Эмийн тусламжтайгаар зургаан төрлийн хорт хавдрыг эмчилжээ

Эрдэмтэд хорт хавдрыг дотроос нь устгадаг эмийг гарган авч, амжилттай туршжээ. Эмийн ажиллах механизмыг харгалзан, "Трояны морь" хэмээн нэрлээд байгаа бөгөөд туршилтад оролцсон өвчтөнүүдийн хавдрыг эмчилж чадсан байна.

Эрдэмтэд, "Трояны морь" хэмээн нэрлэгдээд байгаа эмээр, зургаан төрлийн хорт хавдрыг амжилттай эмчилж чаджээ. 

Лондонгийн Хавдар судлалын хүрээлэнгийн судлаач, судалгааны багийн ахлах Профессор Иохан де Боно энэ талаар "Энэ эмийн ажиллах механизм тун сонирхолтой. Эм яг л Трояны морь шиг хорт хавдрын эс дотор нууцаар ороод, дотроос нь устгадаг. Бидний эхэн үеийн судалгаагаар, эм маш олон төрлийн тэр дундаа амь гарах магадлал хамгийн бага хавдруудыг ч эдгээх боломжтой гэж үзсэн. Магадгүй таван жилийн дотор гэхэд өвчтөнүүдэд хүрэхэд бэлэн болно" хэмээн хэлжээ.

Умайн хүзүүний болон давсагны хорт хавдартай өвчтөнүүдийн дөрөвний нэгээс илүү хувьд эм үр дүнгээ өгсөн бөгөөд тэдний хавдрыг эмчлэх боломжгүй хэмээн үзэж байсан юм. Өндгөвч, уушги, нарийн гэдэс, хэвлийн хорт хавдрын эсрэг ч үр дүнгээ өгсөн талаар шинжилгээний багынхан дурдсан байна. Бусад төрлийн хорт хавдрын эсрэг туршихаар, олон зуун хүнийг хамруулсан судалгаа хийхээр төлөвлөжээ. 

Эхний туршилтад Их Британи, АНУ, Бельги, Дани, Швед зэрэг улсын 150 гаруй өвчтөн oролцжээ. Нэг хэсэгт эсвэл бусад эрхтэнд тархсан, эмэнд тэсвэртэй болсон хорт хавдрын өвчтөнүүдийг туршилтад оролцуулжээ. Тодорхой хэмжээний хүмүүсийн хорт хавдрын ургалт зогсож, агшсан байна.

 Tisotumab vedotin буюу "ТВ" хэмээх уг эм, хорт хавдрын дотор орсон даруйдаа, хортой бодис ялгаруулан, хавдрын эсүүдийг устгадаг байна. 

Эх сурвалж: TheLondonEconomic

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.173.48.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.