М.Алтанцэцэг: Дараах 4 чадварыг эзэмшсэн хүүхэд Харвардын дипломтой хүнээс дутахааргүй амьдарчихна

Хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хувийн хөгжил сэдвээр Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Эцэг эхчүүд хүүхдээ хувь хүний хөгжлийн талаас нь яаж дэмжвэл зохистой вэ?

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийг дэмжихийн тулд нас насанд нь тохируулж арга хэмжээ авах хэрэгтэй. 

-Хүүхэд насыг дотор нь хэд хэд ангилдаг. Хамгийн эхлээд 0-3 нас. Хүүхдийн эмч нар алтан 1000 хоног гэж нэрлэх нь бий. Үүнийг хамгийн чухал үе гэж үздэг. Тархин дахь мэдээлэл дамжуулдаг синапсууд хоорондоо холбогдож, мэдээлэл дамжуулах, хадгалах, дүгнэх гэх мэт процессууд явагддаг хамгийн чухал үе нь юм. Иймээс энэ үед л хүүхдэд хамгийн их анхаарлыг хандуулж, хөгжлийг нь дэмжих хэрэгтэй. Зарим судлаачид "Хүүхэд чинь 3 нас хүрсэн бол оройтлоо шүү" ч гэж хэлдэг. Монголын уламжлалт хүүхэд өсгөх аргаас харахад энэ насны хүүхэдтэй хаан, хатан мэт харьц гэсэн байдаг. Хүүхэдтэй маш зөв харилцаж, ярилцаж, хайрлаж байж EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, сэтгэлийн тэнхээ гэх зүйлсийн суурийг тавьж өгдөг. "Нялх хүүхэд юугаа мэддэг юм, ойлгохгүй шүү дээ, зөв бурууг ялгаж мэдэхгүй" гэсэн ойлголт хүмүүсийн дунд бий. Гэхдээ мэдээллийг нүдээрээ хараад, чихээрээ сонсоод, баяртай хөөртэй эсвэл айдастай байгаа зэрэг зүйлсийг тархи хуулбарласаар байдаг. Үнэн, худал, зөв, буруу гэхгүйгээр толгойд нь бичигдэж байдаг. Жишээлбэл гурван настай хүүхдийн аав нь архи ууж агсам тавилаа гэж бодъё. Том болсон хойно тархинд нь хадгалагдсан мессеж хүүхдийг архи ууж, агсам тавихад нөлөөлнө гэсэн үг. Энэ мэдээлэл далд ухамсар буюу үл ухамсарлахуйн төвшинд оршдог. Алдарт сэтгэл судлаач эрдэмтэн Зигмунд Фройд, хүн өөрийгөө ухамсартайгаар удирддаггүй, үйлдлийн 90%-г үл ухамсарлахуйгаасаа хийдэг гэсэн байдаг. Хүүхэд 3-6 нас хүрэхээрээ өөрийгөө таньж мэдэхийг оролддог. "Би мах хэрчье, ногоо арилгая, би хийе" гээд л ээж аавынхаа хийж байгаа зүйлсэд оролцож, дууриаж эхэлдэг. Энэ нь хүүхэд өөрсдийн зөн совин, инстинктээрээ хөгжөөд явж байгаа гэсэн үг. Энэ үед хүүхдийг өөрөөр нь байлгаж, хийх гэж оролдсон зүйлийг нь хийлгэх хэрэгтэй. Мөн энэ үед тархины хөгжил үргэлжилсээр байдаг учир зөв бурууг ялгаж таньж эхэлдэг нас юм. Цэцэрлэгт зарим хүүхэд маш хөдөлгөөнтэй байдаг бол зарим хүүхэд чимээгүй, буланд ганцаараа сууж байх нь ажиглагддаг. Магадгүй хүүхэд ганцаараа зожигдуу байвал хэрхэн нээлттэй байлгах вэ талаас нь дэмжих хэрэгтэй. 