019-02-07 11:51:49
Энэ ерөнхийлөгч сэтгэцийн өвчтэй юм бишүү.