Б.Эрхэмбаяр: Монголын дараагийн долларын тэрбумтнууд бол IT-д суурьтай бизнес эрхлэгчид

Өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн бизнесийн ертөнцөд технологийн хувьсал маш олон давуу талуудыг бий болгож байна. Тиймээс энэ удаагийн “Залуусын дуу хоолой” буландаа чатбот буюу автоматжуулсан харилцааны боломжийг ашиглан бизнес эрхэлж буй залуусын төлөөлөл болох Б.Эрхэмбаярыг урьж ярилцлаа.

-Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу? Намайг Эрхэмбаяр гэдэг. Би арав гаруй жил медиа салбарт ажиллаж байна. Сүүлийн хоёр жил фэйсбүүкийн чатботд тулгуурласан аппликейшн хөгжүүлж байна.

-Та одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна?

-Ойрын зургаан сар фэйсбүүк чатбот дээр суурилсан онлайн хэвлэлийн захиалгын бүрэн систем шинээр хөгжүүлж ажиллаж байна. Одоогийн байдлаар боловсролын салбарт автоматжуулалтыг ашиглан өөрөө сурах автомат систем буюу "Ondoo class", мөн хэвлэлийн салбарт автомат захиалгыг нэвтрүүлсэн анхны үйлчилгээ болох "Print pro" гэсэн 2 үндсэн үйл ажиллагаа явуулж байна. Манай хамгийн том давуу тал бол цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бид хэрэглэгчиддээ хүссэн үйлчилгээг нь үзүүлж байгаа нь бидний маш том онцлог юм даа. Мөн мессенжер платформын давуу тал болох амьд харилцааны мэдрэмж болон зураг, видео текст зэргийг ашиглан 24 цаг хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх боломжуудыг ашиглан ажиллаж байна. Гэхдээ энэ ярилцлага дээр "Ondoo class"-ийнхаа талаар ярихгүй ээ. 

-Та өмнө нь фейсбүүкээс болж дампуурсан байж яагаад фейсбүүк суурьтай бизнес эрхлэх болсон юм бэ?

Миний нэг бизнес фэйсбүүкээс болж дампуурсан бол нэг бизнес маань фэйсбүүкийн ачаар босч ирж байна.

-Энэ бол миний чатботд суурилсан бизнес эхлүүлэх болсон шалтгааны нэг. Анх фото студи ажиллуулдаг байхдаа фэйсбүүк пэйжээ алдсанаасаа болж гурван сарын хугацаанд ердөө 200 мянган төгрөгийн борлуулалт хийж байсан. Бид 110 мянган лайктай пэйж худалдаж аваад олон удаа бүүст ашиглаж, олон хямдрал урамшуулал зарласан боловч тэнд идэвхтэй дагагч, зорилтот хэрэглэгчид маань байгаагүй учир нэмэр болоогүй бизнес маань дампуурч байсан. Эндээс л анх фэйсбүүк ямар хүчтэй болсныг ойлгож мессенжер платформ дээр төвлөрсөн ажил эрхлэх болсон. Миний нэг бизнес фэйсбүүкээс болж дампуурсан бол нэг бизнес маань фэйсбүүкийн ачаар босч ирж байна.

-Харин энэ бизнесийг эхлэх санаа яаж төрсөн бэ?

-Энэ их сонирхолтой. Өмнө нь нэг хэвлэлийн ажил дээр алдаа гаргаж, хоёр хуудсыг нь дахин хэвлэх хэрэгтэй болж байсан. Тэр хуудаснуудын хажууд их хэмжээний сул орон зай үлдээд дэмий хог болчих гээд байсан учир би нэрийн хуудасны хэдэн дизайн гаргаад профайл дээрээ зар тавьсан. Алдаа гаргаснаа өөрсдийн зардлаар хэвлэх ёстой болохоор бид аль болох бага алдагдалтай байхыг хүссэн. Энэ зар маш өндөр хандалт авч, урлаг соёлын одууд хүртэл холбогдсон. Эндээс л энэ төрлийн эрэлт хэрэгцээ их байгааг, энэ асуудлыг шийдсэн хүн байхгүй байгааг ойлгосон. Фэйсбүүктээ зар тавьж байх үед  арван хэдэн хүн нэгэн зэрэг яг адилхан асуулт, адилхан хариулт авч байсан. Үүнийг л автоматжуулах юм бол хэн хэнийхээ цагийг их хэмнэх юм шиг санагдсан. Эндээс боломж олж харсан. Тухайн үед хийж байсан бизнес маань мессенжер бот IT суурьтай байсан учир үүгээрээ туршилтаа хийсэн дээ.