3-6 насны үед хамгийн чухал зүйл хөдөлгөөн. Энэ насан дээр хүүхэд маш их энергийг ялгаруулж байдаг. Хүүхдийн хөдөлгөөний хорьж болохгүй. 3-6 настай хүүхдийг баярлуулъя гэвэл тоглоом өгдөг. Баяраар өгсөн мөнгө, хувцас зэргийг хүүхэд бэлэг гэж үздэггүй. Энэ нь хүүхдийн хөдөлгөөнтэй холбоотой юм. Дараа нь 7-12 нас. Энэ насыг манайхан өөлийхүү нас гэж нэрлэдэг. Хүүхэд энэ үед зарим зүйлсэд үнэ цэнэ өгч эхэлдэг. "Би яавал сайн байх вэ, яавал багшдаа таалагдах вэ, яавал ээждээ таалагдах вэ?" гэж боддог нас юм. Зарим сэтгэл зүйчид энэ насыг бүтээлч нас гэж үздэг. 3-6 насанд хөдөлгөөн чухал байсан бол 7-12 насанд сэтгэлийн тэмүүлэл байдаг. Илүү бүтээлч, чадвартай, үнэ цэнэтэй байх талаасаа хүүхдүүд хөгжиж эхэлдэг. Энэ насан дээр хүүхдийн бүтээлч хөгжилд түлхүү анхаарах хэрэгтэй. Дуулахыг хүсэж байгаа бол дуулуулж, спортод сонирхолтой бол спортоор хичээллэхэд нь туслах ёстой. Энэ нь хүүхдийн авьяас нээгдэх чухал үе. Эцэг эхчүүд энэ насан дээр хүүхдүүдээ янз бүрийн секц дугуйланд хамруулж, нууц авьяасыг нь олж нээдэг. 13-18 буюу шилжилтийн насан дээр эцэг эхчүүд тайван хүлээцтэй хандах хэрэгтэй. Мэдээж хүүхдүүд шилжиж, өөрчлөгдөж байхад маш их өөрчлөлт явагдана. Маш олон төрлийн гормонууд ялгарч байдаг хүчтэй өөрчлөлттэй хөгжлийн үе гэж үздэг. Эрэгтэй хүүхдэд тестостерон, эмэгтэй хүүхдэд эстроген гормон ялгардаг. Эцэг эхчүүд хүүхдийн шилжилтийн нас дуусдаг гэдгийг тооцоолох хэрэгтэй байдаг. Шилжилтийн нас нь үүрд мөнх үргэлжлэх гэж байгаа юм шиг хямраад, хүүхдийнхээ өмнөөс санаа нь зовоод, янзан бүрийн зөвлөгөө өгөөд, үглээд л байдаг. Өсвөр насны хүүхдүүдтэй уулзаад асуухад, "Манай ээж их үглээ, үглэдэггүй ч болоосой" гэж хэлдэг. Ээж нь харин хүүхдийнхээ тогтворгүй байдлаас л болж үглэж байдаг. Харин тогтворгүй байдал нь байх ёстой үзэгдэл юм. Мэдээж эцэг эхчүүд тодорхой хэмжээнд харилцаж, чиглүүлэг өгөх хэрэгтэй. Хэнтэй найзалж, юу сонирхоод байгаа зэргийг нь анхаарах нь чухал. Ичих, эргэлзэх, гутрах зэрэг янз бүрийн мэдрэмжүүд маш хурдтайгаар солигдож байдаг. Жишээ нь шилжилтийн насны үед хүүхэд нүүрэн дээр гарсан юмнаасаа ичдэг. Бас хайр сэтгэлийн асуудалд ч маш эмзэг ханддаг. Охид хаягдсаныхаа дараа маш их хямардаг. Эцэг эхчүүд энэ тал дээр ойлгож, тайван хандахгүй бол хүүхдээ давхар хямраачихдаг. Хүүхдээ хямарчихсан байхад ээж аав нь нэмээд үглэхээр бүр их хямардаг.

