ИСИС-ийн хэт даврагсад энгийн иргэдийг "бамбай" болгон ашиглажээ

Сири дэх ИСИС-ийн халдлагаас болж энгийн иргэд харамсалтайгаар амь үрэгдэж байна.

Сирид агаарын цохилтоос болж сүүлийн 24 цагийн дотор 16 гэмгүй иргэн нас барсан. Тэдний долоо нь бага насны хүүхэд, найм нь эмэгтэй хүн байсан гэж Сирийн хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Харин Сирийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд агаарын цохилтын үеэр нас барсан хүний тоог 16 биш дал гаруй хэмээн мэдээлэлж байна. АНУ-ын дэмжлэгтэй Сирийн Ардчилсан хүчнийхэн (SDF) Ирак, Сирийн бүлэглэлүүдийн террорист үйл ажиллагааг эцэс болгохын тулд ажиллаж байгаа бөгөөд бямба гаригт "эцсийн тулаан" болох тухай зарлалаа.

Эх сурвалж: Independent 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.