Л.Гэрэлмаа: Дараах хоёр нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой

Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаатай нийгмийн даатгалын үйлчилгээний талаар ярилцлаа.

- Нийгмийн даатгалын ач холбогдлын талаар ярилцлагаа эхлэх үү?  

- Хүний амьдралд өөрөөс нь хамаарахгүйгээр өвдөх, осолдох, эндэх гэх зэрэг олон эрсдэл тохиолддог. Иргэдийн амьдралд тохиолдох эрсдлүүд хэзээ, хэдийд тохиолдохыг хэн ч урьдчилан тааж мэдэх боломжгүй юм. Тэгэхээр та нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас  орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ  тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болно. Ер нь хүн эхийн хэвлийд бүрэлдэж эхэлмэгцээ л нийгмийн даатгалын үр шимийг хүртэж эхэлдэг. Жирэмсэн, амаржсаны тэтгэмжээрээ ээж тань нэмэлт амин дэм авч, өлгий живхийг нь зэхдэг. 

Та нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас  орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ  тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болно.

Энэ хорвоод ирэхэд эрүүл мэндийн даатгалаас төрөх эмнэлгийн төлбөрийг санхүүжүүлж эсэн мэнд угтаж авдаг. Ингээд 19 нас хүртлээ та төрөөр хариуцуулан эрүүл мэндийн даатгалаа төлүүлж, хэрвээ өвдвөл эмнэлэгт хэвтэж, сувилалд сувилуулж, шаардлагатай эм, амин дэмүүдээ хөнгөлөлтэй үнээр авч хэрэглэдэг. Амьдралд тохиолдож болох жам ёсны болон гэнэтийн эрсдэлийн улмаас тэжээгчээ алдсан зарим нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох нь бий. Энэ болтол өөрөөс хамааралгүйгээр нийгмийн даатгалын тусламж үйлчилгээг хүртэж ирдэг бол насанд хүрсэн өдрөөсөө эхлэн  учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолж, нийгмийн даатгалаа өөрөө хариуцан төлж эхэлдэг. Хэрвээ тодорхой ажил эрхэлдэггүй хувиараа бизнес эрхлэх замаар орлого олдог бол нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдана. Ингэж шимтгэлээ төлсөнөөр тухайн даатгуулагч өвдөхөд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, хүүхэд төрүүлэх үед жирэмсний болон амаржсаны тэтгэмж, ажлаасаа халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж, нас өндөр болоход өндөр насны тэтгэвэр, хорвоогоос халих үед оршуулгын тэтгэмжийг авах боломжтой болдог. Ийнхүү төрөхөөс эхлээд насан эцэслэх хүртэл амьдралд учирч болох нийгмийн эрсдэл бүрийг тань нийгмийн даатгал хуваалцаж байдаг.

- Нийгмийн даатгалын төлөлтийн хувь хэмжээ, ажилласан жилээс хамаарч тэтгэвэр тэтгэмж тогтоогддог. Энэ хувь хэмжээний талаар тайлбарлах уу?

- Нийгмийн даатгал нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгал гэсэн 5 төрөлтэй. Энэхүү 5 төрлийн даатгалд даатгуулагч албан журмаар болон сайн дураар гэсэн 2 хэлбэрээр хамрагдах боломжтой байдаг. Хэн нэгэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа иргэн болгон албан журмын даатгуулагч байна гэж хуульчилсан байдаг.

5 төрлийн даатгалд даатгуулагч албан журмаар болон сайн дураар гэсэн 2 хэлбэрээр хамрагдах боломжтой байдаг. 

Үүнд хамрагдаагүй хувиар хөдөлмөр эрхлэх замаар орлого олж амьдарч байгаа иргэд тухайлбал, малчид, газар тариаланчид, хувиараа худалдаа наймаа эрхлэгчид, чөлөөт уран бүтээлчид, оюутан суралцагсад гэх мэт хүмүүс нь нийгмийн даатгалын сайн дурын даатгуулагч болдог.

- Албан журмын даатгуулагчид ямар даатгалд, хэчнээн төгрөг төлдөг вэ?

