УДЭТ-ийн энэ оны хамгийн анхны шинэ уран бүтээл “Бүсгүйн зурвас” тоглогдоно

Жүжиг ирэх гуравдугаар сарын 1-нээс 15-нийг дуустал өдөр бүр 19 цагаас тоглогдоно.

Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн бүтээлийг УДЭТ-н ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Намнагийн Наранбаатар Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа амилуулна. “Бүжигчин бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драма нь яруу найрагч Л. Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолоор тавигдах бөгөөд энэ нь түүний анхны тайзны уран бүтээл юм. Мөн тус жүжиг нь  УДЭТ-н  2019 оны хамгийн анхны шинэ уран бүтээл гэдгээрээ онцлог юм.

 

Дашрамд сонирхуулахад “Бүжигчин бүсгүйн зурвас”  жүжгийн дууны хөгжмийн зохиолчоор СТА Продюсер Б.Чинбат, шүлгийн зохиолчоор СТА Х.Соёмбо нар ажиллана.

Ш.Нандин-Эрдэнэ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.95.131.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.