-Чатбот суурьтай хэвлэлийн үйлчилгээ хэрхэн хэрэглэгчдэд хүрдэг талаар ярьж өгөөч?

-Хэрэглэгчтэй хүн харилцахгүй хиймэл оюун ухаан харьцана. Зарим хэрэглэгчид дизайн, зарим хэрэглэгчид үнэ түрүүлж харахыг хүсдэг. Энэ болгонд тухайн хэрэглэгчийн асуусан асуултад манай систем дүгнэлт гарган тохирсон хариулт өгдөг. Тэгээд дүгнэлт хийн дараагийн асуултуудыг тавьдаг. Хиймэл оюун ухааны давуу тал нь хүн тэнд ажиллахгүй учир долоо хоног, 24 цаг систем тэндээ ажиллаж л байдаг учир манай үйлчилгээг ихэвчлэн цаг завгүй бизнесменүүд авдаг. Хэрэглэгчдийн дал гаруй хувь нь оройн цагаар унтахаасаа өмнө захиалдаг нь үүний нэг баталгаа. 

-Системийнхээ боломжит асуулт хариултуудыг хэрхэн боловсруулсан бэ?

Мянган хүн дээр дүгнэлт хийж юмаа гаргасан байхад, 1001 дэх хүн өөр зүйл яривал дараачийн шинэчлэлээ хийх ёстой.

-Анх таньдаг найз нөхөд рүүгээ автомат гэдгийг нь хэлэлгүй эндээс нэрийн хуудас захиалаарай гээд өөрсдийн шууд боловсруулсан асуултаа туршиж байсан. Тэр үед хүмүүс янз бүрийн асуултууд асууж байсан. Тэндээс л хүн ямар асуултад юу гэж хариулж байна, хаана нь гацаж байна, хаана нь асуултыг ойлгохгүй байна гэдгийг тогтоогоод арга хэмжээ авч асуултуудаа сайжруулж байсан. Гэхдээ мэдээж одоо дахиад ч сайжруулах юм гарч ирэх байх. Бид нар өдөр тутам сайжруулсаар байгаа. Мянган хүн дээр дүгнэлт хийж юмаа гаргасан байхад, 1001 дэх хүн өөр зүйл яривал дараачийн шинэчлэлээ хийх ёстой.

-Та багаа яаж бүрдүүлсэн бэ. Яг ямар хүмүүс танай багт тохирч байна?

-Баг бүрдүүлэх бол хамгийн том асуудал байсан. Хэчнээн хиймэл оюун ухаан ашиглаад явж байгаа ч хүний оролцоо бусад зүйлс дээр нь заавал байх ёстой. Манай компаны үйл ажиллагааны наян хувь нь хиймэл оюун ухаанд суурилж байгаа. Үлдсэн тэр хорин хувийг нь гүйцэтгэхийн тулд маш сайн менежер, сайн дизайнер хэрэгтэй. Энэ хүмүүсийг л олохын тулд арваад хүн сольсон. Яг тохирсон хүн олох хэцүү. Анх дан залуу хүмүүсээр багаа бүрдүүлэх гэсэн боловч бүтээгүй. Ажлын туршлага, хариуцлага, цаг барих тал дээр асуудалтай байх тохиолдол элбэг. Сургууль төгсөөгүй хүмүүс их сайн ажиллах хүчин болж байсан. Яагаад гэвэл тэд сурах маш их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хамгийн хэцүү нь дизайнер олох байсан. Дизайнерийн сургууль төгсчихсөн хүмүүс ажлын зарын дагуу их ирдэг. Дөрвөн жил сураад төгсчихсөн хэрнээ яг үнэндээ юу ч чадахгүй хүмүүс их ирсэн. 

