Эрхүү-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг 5-р сараас эхэлнэ

ОХУ-ын Эрхүү хотын "Ангара" нисэх компаниас "Эрхүү-Улаанбаатар" чиглэлийн шууд нислэгээ тавдугаар сарын 14-нөөс эхлэнэ гэдгээ зарлалаа.

Нислэгийг 7 хоногт 2 удаа буюу Мягмар, Бямба гарагт үйлдэнэ. Өнгөрсөн жил тус чиглэлд нислэг үйлдэж байсан 75 зорчигчийн суудалтай Ан-148-100Е онгоц үйлчилгээнд гарах юм байна. 

Нислэгийн үргэлжлэх хугацаа :  1 цаг

Тасалбарын үнэ : 357 мянган төгрөг буюу 8943 рубль

Сүүлийн үед Эрхүүгээр дамжин, гадаад орнуудад нисэхэд хямд байгаа тул манай жуулчид Эрхүүг маш олноор зорьдог болжээ. 
 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.176.135) 2019-02-11 21:28:25
Tsagiin huwaari n ymr be?