- Албан журмын даатгуулагч нь нийгмийн даатгалын 5 төрөлд хамрагддаг. Даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалд 24 хувийн шимтгэлийг, хэрвээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны эрсдэл өндөртэй ажлын байранд ажилладаг бол 25, 26 хувийн шимтгэлийг төлнө. Гэхдээ үүний 11,5 хувийг л даатгуулагч өөрөө төлөх ба үлдсэнийг нь ажил олгогч хариуцан төлдөг. Тодруулбал даатгуулагч тэтгэврийн даатгалд 8,5, тэтгэмжийн даатгалд 0.8, ажилгүйдлийн даатгалд 0.2, эрүүл мэндийн даатгалд 2 хувиар шимтгэл төлдөг байна.

- Сайн дурын даатгалын төлөх хувь хэмжээ хэд байдаг вэ?

- Сайн дурын даатгуулагч нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг заавал төлөх ёстой байдаг. Тэгэхдээ нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээр тохирсон хөдөлмөрийн хөлс, орлогоосоо тэтгэврийн даатгалд 11,5 хувь, тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд тус бүр 1 хувиар, нийтдээ 13,5 хувиар шимтгэл төлдөг.

Сайн дурын даатгуулагч гэрээгээр тохирсон хөдөлмөрийн хөлс, орлогоосоо тэтгэврийн даатгалд 11,5 хувь, тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд тус бүр 1 хувиар, нийтдээ 13,5 хувиар шимтгэл төлдөг.

Ингэж даатгуулснаараа албан журмын даатгуулагчийн нэг адил нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болдог.

- Тэтгэврийн даатгал нь дотроо 3 төрөл байдаг. Тэтгэвэр тогтоолгоход ямар шаардлага тавигддаг вэ? 

- Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэсэн 3 төрлийн тэтгэврийг олгодог. Энэ гурван төрлийн тэтгэвэр нь тус тусдаа тодорхой болзол тухайлбал насны болон ажилласан хугацааны шаардлага хангасан тохиолдолд эрх нь үүсдэг. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэврийг одоогийн байдлаар 410 гаруй мянган иргэн авч байна. Эдгээрийн 317 мянга орчим нь өндөр насны тэтгэвэр авагч байдаг. Өндөр насны тэтгэвэр тогтооход хуульд заасан шимтгэл төлж ажилласан хугацааны болон насны болзлыг хангасан  байх шаардлагатай. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар нэмэгдүүлсэн.

Өөрөөр хэлбэл өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгодог байсан бол 2018 оноос эхлэн эрэгтэй 60 нас 3 сартай, эмэгтэй 55 нас 3 сартайдаа, 2019 оноос эхлэн эрэгтэй 60 нас 6 сартай, эмэгтэй 55 нас 6 сартайдаа, цаашид жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм.

Өөрөөр хэлбэл өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгодог байсан бол 2018 оноос эхлэн эрэгтэй 60 нас 3 сартай, эмэгтэй 55 нас 3 сартайдаа, 2019 оноос эхлэн эрэгтэй 60 нас 6 сартай, эмэгтэй 55 нас 6 сартайдаа, цаашид жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм. Иргэд тэтгэврийн насыг 65 болголоо гээд шууд одооноос эхлээд 65 нас хүрч байж тэтгэврээ тогтоолгох юм шиг ойлгоод байна. Энэ нь алсдаа тэтгэврийн нас 65 хүрэх зохицуулалттай байгаа гэдгийг ойлгох нь чухал. Нөгөө талаас олон жил шимтгэл төлснөөр авах тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэх юм. Мөн иргэдийн хувьд заавал 3 сараар насаа нэмэгдүүлэхгүйгээр тэтгэврээ тогтоолгох боломж бас байгаа.

- Тэгвэл өөрөө хүсвэл тэтгэвэрт гарах насаа хойшлуулахгүй байж болох нь ээ?

-  Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. Хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан байх ёстой. Одоогийн мөрдөж байгаа хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан байх хугацааны болзол 20 жил байгаа. Тэгвэл 2019 онд тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хувьд 20 жил 6 сар ба түүнээс дээш  хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил 60, 55 настай тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ байгаа гэсэн үг юм. Гэхдээ энэ хугацаа жил бүр 3 сараар нэмэгдэнэ.

- Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ хэд байдаг вэ?