-Та өөрөө ямар мэргэжилтэй вэ?

-Би бизнесийн удирдлагаар суралцсан. Сургуулиа албан ёсоор төгсөөгүй ч сурах процессоо хэзээ ч орхиогүй хүн байна аа. Орчин үед тасралтгүй суралцаж л байхгүй бол хоцрогдох гээд байна тийм ээ.

-Та яаж суралцаж байна. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Би ном уншихаа болиод их удаж байна. Ном уншихад  маш их золиос шаарддаг. Тиймээс аудиобүүкээр сонсож байгаа. Орчин үед хүн мэдээллийг ууж идэхгүй бол болохоо байчхаад байна. Би түгжрээд явж байхдаа ном сонсож цагаа хэмнэдэг. Сарын 10 долларын төлбөртэй онлайн номын сангууд их байдаг. Би долоо хоногт хоёр ном сонсдог. Дундаж ном хориос хорин таван мянган үгтэй байдаг. Үүнийг хүний дундаж ярианы хурдаар уншсан нь зургаагаас есөн цаг орчим үргэлжилнэ. Ингээд өдөрт ирж буцахын гуч, дөчин минут сонсоод байхад долоо хоногтоо хоёр номын мэдлэг авна. Монгол ном байхгүй учир хэл сайжирдаг. Тэгээд чихээ дасгачих юм бол яваандаа номоо илүү хурдтай сонсож илүү их мэдээлэл авах боломжтой. Би бол хурдыг нь 1,5 дахин хурдасгаж зургаан цагийн мэдээллийн дөрвөн цагт авдаг. Сүүлд бизнесийн философи талдаа шинэ ойлголт гарган сүүлийн арваад жил хүчтэй influncer болсон  Саймон Синекийн “Start with why”, “Leaders eat last”, “Finding your WHY” гэх номуудыг уншсан. Яг стартапуудад зориулсан ном.

-Та энэ номуудаас таалагдсан хэсгээ онцлооч?

-Түүний номд гардгаар “Дэлхийд амжилттай байгаа бүх бизнесүүд дараах гурван асуултад хариулсан байдаг. Нэгт. Юу хийж байна вэ? Хоёрт. Яаж хийдэг вэ? Гуравт. яагаад хийдэг вэ?” Бүгд юуг, яаж хийж байгаагаа хариулж чадна. Гэтэл яагаад хийж байгаа вэ гэдэгт дийлэнх бизнесүүд хариулж чаддаггүй. Харин яагаад гэдгээ олсон бизнесүүд маш сайн урагшилдаг. Ер нь орчин үед хэрэглэгчид зөвхөн энэ “яагаад” гэдгээс болж тухайн бараа үйлчилгээг сонгодог болсон. Маркетингийн шинжлэх ухаанд стори буюу түүх гэх ойлголт бий.

-Та тэгвэл өөрийн бизнесийн “Яагаад”-аа олсон уу?

-Энэ моделийг өөрсөд дээрээ тавиад үзье. Бид юу хийж байгаа вэ гэвэл хэвлэлийн бүтээгдэхүүн. Бид яаж хийж байгаа вэ гэвэл онлайнаар захиалга авч, хүргэн өгч. Харин яагаад вэ гэвэл энэ завгүй нийгэмд хүмүүсийн цагийг хэмнэмээр байна. Хоёрт нь ийм боломж байдаг шүү, ирээдүй ийшээ явж байна гэдгийг бусдад харуулахыг хүссэн. Бид IT технологи ашиглан дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой. Бид хиймэл оюун ухаан ашиглан ямар ч орны, ямар ч хүнтэй хаанаас ч харьцаж болно. Энэ бүхнээ ашиглан бид гадагшаа гарахыг хүсэж байна. Хүмүүст юмсыг амархан хийж болохыг харуулахыг хүсэж байна.