-0-3 насны үе хамгийн их анхаарал хандуулах чухал үе гэлээ. Гэхдээ одоо үед олон эцэг эхчүүд ийм насны хүүхдэдээ утас, таблет бариулаад орхичихдог. Энэ нь хэр сөрөг нөлөөтэй вэ?

-0-3 настай хүүхдүүдийн нойр маш их чухал байдаг. 3 нас хүртлээ хүүхдийн гүн нойр нь 10-12 цаг үргэлжлэх ёстой. Нойрон дунд тархины хамгийн гол хөгжлийн процесс явагддаг. Хүүхэд хэр тайван байна, хэр их унтаж амрахын хэрээр EQ ч бүрэлдэж бий болж байдаг. Утас, зурагтаас янзан бүрийн юм олон цагаар үзчихээд унтсаны дараа хүүхдийг тархинд авсан мэдээллүүд нь стресстэй, тайван биш байлгадаг. Гэтэл хүүхэд тийм их мэдээлэл авах шаардлагагүй байдаг. Энэ бол  ээжийнхээ хайр халамжид, зөөлөн тоглоомоороо тоглон, тайван байх ёстой нас.

-Өсвөр насны хүүхдүүд эцэг эхээсээ юм нуудаг. Эцэг эхчүүд энэ үед нь яаж харилцаж, хянах ёстой вэ?

-Энэ үед хүүхдийн хамгийн үнэтэй зүйл нь найз байдаг. Нууцаа найздаа л хэлж, найзтайгаа л зовлон жаргалаа хуваалцдаг. Эцэг эхчүүд энэ үед тайвнаар ойлгож, ямар хүнтэй нөхөрлөж байгаа дээр нь л анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийнхээ Фейсбүүкээр орж, хамаг юмыг нь мэдчихээд дараа нь баригдагдсандаа бантаад, ингээд үл итгэлцэл үүсдэг. Ингэхгүй байхын тулд найзаар нь дамжуулж найзалж болдог. Найзтай нь найзална гэсэн үг. Хүүхдүүдтэйгээ аль болох тайван, сэтгэл санааг нь сонсож харьцах ёстой байдаг. Гэтэл өсвөр насны хүүхдүүд ямар нэгэн зүйл хэлэнгүүт эцэг эх нар шууд л "Үгүй ээ, наадах чинь буруу" гээд сөрчихдөг. Ингэхээр хүүхдүүд ээж аавдаа юмаа хэлэхээ больчихдог. Харин найзууд хамгийн сайн сонсдог. Ингээд л найзууд өсвөр насны хамгийн үнэ цэнэтэй хүмүүс болдог. Эсвэл өөрөө хүүхдийнхээ найз нь байх хэрэгтэй. Эцэг эхчүүд том хүн гэдэг утгаараа дээрээс харьцаад байдаг. Зөв бурууг нь шууд л шүүж тунгаагаад, "наадах чинь зөв, буруу, ном унш, битгий тэг" гэдэг. Найз бол хэзээ ч тэгэхгүй. Хүүхэдтэй харьцах хамгийн гол арга зам бол нэг төвшинд харьцах. Хамт кино үздэг, тоглоом тоглочихдог, сэтгэл санаагаа хуваалцаад, ярилцаад яг найз шиг нь байж чадах юм бол тэдний шилжилтийн насны хямралыг даван гарахад нь тусалдаг.

-Монгол эцэг эхчүүд хүүхдийг зовлон үзүүлж хүн болгоно гээд байдаг. Эсвэл "би тэгэж яваад муудсангүй" гэх мэтээр хүүхдүүдтэйгээ харьцдаг. Энэ нь хэр оновчтой хүмүүжлийн арга вэ?