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг. Мөн нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, түүний хугацааг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтоодог.

- Тэжээгчээ алдсаны тэтгэврийн шаардлага, хэмжээний талаар хэлээч?

- Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувьд нийтдээ 20-оос доошгүй жил эсвэл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч нас барахад түүний ар гэрт үлдсэн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог. Харин нийтдээ 5-аас доошгүй жил үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтооно.    

- Тэжээгчээ алдсаны тэтгэврийг даатгуулагчийн ар гэрийн хөдөлмөрийн чадваргүй иргэнд олгодог гэлээ. Даатгуулагчийн ар гэрийн хөдөлмөрийн чадваргүй иргэнд хэнийг хамруулдаг вэ?

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд тэжээгчийн асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хэн хэн хамаарагдахыг зааж өгсөн байдаг. Үүнд төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд, эцгээ нас барснаас хойш 280 хоногийн дотор мэндэлсэн хүүхэд, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү, тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу болон 16 нас хүрээгүй  байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү гэх мэт хүмүүс хамаарагддаг.

- Ажилласан жилээс шалтгаалж, тэтгэвэр өөр өөр хэмжээгээр тогтоолгож байгаа. Тогтсон хэмжээг хэлэх үү?

- Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог байгаа. Өндөр насны тэтгэврийн хувьд даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 20 жил шимтгэл төлж ажилласан бол 45 хувиар бодож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар бодож нэмэгдэл олгодог.

Өндөр насны тэтгэврийн хувьд даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 20 жил шимтгэл төлж ажилласан бол 45 хувиар бодож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар бодож нэмэгдэл олгодог.

2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр өндөр насны тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэхүү зохицуулалт нь тодорхой үе шаттайгаар хэрэгжих бөгөөд 2019 оноос 6 жилийн буюу 72 сарын дундаж цалингаас, 2020 оноос 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаас тэтгэврийг тогтоодог болсон байгаа. Өөрөөр хэлбэл 2019 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэн шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн дотроосоо хамгийн өндөр гэж үзсэн дараалсан 6 жилийн буюу 72 сарын цалингийн дундажаар тэтгэврээ бодуулна гэсэн үг.

- Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр болон тэтгэмжийн даатгалд хамгийн их зарлагыг гаргадаг. Тэтгэмжийн даатгалын төрөл, олгогдох нөхцлүүдийг хэлээч?

- Тэтгэмжийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэмж нь дараах 3 төрөлтэй байдаг. Үүнд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсэний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж. Жирэмсэн амаржсаны тэтгэмж нь даатгуулагч нийтдээ 12 сараас доошгүй хугацаанд үүнээс жирэмсэний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард нь тасралтгүй тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд тухайн тэтгэмжийг авах эрх үүсдэг. Жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг 4 сарын хугацаанд, ажлын өдрөөр тооцож, сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос албан журмаар даатгуулагч эхийн хувьд 100 хувиар, сайн дурын хэлбэрээр даатгуулагч эхийн хувьд 70 хувиар бодож тус тус олгодог.

- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн талаар тайлбарлах уу?

- Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө 3 сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх үүснэ. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хувь хэмжээ нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамааран тодорхой хувиар бодогддог. Харин оршуулгын тэтгэмжийн хувьд нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч нас барахад түүний ар гэрт нь тухайн даатгуулагчийн оршуулгад зориулж тэтгэмж олгодог. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл баталдаг бөгөөд одоогийн байдлаар оршуулгын тэтгэмжийн хэмжээ 1.000.000 төгрөг байна.

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын талаар тайлбарлаач?

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хувьд бусад даатгалын төрлөөсөө онцлог байдаг. Энэ даатгал нь албан журмын даатгуулагчийн шимтгэлийг ажил олгогч нь хариуцан төлдөг, харин сайн дурын даатгуулагчид өөрсдөө хариуцан төлдөг. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчид болон нас барсан даатгуулагчийн ар гэрт нь нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанаас үл хамааран тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгодог онцлогтой. 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэр нь даатгуулагчийн дундаж цалингаас хөдөлмөрийн чадвар алдсан хувиар шууд тооцож боддог учраас ахуйн осол болон ердийн өвчний улмаас тахир дутуу болсон иргэдийн тэтгэвэртэй харьцуулахад өндөр тогтоогддог.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэр нь даатгуулагчийн дундаж цалингаас хөдөлмөрийн чадвар алдсан хувиар шууд тооцож боддог учраас ахуйн осол болон ердийн өвчний улмаас тахир дутуу болсон иргэдийн тэтгэвэртэй харьцуулахад өндөр тогтоогддог.