-Монголд чатан дээр суурилсан хэвлэлийн компани танайхаас өөр байдаг уу?

-Чат биш веб суурьтай бол байдаг. Гэхдээ зуун хувь захиалгадаа анхаардаггүй юм байна лээ. Бид мэдээж өрсөлдөгчөө судалдаг болохоор нэг компаниас туршилтаар нэрийн хуудас захиалтал сар хагасын дараа буюу 45 хоногийн дараа ирсэн. Гэхдээ бид нар захиалгаа өгч, төлбөрөө төлөөд ардаас нь нэхэлгүй орхисон юм. Ер нь чатбот дээр тулгуурласан e-commerce төрлийн компанийн оролдлогууд нэлээн ажиглагдаж байгаа.

-Та компанийнхаа цаашдын ирээдүйг хэрхэн төлөвлөж байна?

-Мэдээж маш эерэгээр харж байгаа. Монгол улс фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгт бичигдэж байгаа, тэр утгаараа бид хэрэглэгчдийн дассан орчинд нь хүссэн үйлчилгээг нь хүргэх боломж төдий чинээ нээлттэй болж байна гэсэн үг. Монголд мэдээж маш олон хэвлэлийн компаниуд байгаа ч энэ дундаас хэрэглэгчийнхээ шаардлагад нийцсэн компаниуд үлдэнэ. Харин бид давуу талаа ашиглан хэвлэлийн хамгийн том онлайн захиалгын систем болох зорилготой байна. Одоо бид гадагшаа онлайн захиалгын системээ гаргахаар судалж байгаа. Гаднын онлайн хэвлэлийн захиалгууд веб суурьтай байдаг. Харин дэлхийд одоохондоо мессенжер дээр тулгуурласан хэвлэлийн захиалгын систем гараагүй байна. Ирээдүйд чатын платформууд компаниудын бизнес харилцааг тэр чигээр нь шийдэх байх. Энэ бизнес модел маань нэлээн сонирхолтой үр дүн харуулна гэдэгт итгэлтэй байна.

-Анх энэ бизнесийг эхлүүлж байхад хэр хэмжээний хөрөнгө хэрэгтэй болсон бэ?

-Манай бизнес IT суурьтай болохоор үнийн дүнгээр илэрхийлж болохооргүй хөдөлмөр орсон. Бид өөрсдийнхөө суурь системийг бүр анхнаас нь эхэлж бичсэн. Манай системийн онцлог нь зүгээр нэг асуултад хариулт авах биш түүн дээрээ анализ хийх.Тийм болохоор тэд эд гэж гаргаж чадахгүй. Бид эхний гурван сар өөрсдөө цалингүй ажиллаад цаашдаа ашигтай байх уу, үгүй юу гэдгийг нь туршиж үзсэн. Харин одоо бизнесээ тэлэхийн тулд нэмэлт хөрөнгө оруулалт хэрэг болж байгаа. Энийг авах уу үгүй юу гэдгээ бодож байна.

-Та өөрсөдтэйгөө адил төстай чатботыг бусад компаниудад хийж үйлчлэх үү?