-Би дээр үл ухамсарлахуй гээд дурдсан шүү дээ. Тийм төрлийн мэдээлэл эцэг эхчүүдийн далд ухамсарт нь байгаад байдаг. Яагаад гэвэл өөрсдөө хүүхэд насаа тэгж туулсан болохоор. "Бид тэгж яваад буруудсан юм алга" гээд ярьдаг. Гэхдээ доторхийг нь сөхөөд харвал маш их сэтгэлийн шархтай байдаг. Мөн хүнд хэцүү цаг үед хүүхэд нас нь өнгөрчихсөн учир хайраар дутагдаж, хоолоор гачигдаж өссөн байдаг. Тэр үед далд ухамсартаа авсан мэдээллээ эргүүлээд хүүхдүүд лүүгээ гаргаад байгаа гэсэн үг. Нэг хэсэг нь ийм байдаг бол нөгөө хэсэг нь өөрийнхөө үзэж, харж, сонсоогүй мэдээгүй бүхнээ хүүхдүүдээрээ хийлгэх гээд шунахайрдаг. Би нэгэн ээжийн яриаг огт мартдаггүй юм. "За ёстой зүтгэсээр байгаад нэг хүүдээ байрны мөнгө хийчихлээ. Одоо охиндоо нэг байрны мөнгө хийе". Өөрөө байртай болох гэж маш их зовж, шаналсан гэсэн үг. Хүүхдүүддээ тэр зовлонг үзүүлэхгүй гээд нэг хэсэг нь зүтгэчихдэг. Ингээд бүх юм нь бэлэн өссөн хүүхдүүд тэр зүйлсийн зовлон, жаргалыг ойлгодоггүй. Яг хоёр туйл болчихдог. Монгол хүний ерөнхий сэтгэхүй 2 туйлт сэтгэхүйтэй байдаг. Нэг бол сайн, нэг бол муу. Дундаж сэтгэлгээ ховор. Өөрийн гэсэн төлөвшлөө олж аваагүй эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амьдралд хутгалддаг нь залуу гэр бүлүүд дээр их анзаарагддаг. Бүх зүйлийг гэгээтэйгээр хардаг, өөрийн гэсэн төлөвлөгөөтэй насан дээрээ айлд хүргэн эсвэл бэр болоод очдог. Нөгөөдүүл нь өөрсдийн төлөвлөгөө, бодол саналаа тулгаад зөрчил үүсдэг. Сүүлийн үед байгууллагуудын хүний нөөцийн менежер, удирдлагуудын хэлдэг үг нь "Сэтгэлийн тэнхээтэй залуус ховор болчихсон. Ажил дээр гарч байгаа бэрхшээлийг даван туулж чаддаггүй" болсон. Энэ нь анхнаасаа өөрийн гараар, хичээл зүтгэлээр юу ч хийж үзээгүйтэй холбоотой. Өлсөж, даарч үзээгүй болохоор юмны үнэ цэнийг мэдэхгүй, сэтгэлийн хатгүй болдог гэсэн үг. Ханиад тусч байж л ханиадны дархлаа суудаг. Огт ханиад тусахгүй байж болохгүй. Үүнтэй яг адилхан хүн даарахаараа хүйтний дархлаа сууж, халууцахаараа халууны дархлаа суудаг. Ажиллаж хөдөлмөрлөж, хүнээс үг сонсох гэдэг нь амьдралын дархлаа сууж байгаа гэсэн үг юм. UNESCO-с дөрвөн төрлийн чадварыг хүүхдэд суулгах ёстой гэж баталсан байдаг.

·        Харилцах чадвар

·        Хамтрах чадвар

·        Амьдрах чадвар

·        Суралцаж, хөгжих чадвар

Яг л сандлын дөрвөн хөл шиг. Амьдрах чадвар сайтай бол хаана ч  өөрийгөө болгоод, хоолоо олоод идчихнэ. Хамтрах чадвар нь хүнтэй хамтраад илүү үр бүтээлтэй амжилттайгаар ажиллахыг хэлнэ. Харилцах чадвар сайн бол хүний арга эвийг олж, эвтэйхнээр асуудлынхаа шийдлийг олчихно. Суралцаж хөгжих чадвар нь шинэ зүйлийг сурах гэж, олж мэдэх гэж тэмүүлэх чадвар. Эдгээр чадваруудыг эзэмшсэн хүн Харвардын дипломгүй байсан ч дутахааргүй сайхан амьдарчихна гэж үздэг.

-Хүүхдийг яаж багаас нь биеийг нь даалгах вэ?

-Жишээлбэл би 5 хүүхэд өсгөсөн. Гурван том охиноо яаж өсгөснөө анзаараад байхад маш их биеийг нь даалгасан байдаг. Том охин минь надаас "Ээжээ энийг яаж хийх вэ?" гэж асуухад "Яаж ч хийж болно. Яавал хамгийн сайн байж болохоор байна. Чи өөрийнхөөрөө л хий" гэнэ. Ингээд хүүхэд өөрөө нэг юм хийж, оролдож үзнэ. Гэтэл манайхан наадах чинь буруу, ингэж хий гээд зааж өгөөд байхаар хүүхдийн сэтгэлгээ хайрцаглачихдаг. Хүүхдүүдэд бэлдэж өгөх юм байна. Бэлдэж өгөхгүй юм гэж байна. Мэдээж хүүхдийг сайн сургуульд сургах нь зөв. Тиймээс эцэг эхчүүд сайн сурах орчноор хангаж өгөх нь зүй ёсны хэрэг. Бэлэн талх өгөх биш талх барих аргыг нь зааж өгөх нь чухал. Цаг наргүй ажиллаж бүх зүйлийг нь бэлдэж өгөх гэхээсээ илүү хүүхдүүддээ цаг гаргаж байх нь хамгийн том хөрөнгө оруулалт юм