- Гадаадад ажиллаж, суралцаж байгаа МУ-ын иргэд сайн дурын даатгалд хамрагдах боломжтой юу?

- Гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн хувьд нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдах боломжийг бий болгохын тулд Төрийн банктай хамтран сайн дурын даатгалд цахимаар даатгуулах үйлчилгээг нэвтрүүлсэн. Уг үйлчилгээг ашиглан даатгуулагч гадаадын улс орноос цахим ертөнцөөр нийгмийн даатгалын байцаагчтай холбогдон гэрээ байгуулж, баталгаажуулж, цахимаар шимтгэлээ төлөн мөн шимтгэл төлөлтөд хяналт тавих боломжтой. Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтад байрлах “Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол улсын иргэдэд зориулсан нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр даатгуулах цахим систем” баннер дээр дарж нэвтрэн зааврын дагуу ашиглаарай. Мөн Монгол улсад амьдарч байгаа өөрийнхөө гэр бүлийн хүмүүс, аав ээжээрээ дамжуулан сайн дурын даатгал төлөх боломж нээлттэй байдаг.

- Сайн дурын даатгуулагч өөрийн боломжтой хугацаандаа шимтгэлээ төлөх боломжтой гэсэн үг үү?

- Сар бүр, улиралд нэг гэх зэргээр төлж болно. Ялангуяа малчид, газар тариалан эрхлэгчдийн бэлэн мөнгө олох орлого нь тодорхой циклтэй байдаг. Тухайлбал, малчид хаврын улиралд ноос, ноолуурын үе, намар идэш хүнсний үеэр нэг мөнгөтэй болдог. Тэгэхээр тэр хугацаандаа тохируулан гуравдугаар сард эхний хагас жилийн шимтгэлээ төлж, арваннэгдүгээр сард сүүлийн хагас жилийн шимтгэлээ төлөх тухайгаа гэрээндээ тохирч болдог. Гэрээнд заасан хугацаандаа шимтгэлээ төлсөн тохиолдолд сайн дурын даатгалд хамрагдаж байна гэсэн үг.

- Сайн дурын даатгалын гэрээг хэрхэн байгуулдаг вэ?

- Даатгуулагч өөрийн оршин суугаа газрынхаа харъяалах нийгмийн даатгалын байгууллагад хандаж “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээ байгуулснаар нийгмийн даатгалын харилцаанд орж эхэлдэг. Уг гэрээндээ нийгмийн даатгалын шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацааг тодорхой тусгаж өгдөг. Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байдаг бол түүнийг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар дээд хэмжээг нь тогтоож өгсөн байдаг.

Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байдаг бол түүнийг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар дээд хэмжээг нь тогтоож өгсөн байдаг.

Сайн дурын хэлбэрээр даатгуулагчдын тухайд заавал сар бүр гэлгүй өөрийн орлогын байдлаасаа хамааран сараар, улирлаар, бүр жилээр ч шимтгэлээ нэг дор төлөх боломжтой. Энэ нь улирлын чанартай орлого бүхий малчид, чөлөөт уран бүтээлчид, бичил уурхай эрхлэгчид, газар тариалан эрхлэгчдийн хувьд таатай боломж юм. Гагцхүү та шимтгэл төлөх хугацаагаа гэрээндээ тусгах ба гэрээний хугацаанд энэхүү тохиролцоо нь өөрчлөгдөхгүй гэдгийг анхаараарай.

- Ажилгүйдлийн тэтгэврийг ямар нөхцөлд авах эрх үүсдэг вэ?

