Эмгэнэл: Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн таалал төгсчээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн бурхны орныг зорьжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгссөн талаар түүний ач цахим хуудаснаа мэдээллээ. 

Тэрбээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төржээ.   1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан. Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцсан байдаг.

Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

  Ум сайн амгалан болтугай.  

Сэтгэгдэл:
Таны IP: (35.173.48.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.