-Буруу төлөвшиж, хүмүүжсэн хүүхэд гэр бүлийн уур амьсгалд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Хүүхдийн төлөвшил хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлсийн хамгийн эхэнд нь орчны нөлөө байдаг. Их орчин, бага орчин гэж хуваадаг. Их орчин гэдэг нь нийгэм. Нийгмийн байдал, сургуулийн орчин, улс төрийн байдал зэрэг нөлөөтэй гэсэн үг. Бичил буюу бага орчин гэдэг нь гэр бүлийн орчин. Ямар гэр бүлд өсөж торнисон, ээж аав нь хүүхэдтэйгээ хэрхэн харьцдаг байсан, хэдүүлээ өссөн, хэд дэх хүүхэд, хэн дээр өссөн зэрэг олон зүйлс нөлөөлж байдаг. Байгаль цаг уурын байдал бас их нөлөөлдөг. Бид баруун аймгийнхан ийм, зүүн аймгийнхан тийм гээд ярьдаг шүү дээ. Маш олон хүчин зүйлсийн нөлөөллөөр хүүхдийн төлөвшил бүрэлдэн бий болдог. Энэ дундаас хамгийн хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгаа орчин бол гэр бүлийн орчин. Эцэг эх үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд хариуцлагагүй хандсан байвал гарах сөрөг үр дагавруудыг тоочоод баршгүй. Америкийн судлаачдын хийсэн туршилт байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өссөн 3 настай хүүхдийн тархийг ээж аавынхаа халамжид өсөж байгаа ижил насны хүүхдийн тархитай харьцуулж судалсан. Гэр бүлийн сөрөг орчинд өссөн хүүхдийн тархи жижгэрч, хатуурсан байсан. Хүүхдийн хүмүүжилд хайнга хандсаны үр дагавар хүүхдэд хүнд тусахаас гадна эцэг эхчүүдэд ч мэдрэгддэг. Үхтэл үр харам гээд үр хүүхдийнхээ төлөө зүтгээд л байдаг. Гэхдээ тэр зүтгэл нь зөв талдаа байх ёстой. Энэ бүхэн эргээд хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эцэг эхчүүд нь аз жаргалгүй амьдарч байгаа хүүхдүүдийнхээ төлөө зовж, шаналдаг. Ямар хүн хамгийн аз жаргалтай вэ? гэсэн асуултад, өтөл насандаа хүүхдийнхээ төлөө санаа зовохгүй байгаа хүн хамгийн аз жаргалтай гэж хариулсан байдаг. 

-Нэгэнт буруу төлөвшсөн хүүхдэд эцэг эхийн зүгээр ямар арга хэмжээ авах вэ?

-Хүний төлөвшил насан туршид явагддаг ч гэж ярьдаг. Хүний тархи 25 нас хүртлээ хөгжсөөр байдаг. Өөрөөр хэлбэл 25 нас хүртэл тэдэнд нөлөөлөх нөлөөлөл нь илүү байдаг гэсэн үг. Тиймээс аль болох бага дээр нь алдаагаа олж ухаараад, засаж залруулж чадах юм бол боломжгүй зүйл гэж үгүй. Хүүхдийнхээ төлөө хийж чадаагүй зүйлсээ нөхөх аргуудыг эрэлхийл. Мэргэжлийн хүмүүст хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй

Хүүхдийнхээ төлөө хийж чадаагүй зүйлсээ нөхөх аргуудыг эрэлхийл. Мэргэжлийн хүмүүст хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй.

 

-Хүүхдээ зодож хүмүүжүүлэх нь хэр зөв бэ?

-Манайд “чихэнд нь хэлээд сонсохгүй бол маханд нь хэлээд өгөх хэрэгтэй”, гэдэг үг байдаг, Гэвч энэ арга барил одоо үед маш буруу арга барил юм. Дэлхий 5 жилийн өмнөхтэй харьцуулшгүй маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ нь мэдээллийн хурдтай холбоотой. Дээр үед Улаанбаатар луу захидал бичихэд сарын дараа хариу ирдэг байсан. Одоо бол энэ секүндын доторх процесс. Хүүхэд гэлтгүй бид маш их мэдээлэл авч байна. Маш эртнээс техниктэй харилцаж эхэлж байна. Бид хүүхэд байхдаа оройдоо ганцхан удаа 15 минутаар хүүхэлдэйн кино үздэг байсан. Одоо байдал ямар билээ дээ. Үүнийг  л мэдээллийн урсгал гээд байгаа юм. Үүнээс шалтгаалаад хүүхэдтэй харьцах харилцаанд ч гэсэн маш их өөрчлөлт гарч байгаа юм. Дээр дурдсан шиг ямар тохиолдолд хүүхэдтэй насанд нь тохируулж харьцах хэрэгтэй. Шийтгэлийн арга барилаа зөв сонгох нь чухал. Шийтгэл бол байх ёстой зүйл. Хүүхэд буруу зүйл хийснийхээ төлөө хариуцлагатай хандаж сурдаг. Дараа нь алдаагаа залруулж сурдаг гэсэн үг.