- Нийтдээ 24 сар, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Даатгуулагч ямар шалтгаанаар ажлаас халагдсанаас огт хамаарахгүйгээр 76 өдрийн хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжийг олгодог. Ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацаанаас хамааралтайгаар тооцож олгодог. Даатгуулагчийн ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 5 хүртэл жил шимтгэл төлсөн бол 45 хувиар, 5-10 хүртэл жил шимтгэл төлсөн бол 50 хувиар, 10-15 хүртэл жил шимтгэл төлсөн бол 60 хувиар, 15 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн бол 70 хувиар тооцож олгодог.

- Тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан ч ажлын байр, нөхцөлөөс үл хамааран тахир дутуу эсвэл, хөдөлмөрийн чадвараа алдсан бол ямар төрлийн тэтгэмж авах боломжтой вэ?

- Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой. Хэрэв даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт нь сэргээгдэхгүй удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ харъяалах нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг  тогтоолгон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоно.

- Манай улсад цаг уур, газарзүйн нөхцөлтэй холбоотойгоор улирлын чанартай ажил мэргэжлүүд их байдаг. Улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажил амарсан үед даатгалаа хэрхэн төлөх вэ?

- Байгаль цаг уурын нөхцөлөөс шууд хамааралтайгаар үйл ажиллагаа нь явагддаг тухайлбал барилгын, замын ажил, газар тариалангийн зэрэг ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын хувьд хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг бол ажилтнуудаа жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулна. Ингэхдээ үйл ажиллагаа нь зогссоноос хойшхи хугацаанд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож нийгмийн даатгалын санд ажил олгогч нь төлнө.

- Зарим хүмүүс тэтгэрт гарсан мөртлөө давхар ажил хөдөлмөр эрхэлдэг. Ингэж ажил хөдөлмөр эрхлэхэд нийгмийн даатгалын төлөлт, тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт гардаг уу?

- Тэтгэвэр тогтоолгосон хэрнээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс олон байдаг. Эдгээр иргэдийн хувьд 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн тохиолдолд тухайн тэтгэвэр авч байгаа нийгмийн даатгалын хэлтэстээ хандан хүсэлтээ гаргаж анх тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөсөө 1,5 хувиар бодож тэтгэврээ нэмэгдүүлэн авах боломжтой.  

- Оюутан суралцагсад, малчдын нийгмийн даатгалын төлөлт харьцангуй муу байдаг. Энэ дээр ямар нэг арга хэмжээ, зохицуулалт хийсэн үү? 

- Нийгмийн даатгалын шинэ тогтолцоо нь 1995 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд одоог хүртэл мөрдөгдөж байгаа. Анх нийгмийн даатгалын тогтолцоо шинээр бий болж байх үед иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын ач холбогдлыг төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Харин одоо цагт нийгмийн даатгал төлснөөрөө ирээдүйд би тодорхой хэмжээний орлоготой байна гэдгийг иргэд харьцангуй ойлгодог болсон байна.

Гэвч нийгмийн даатгалд 190 гаруй мянган хүн сайн дураар хамрагдаж байгаа нь хөдөлмөрийн насны хүн амтай харьцуулахад бага тоо юм. 

Гэвч нийгмийн даатгалд 190 гаруй мянган хүн сайн дураар хамрагдаж байгаа нь хөдөлмөрийн насны хүн амтай харьцуулахад бага тоо юм. Иймээс иргэдийн тэр дундаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах, даатгуулагчдын хамралтыг нэмэгдүүлэх ажил зайлшгүй чухал байна.

- Өндөр настны тэтгэвэрт гарахад бүрдүүлэх бичиг баримт, ажилласан жилийг батлах тодорхойлолтоос эхлээд шаардагдах зүйлс олон байдаг. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас энэ тал дээр ямар ажлууд хийж байна. Тухайлбал тогтоолгох тэтгэврийн хэмжээг урьдчилан мэдэх боломжтой юу?

- Даатгуулагч тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандахдаа хуульд заасан болзол, нөхцөлийг хангахгүй, баримт бичгийн бүрдэл дутуугаас хугацаа алдаж тэтгэврээ тогтоолгох, нийгмийн даатгалын хэлтсээс даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг урьдчилан шалгаж зөвлөгөөг түргэн шуурхай өгөх, тэдний сэтгэлд нийцсэн үйлчилгээг хангалттай үзүүлж чадахгүй байгаагаас иргэд, даатгуулагчаас санал, хүсэлт ирүүлсээр байна. 

Иймээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзол нь ойртсон даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөл, баримт бичгийн бүрдлийн шаардлага хангаж байгаа эсэхээ нийгмийн даатгалын байгууллагын цахим хуудас, гар утасны аппликейшнээр дамжуулан урьдчилан тооцоолох, шалгуулах, зөвлөгөө мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлсэн.  

Иймээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзол нь ойртсон даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөл, баримт бичгийн бүрдлийн шаардлага хангаж байгаа эсэхээ нийгмийн даатгалын байгууллагын цахим хуудас, гар утасны аппликейшнээр дамжуулан урьдчилан тооцоолох, шалгуулах, зөвлөгөө мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлж,  тэтгэвэрт гарах болзол хангасан үедээ цаг хугацаа алдахгүйгээр шуурхай тэтгэврээ тогтоолгох, цаашлаад Нийгмийн даатгалын хэлтсийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах зорилгоор даатгуулагч өндөр насны тэтгэврээ урьдчилан шалгуулах вэб програм хангамжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн иргэд тэтгэврээ тогтоолгох үед бичиг баримтын зөрчилтэй, нийгмийн даатгалын дэвтрээ гээгдүүлсэн зэрэг шалтгаанаар тухайн хугацааны ажилласан жилийг нотлох архивын лавлагааг өөр орон нутгаас авч ирэх шаардлага үүсдэг. Энэ асуудлыг иргэдэд аль болох чирэгдэл үүсгэхгүйгээр шийдвэрлэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтэс хооронд лавлагаа, мэдээлэл солилцдог болоод байна.

- Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн талаар хүмүүс их асуудаг. Ямар нөхцөлд нөхөн төлөх боломжтой байдаг вэ?  

- Албан журмын даатгуулагчийн хувьд тухайн ажил олгогчийн буруугаас болж ажиллаж байсан тодорхой хугацааны шимтгэл нь төлөгдөөгүй тохиолдол гардаг. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагад хандан нөхөн төлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл ажил олгогч үүргээ биелүүлээгүйгээс шимтгэл төлөгдөөгүй нь санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд нөхөн төлөх боломжтой. Харин сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагатай нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээ байгуулаагүй тохиолдолд нөхөн төлөх боломжгүй юм.

- Нийгмийн даатгалаа төлсөн хэрнээ ажил амьдралын завгүй байдлаас шалтгаалаад даатгалын дэвтэртээ бичилт хийлгээгүй тохиолдол элбэг байна. Энэ тал дээр яах вэ?  

- Нийгмийн даатгалын дэвтэр нь нэг талаас даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласныг батлах баримт бичиг нөгөө талаас иргэний орлогыг нотлох баримт бичиг болоод байна. Ялангуяа банкнаас зээл авахад нийгмийн даатгалын дэвтэрээс орлогын хэмжээг тодорхойлох, гадаадын оронд зорчих виз хүсэхэд тогтмол орлоготой эсэхийг тодорхойлох баримт болдог болсон. 

Ялангуяа банкнаас зээл авахад нийгмийн даатгалын дэвтэрээс орлогын хэмжээг тодорхойлох, гадаадын оронд зорчих виз хүсэхэд тогтмол орлоготой эсэхийг тодорхойлох баримт болдог болсон. 

Иргэд нийгмийн даатгалын дэвтрээ тухай бүр нь баталгаажуулаагүйгээс чирэгдэл үүсэх асуудал нилээн гардаг байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор арилжааны банкууд болон элчин сайдын яамдуудад зориулсан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг шалгах програмыг нэвтрүүлснээр даатгуулагч иргэдээс нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулалт болон шимтгэл төлөлтийн лавлагааг давхар шаардаж чирэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Даатгуулагч нийгмийн даатгалын дэвтрээ гээгдүүлсэн болон баталгаажуулаагүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаа төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломж байгаа. Мөн гар утсандаа нийгмийн даатгалын аппликэйшнийг суулгаснаар шимтгэл төлөлтөндөө тогтмол хяналт тавих боломжтой

- Танд нэмж хэлэх зүйл байна уу?  