-Манайхаас нэрийн хуудсаа захиалсан компаниуд яг наад асуултыг чинь их асуудаг. Тэгэхдээ ямар компаниар хийлгэсэн бэ, манайх бас хийлгэх гэсэн юм гэх асуулт өдөр болгон орж ирдэг. Бид гэхдээ өөрсдийн системдээ төгс хувилбар гаргатлаа гаднын захиалга авах бодолгүй байна. Энэ нэг дэх шалтгаан нь. Хоёрт энэ төрлийн үйлчилгээ хүсэж буй компаниуд энэ үйлчилгээг маш хямд бөгөөд хялбар гэж бодоод байна. “Гялс нэг амархан чат хийгээд өгчих”, “Би сурчхаж болох уу” гэх мэт үгийг их хэлж байна. Бид мэдээж хорвоогийн хамгийн анхны чатботыг хийгээгүй ч гэсэн бас бидэнтэй яг ижил чатбот байхгүй. Тиймээс бид өөрсдийн хөдөлмөр, цаг хугацаагаа хямдхан үнэлмээргүй байна. Байгууллага болгоны хүсэл сонирхол зан төлөв ондоо байна. Хамгийн гол нь хэрэглэгчдийг нь судалж хэрэглэгчдийн зан төлөвт тохируулах хэрэгтэйг ойлгох хэрэгтэй. Том компаниуд бол өөрсдийн IT компаниудтай, түүгээрээ чатботоо хийлгэдэг гэдгийг ойлгоорой. Ирээдүйд бизнесүүдийн 80% нь энэ чиглэл рүү хөрвөх байх.

-Чатбот ашиглан хэрэглэгчидтэйгээ харилцахын давуу тал нь юу вэ?

-Бизнесүүд хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаагаа энгийн, хялбар байлгахын тулд чатбот ашигладаг. Тухайн бизнесийн хэрэглэгчийн дата маш чухал. Ингэхдээ тухайн хэрэглэгчийн ямар үйлчилгээ авдаг, хэр давтамжтай үйлчлүүлдэг зэргээр мэдээллийн сан үүсгэн ашиглах хэрэгтэй.  Системээ тухайн компани маш сайн хөгжүүлсэн байхад хэн үзэж байгаа нь мэдэгдэхгүй зурагт радиогоор мэдээллээ гаргалгүйгээр, яг тухайн үйлчилгээг өмнө нь авч байсан, авах магадлалтай хүмүүст хүрдэг. Харин тухайн хэрэглэгчид өгсөн мэдээллийг дахин өгөх нь хэрэглэгчийг залхаах магадлалтай.

-Анх энэ бизнесийн эхэлж байхад тулгарсан хэцүү асуудал юу вэ?

Хүмүүс мэргэжлийн үйлчилгээ биш танилын үйлчилгээ аваад байна.

-Хэрэглэгчдийн маань наян хувь нь автомат харилцах системтэй харилцаж байгаагаа ойлгохгүй орж ирдэг. Тийм хэрэглээний зан байдал төлөвшөөгүй байна. Бид уг нь яг эмх цэгцтэй ойлгомжтойгоор юмаа бэлдсэн байдаг боловч шал өөр юм зөрүүлж асуугаад эхэлдэг. Энэ бол хэрэглэгчийн соёл гүйцэд төлөвшөөгүй байгаа нэг асуудал юм. Яг фэйсбүүкд хүмүүс зарах юмны тайлбар, үнэ, хаягаа оруулчхаад байхад “хэд вэ”, “хаана вэ” гэж орж ирдэгтэй төстэй юм даа. Гэхдээ ямартай ч бид нарт систем танихгүй юм орж ирвэл мэдэгдэл ирдэг учир үүнийг нь хардаг. Ер бид энэ бүрээ сайжруулж явдаг. Бас хэрэглэгчдийн зан төлөвийг ажиглаад байхад манайхан танил талаа ашиглан ажлаа явуулах сонирхолтой байдаг. Хүмүүс мэргэжлийн үйлчилгээ биш танилын үйлчилгээ аваад байна. Тэгээд танилаараа дамжуулах гэж амархан байх юмыг заавал хэцүү болгодог. Ийм бизнес хийж байгааг маань мэдэх хүмүүс "Print Pro"-луу ороод хариулт авчих юман дээр заавал над руу холбогддог. Тэгэхээр би ийм асуултад хариул гээд тэрийгээ дизайнертаа явуулаад, дизайнераасаа ирсэн хариуг нөгөө хүндээ явуулж их ажил болдог. Ингэж систем дамжаагүй захиалгууд сонирхолтой нь бүгд алдаатай болж дахин хэвлэгдсэн. Одоо хамтрагч бид хоёр хувийн харилцааг бүгд систем рүүгээ чиглүүлдэг болсон. Заавал танилаараа холбогдох гээд байх шаардлага байхгүй шүү дээ. Бидэнд гадагшаа гарах үед танил байхгүй шүү дээ. Анхнаасаа үүнд бэлтгэлтэй байж, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Ер нь найзаараа асуудлаа шийднэ гэж дахин асуудал үүсгэдэг зангаа болих хэрэгтэй. Бид шинэ юманд нээлттэй байх хэрэгтэй байх.