-Төрөлтийн эрэмбэ хүүхдийн хүмүүжилд хэр нөлөөлдөг вэ?

-Нэг охин ирээд нөхөртэйгөө таарамжгүй байгаа талаараа ярьж байсан. Охин айлын ганц хүүхэд, харин нөхөр нь 8 хүүтэй айлын дунд хүү. 8 эрэгтэй хүүхдийн дунд бужигнаж өссөн хүүгийн юманд хандах хандлага, ганцаархнаа өссөн охины юманд хандах хандлагад асар том зөрүү байна. Бүх юм нь бэлэн, бүх юм ганцхан минийх гэсэн ойлголттой охин байхад хүүгийн хувьд “биднийх” гэсэн ойлголт давамгайлдаг. Энэ бүхэн эргээд хамтын амьдралын харилцаан дээр зөрчил үүсгэдэг. Багаас нь ямар нэгэн хэрүүл маргаан үүсэх үед эцэг эхчүүд “дүүдээ өгчих” гээд бүх юм отгон хүүхдийнх байх ёстой юм шиг ханддаг. Хожим нь гэртээ отгон хүүхэд шиг аашилж байсан аашаа ажил дээрээ ирээд гаргах гээд байдаг. Гэтэл хүнд айлын отгон байна уу, ууган байна уу хамаагүй, ажил үүргийн хувиар байгаа шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд эрэгтэй хүний амиа хорлох хувь эрс өссөн. Энэ нь хүмүүжилтэй холбоотой юу? 

-Дэлхий даяар амиа хорлолттой холбоотой судалгааг хараад байхад эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт давамгай байдаг. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Эрэгтэй юмаа дотроо хадгалаад, хуримтлуулаад байдаг. Эмэгтэй хүн харин сэтгэлээ уудалж ярьж чаддаг. Ийм болохоор гутралд орж, амиа хорлох нь бага. Сэтгэл зүйчид хандаж байгаа 3 хүний 2 нь эмэгтэй хүн байдаг. Бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан гурван салшгүй холбоотой байдаг. Сүүлийн үед энэ гурав дээр сүнслэг буюу үнэт зүйлийг нэмж байгаа. Хүнийг аз жаргалтай байлгадаг 4 төрлийн энерги байдаг гэж үздэг. Энэ 4 бие биенээ нөхцөлдүүлж байдаг. Жишээ нь спортоор хичээллэж, булчин шөрмөс сайтай, эрүүл байх юм бол тархи ч сайн ажилладаг. Эргээд шинийг санаачлаад, хайртай хүмүүсийнхээ төлөө ажилладаг. Эрүүлээр сэтгэж байгаа хүн эрүүл хооллохыг хичээнэ. Ингээд нэг нэгээсээ ургаад гарчихаж байгаа юм

-Хүүхдийнхээ итгэлийг яаж олж авах вэ? 

Хүүхдэд огт худлаа хэлж болохгүй.

-Хүүхдэд огт худлаа хэлж болохгүй. Хүүхдүүд “ээж дандаа худлаа хэлдэг. Эрт ирнэ гэчхээд ирдэггүй” гэх мэтээр ярьдаг. Хүүхэд өөрөө маш гэнэн цагаан ертөнц байдаг болохоор бүх юмыг үнэн гэж хүлээж авдаг. Хүүхэд юм чинь гээд амласан амлалтаа орхиж болохгүй. Хүүхдэдээ нэг юм хэлсэн бол заавал биелүүлж байх ёстой. 

-Ямар нэгэн хүчин шалтгаанаас болоод биелүүлж чадахгүй бол яах вэ?