- Нийгмийн даатгалын байгууллага 2019 оныг салбарын хэмжээнд “Танд ойрхон найрсаг үйлчилгээний жил” болгон зарлаж, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагч, ажил олгогчдод орон зай үл хамааран чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх, аль болох нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж цаг заваа үрэлгүйгээр цахимаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх талаар нилээд ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаагаас дурдвал нийгмийн даатгалын гар утасны аппликейшн нэвтрүүлсэн, QPay үйлчилгээг ашиглан шимтгэлээ төлдөг болсон. Мөн даатгуулагч нийгмийн даатгалын лавлагаагаа гэрээсээ ч авах боломжтой болсон, үндэсний тоон гарын үсгийг нэвтрүүлсэн, иргэд нийгмийн даатгалын байгууллагад гаргасан өргөдөл гомдлынхоо шийдвэрлэлтийг давхар хянадаг болсон зэрэг олон ажлыг дурдаж болохоор байна. 

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!    

Сэтгэгдэл: (153)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Цэенханд (66.181.161.61) 2019-10-06 20:33:13
Сайн байна уу би нийгмийн даатгал хувиараа төлж байгаад боломжгүй болоод төлж чадаагүй юмаа тэгээд нөхөж төлөх гэсийнмаа болохуу
Баясгалан (64.119.19.12) 2019-09-08 17:01:51
Эрүүлийг хамгаалахад ажиллаж байгаад тэтгэмжээ аваад хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт гарсан хүн эрүүлийг хамгаалах систeмдээ ажилд орж болох уу? Төсвийн хуульд харшлах зүйл бн уу?
Баясгалан (64.119.19.12) 2019-09-08 16:59:58
1994-1996 оны хооронд нөхөн төлөлт хийлгээгүй, нөхөж хийлгэж болох уу?
Эсен (46.244.29.144) 2019-08-13 21:58:14
Сайн уу, Банкууд, моргэйжийн зээлээс залхаж, нэр хүндтэй зээлдүүлэгч хайж байна уу, бизнесээ санхүүжүүлэх сангаасаа залхаж байна уу, эсвэл өр төлбөрөө төлж чадахгүй байгаад санхүүгийн хувьд ичээд байна уу? Санхүүгийн тусламж авах талаар бодож байна уу? яг одоо яарахгүй байгаа бол баталгаатай болон баталгаатай зээлийг өнөөдөр аваарай, хурдан чат эсвэл whatsapp / +35677926593 утсаар холбоо барихын тулд dantecooperativehelp@hotmail.com и-мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.
Gantogtoh (112.72.11.108) 2019-07-14 13:53:27
Sain bn uu bi 25 jil ajilsan 1 hvvhedtei zaawal 55 nas hvrch tetgewert garah uu
Gantogtoh (112.72.11.108) 2019-07-14 13:53:26
Sain bn uu bi 25 jil ajilsan 1 hvvhedtei zaawal 55 nas hvrch tetgewert garah uu
Баяраа (64.119.19.133) 2019-07-12 09:05:32
Би 2010 онд цалин нэмэгдээд хэдхэн сар нэмэгдсэн цалин авч тэтгэвэрт гарсан тэтгэвэр тогтооход надаас өмнө гарсан хүмүүсийн тэтгэвэр тодорхой хувиар нэмэгдсэн 2010 оны 11 сард гарсан хүмүүс 3 . 4 сарын гэмэгдсэн цалингаар бусад сарын цалин багаар цалингийн дундаж бодуулсан тул маш багаар тэтгэвэр тогтоосон би 37 жил багшилсан ажилах хугцаандаа сүүлдийн 27 жилд багш нарын цалингийн хамгийн дээд түвшингөөр цалин авч шимтгэл төлж байсан гэтэл надаас 12 оос 20 сарын өмнө буюу хойн тэтгэвэрт гарсан хүмүүсээс 100 аас 200 мянган төг багаар тэтгэвэр авч байна энэ зөрөөг зав шудрагаар шидэж өгөх талаар хаана хандах вэ