-Та өөрийн туршлагаас дөнгөж стартап эхэлж байгаа хүмүүст юу гэж зөвлөмөөр байна?

 Стартап мэдээж амархан биш. Хэрвээ амархан байсан бол тэр бизнесийг таниас өмнө хэн нэгэн хийгээд учрыг нь олчихсон байх ёстой гэдгийг ойлгоорой.

-Тууштай байх хэрэгтэй. Стартап мэдээж амархан биш. Хэрвээ амархан байсан бол тэр бизнесийг таниас өмнө хэн нэгэн хийгээд учрыг нь олчихсон байх ёстой гэдгийг ойлгоорой. Бизнес бол асуудлыг шийдэж байгаа хэрэг. Хэрвээ асуудал гэж байгаа бол тэрийг шийдэхэд ч асуудал үүснэ. Тиймээс гарааны бизнес эрхлэгчид үүнийг тойрохгүй дайраад гарна. Сүүлийн арван жил олон нийтийн сүлжээ бизнесийн бүхий л салбаруудад маш хүчтэй нөлөөлсөн. Маркетингийн салбарт инфлунсер гээд тусдаа ойлголт бий болчихсон олон сая дагагчтай хүмүүс гараад ирсэн. Яг л энэ хүмүүст олгогдсон нөөц бололцоо шиг бүх бололцоо Монголын бүх залууст байгаа. "New media marketing"-ийн Мэнд-оршихын хэлж байсан шиг “Урьд өмнө нь дэлхий шинээр бизнес эхлэхэд хэзээ ч ийм амархан байгаагүй.” Одоо бүх юм онлайн болж, бүх зүйл интернетэд холбогдсон. Ирээдүй энэ чиглэл рүү л явж байна.  Фейсбүүкд олон тэрбум хүн нэгдсэн байна. Тэр хүмүүсийг бид нар ганцхан серверийн цаанаас олж чадна. Монголд сая 800 хүн идэвхтэй фэйсбүүк ашигладаг. Энэ хүмүүс бүр өдөр болгон хоол иддэг шигээ өдөр болгон сошиал дээр миний хэрэгцээг хангаж чадах үйлчилгээ юу байна гээд сууж байгаа. Тэгэхээр Монголын дараагийн долларын тэрбумтнууд онлайн, IT чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүс байна. Энэ хүмүүс дэлхийд гарна гэдэгт би маш их итгэлтэй явдаг. Тэгэхээр дөрвөн уулынхаа дунд сэтгэх хэрэггүй. Монгол залуучуудад маш их боломж байна.  Хиймэл оюун ухаан бол олон хүний ажлыг хөнгөвчилдөг. Мянган хүний ажлыг 10 хүн хиймэл оюун ухаан ашиглан гаргаж дэлхийд хүргэх боломж байна. Бид нар бараагаа Монголдоо үйлдвэрлээд дэлхийн аль ч өнцөгт долоо хоногийн дотор бараа хүргэх боломж байна. Энэ систем нь бэлэн байна шүү дээ. Үүнийг бид нар ашиглаад дэлхийд гарах хэрэгтэй. Бид нар үүний эхний хэдэн оролдлогуудын нэг байх хүсэлтэй байна.

-Та залуучуудад юу гэж уриалмаар байна уу?

