Баярын өдрүүдэд 1 мянга гаруй цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор ЦЕГ-аас зохион байгуулалт хийж ажиллажээ.

Тээврийн цагдаагийн албаны 530 алба хаагч, нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч, нийслэл хотын хэмжээнд 32 олон нийтийн цагдаа, улсын болон орон нутгийн чанартай авто замд орон нутгийн цагдаагийн байгууллагын 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Баярын өдрүүдэд нийтдээ 1132 цагдаагийн алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Мөн алба хаагчдаас нийслэл хотын хэмжээнд нийт 240 гаруй уулзвар болон гэр хороолол, орон сууц дундах замуудыг хяналтдаа авч ажиллажээ. Ингэж ажилласнаар баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, архидан согтууралт өмнөх жилүүдээс багассан үзүүлэлттэй гарчээ.

 Сар шинийн баярыг тохиолдуулан ЦЕГ-аас хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр "Хулгайн гэмт хэргийг таслан зогсооё" аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Тус аяныг зохион байгуулсанаар хулгайн гэмт хэргийн хувьд сүүлийн 5 жилд хамгийн их буюу 29.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан тухай Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр хулгайн гэмт хэргийг илрүүлэх урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууц, гэр хорооллын гудамжинд цагдаагийн алба хаагчид явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.