Сараа (64.119.19.83) 2019-06-10 10:49:15
Группын хүний цалингаас НДШ хэдэн хувиар тооцож авах бэ?
Dulamjaw (203.91.115.40) 2019-05-29 16:09:28
Sain bn uu bi 1980 ond torson 1998- 2007 on hvrtel ajilgvi ywsan ene hugatsaag nohon tolj boloh uu 0
Monhkzaya (103.26.195.42) 2019-05-29 09:37:47
Улсаас нийгмийн даатгалын хэдэн жил өгч байсан тэрийг дахиж өгөх боловуу
0 2 Хариулах
Saranchimeg (66.181.161.73) 2019-05-29 09:37:47
ervvl mendiin dewterig haanaas awdag sard hediig toldog we
Saranchimeg (66.181.161.73) 2019-05-29 09:37:47
ervvl mendiin dewter yaj awdag we sard hediig toldog we
Б Наранхүү (103.111.68.50) 2019-05-27 12:24:11
нийгэмийн даатгал тѳлж байгаад дунд нь нэг сар тасарцан юмаа тасарсанаа нѳхѳж тѳлж болхуу
0 1 Хариулах
Chuka (202.9.45.177) 2019-05-27 12:24:11
Sain bna uu sain duraara tulj bsan yumaa odoo uguhuu bolison tulj bsan shimtgelee butsaan avch yaj avch boloh ve
Зочин (202.9.42.52) 2019-05-26 21:52:02
Хүүхдээ гаргаад хоёр жил харав. Ингэхдээ нэг жил хөдөө байгаад хотод шилжин ирээд дахин нэг жил харах үед нийгмийн даатгал тасарсаныг яаж нөхөх вэ
Dawaasuren (66.181.161.29) 2019-05-26 09:10:39
Ulirlin chanart ajilt sul zogsoltoor daatgal tolvvlj bga daatguulagch owchilson tohioldold daatgalin sangaas tetgemj awah bolmjtoi yu
д.эрдэнээ (66.181.161.121) 2019-05-25 12:29:13
Би 1987 онд 10-р ангиа төгсөөд малчин болсон, тэр үед хүнтэй сууж,нөхөр малчнаар тооцогдон намайг бүртгэдэггүй байснаас надад эхний хэдэн жил АЖИЛЛАСАН ЖИЛ БАЙХГҮЙ БАЙгаад сүүлрүүгээ л бүртгэсэн юм шиг байгаа юм.би одоо 52 настай 4 хүүхэд төрүүлсэн байхад ажилласан жил дутаад тэтгэвэртээ гарч чадахгүй байна
Orhon (66.181.187.124) 2019-05-20 20:46:23
Ажил хооронд шилжихдээ дараалласан 2 жилийн 8- р сарууд Нийгмийн даатгалын мэдлэг чадваргүй ажилтнаас болж тасарсан. нөхөж төлөх болмжтой юу. Хувираа төлөх гэж очиход сарын эхэнд ирэх бсан гэд тасарч блаа. тэрнээс болоод дараалласан 5 жилийн тэтгэмж бхгүй, авах нөхцөл бүрдэхгүй болсон
(202.126.89.52) 2019-05-15 23:03:21
улсад 33жил ажиллаж баыгаа 53 настай 3 хүүхэдтэй хүн өөрөө хүсвэл тэтгэвэрээ тогтоолгож болох уу
(202.126.89.170) 2019-05-14 15:32:28
malchid 12.5 aas 15 jil malchinaar ajilsan bol tetegvert oroh bolomjtoi gesen ene talaar todorhoi medeelel aviii
цэвэлмаа (66.181.178.100) 2019-05-10 14:17:06
Сайн байна уу?Цоог. Элбэгдорж ерөнхийлөгчийн зарилгаар 98 оноос даатгал мөнгөн төлөлтөөр хийгдэж байх veд матeриалаа бүрдүүлж өгсөн ч тухай нь үед мөнгөө төлж амжаагүй юм.Матeриал нь хаягдаад алга болцон нөхөн төлж бичүүлэх боломж бололцоо байгаа юу хариулт өгөөчХаан хандах вэ
Энхнаст (202.126.89.16) 2019-05-08 19:29:05
Шатахуун түгээх станцын ажилдаг улс яагаад хортой нөхцөл үгүй гэж энд ажилсан жилээс хамаарч хортой нөхцөлд оруулж болохгүй гэж үү хэмжилт буулгах гээд бензин дотор байгаа