-Алибабагийн үндэслэгч Жек Ма хиймэл оюун ухаан роботууд 2030 он гэхэд ажлын байрны 80 хувийг эзэлнэ гэж үзэж байгаа. Үйлдвэрийн ажилчид хамгийн түрүүнд ажлын байраа алдана. Машин хүнийг бодвол алдаа гаргах магадлал маш бага бас хурдыг нь хүнтэй харьцуулах ч боломжгүй. Хүмүүс бүх зүйлсийг аль болох амар хялбар аргаар шийдэх гэж оролдож байна. Энэ болгонд мэдээж компьютер програмчлал хэрэгтэй. Арван жилийн дараа гэхэд бүх зүйлийг бүртгүүлээд тайлан гаргадаг болгочихно. Тэр үед одоогийн санхүүгээр суралцаж байгаа хүмүүс юу хийж амьдрах вэ? Ингэж байр сууриа алдахгүйн тулд Жэк Магийн хэлж байгаагаар хүнийг машинаас ялгах төрлийн чадвар маш их хэрэгцээтэй. Одоогийн байдлаар машин өөрөө өөрийгөө програмчлаад явах боломж байхгүй. Тэгэхээр энэ машин, хиймэл оюун ухааныг бүтээж сурах хэрэгтэй. Энэ нь манай монгол залууст маш их боломжийг олгож байна. Бүр маш их боломж. Шинээр мэргэжлээ сонгон сурах гэж  байгаа залуус энэ дээр анхаарах хэрэгтэй. Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаа энэ үед машинтай уралдан суралцах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (15)
Таны IP: (54.226.23.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
s (202.9.42.144) 2019-02-16 21:42:32
Uuchlaarai mongol neg ch shirheg dollariin terbumtan bhguiee 2011ond Odjargal uuriiguu bi dollariin terbumtan geed burtguuleh gsen chin herhen bayajsan ymar hemjeenii hurungutei ni todorhoi bus bsan odoog boltol mongold hen ch bhgui uchraas daraagiinh gej yarihaa boli
0 1 Хариулах
хаха (64.119.19.83) 2019-02-16 21:42:32
хаха Мcs odargal Gatsuurt chinbat dollariin terbumtan
Zochin (139.5.217.159) 2019-02-15 20:45:15
Saihan yriltslaga boljee
(45.112.177.77) 2019-02-15 17:40:30
suga
Zochin (66.181.185.211) 2019-02-15 14:48:57
Montajnii zurag avaad guigeed bdg zaluu bna
(202.21.124.129) 2019-02-15 09:15:04
Unshih geed guilgeed 2 asuult harsan chine nom unshdaggui, surguulia tugsuugui gej bna IIm l atsnuud tom tom yriad bga ym daa
(202.21.124.129) 2019-02-15 09:15:04
Unshih geed guilgeed 2 asuult harsan chine nom unshdaggui, surguulia tugsuugui gej bna IIm l atsnuud tom tom yriad bga ym daa
Ѳлзийт Пүрэвжаргал (66.181.177.95) 2019-02-13 20:38:45
Цэгцтэй ойлгомжтой тодорхой сайхан ярьж байна. Ялалтыг ялагдлаас олж харж чадсан найздаа улам их амжилт хүсэе. Чи чадах ёстой учир нь ѳѳр хэн ч чадахгүй.
Obito (202.21.97.30) 2019-02-13 14:13:15
Tech taliin hun bish ne haragdaj bna, Tech suuritai company baij IT hogjuuleltiin bagaa ogt duridsangui
batorgilb (45.117.35.4) 2019-02-12 13:23:31
Зурагнууд нь жоохон муу юм :P
1 2 Хариулах
Zochin (139.5.217.159) 2019-02-12 13:23:31
Hah ooloh ymaa olj yadahiimaa ene humuus
lifu (202.55.188.45) 2019-02-12 13:23:31
i have let you down senpai
(66.181.161.48) 2019-02-12 00:17:46
Wow
(59.153.114.132) 2019-02-11 20:43:00
Mundag ymaa amjult
Zochin (167.114.159.186) 2019-02-11 15:02:11
Mash saihan yriltslaga boljee. Amjilt husey!