-Үнэнээ хэлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

Сэтгэгдэл: (23)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
oyunaa (64.119.27.100) 2019-07-27 20:30:54
Mongold yadaj 1 ch hun Nobel awaagui bn shude... Mongol erdemten Hawdar emchileh em buteelee geed l 80say tugruguur heden jiliin umnu shagnuulaad Erunhii saidaas awaad bsn sanagdaj bn odoo yu bolson be??? udiid Nobel prize awahaar bolchihloo hudlaa zalilan yumuu haashain mongolchuud martamhai shde
oyunaa (64.119.27.100) 2019-07-27 20:26:10
harvard tugsuh ni l biz. sursan hoinoo hiij buteeh ni ILUU CHUHAL shude
zochin (202.126.89.80) 2019-06-11 17:07:48
Их баярлалаа. Маш хэрэгтэй яг тулгамдсан асуудлыг хѳнджээ. Олон зүйлийг ойлголоо. Та бүхэнд амжилт хүсье.
Ariuka (202.126.88.146) 2019-06-11 14:16:47
Uneheer heregtei medeelel bn bayarlalaa.
Uuree (124.57.228.76) 2019-06-10 20:45:16
Mash heregtei medeelel ugsund talarhlaa
Оргил (103.229.121.54) 2019-03-25 23:28:45
Маш их таалагдлаа. Баярлалаа.
BATMONHIIN MANDAH (66.181.161.79) 2019-03-02 16:09:08
Mash ih taalagdlaa.
Зочин (202.126.89.152) 2019-02-24 09:08:54
Маш сайхан зөвлөгөө байна .баярлалаа.
Shinee (150.129.141.98) 2019-02-22 00:31:10
Garchig ni jaahan surug oilgolt turuuleheer boljee. Surguulid surahgui ch baisan bolno sh dee gesen mayagiin. Harin yariltslagiin aguulga ni taalagdlaa.
Dugarjav (96.126.116.245) 2019-02-20 12:12:01
Хүмүүжлийн тухай маш сайхан ярилцлага болсон байна. Баярлалаа
tsaagii (203.91.115.37) 2019-02-19 11:05:20
mash shan vnetei zuwlguu awch chadlaa setgel sanaa shan bolloo minii endees medej awsan medeelel hvvhdvvded mini ch gesen tus dem boloh blno gej bi bodoj bnaa
Aldarmaa (66.181.160.99) 2019-02-19 08:45:54
Caihan zubluguu bna ytacni dygaar bnuu zubluguu abaya
6 1 Хариулах
(203.169.48.34) 2019-02-19 08:45:54
99101405
Chimid (46.139.41.153) 2019-02-19 08:38:37
Saihan yarilclaga baina, amjilt <3
Жаргал лувсандож (121.164.217.113) 2019-02-18 22:43:25
Маш их баярлалаа
Zochin (64.119.23.137) 2019-02-18 18:38:33
Wow! Yostoi mundag yariltslaga bna. Amjilt husye!
(202.9.42.68) 2019-02-18 17:40:26
Bayarlalaa. Uuriiguu buruu huuhduudee humuujuulj bgaag medlee. Tsaashid anhaarch amidarnaa
bi (202.126.89.173) 2019-02-18 17:13:50
harvardiin diplomtoi hhumuus yaj amidardag yum bol,hhunii amidraliig ali negen surguuliin diplomtoi haritsuulj bolomgui sanagdana ,yariltslaga bol taalagdlaa
1 1 Хариулах
zochin (202.179.27.5) 2019-02-18 17:13:50
uuchlaarai zugeer bodloo huwaltsaj bgan shu, ene garchgiig shuud utgaar ni huleej awch bolohgui bha, tsaad sanaa ni huuhdiin oyunii bolowsrol chuhal ch setgel zuin bolowsrol iluu chuhal, herweee setgel zuin bolowsroloo sain awch chadhiin bol amidrald ni mash ih heregtei uchir ni oyunii bolowsroloos iluutei setgel zuin bolowsrol hunii amidrald odor tutam heregtei bdgima l helj bh shg bn.
Б.Даваахүү (66.181.160.103) 2019-02-18 16:37:30
Маш сайхан яг л амьдралд байдаг зүйлүүд байна.баярлалаа.Таныг би сургаар танина.маш чадвартай сэтгэл зүйч гэж Би эрүүл ахуйч насаараа хийсэн одоо тэтгэвэрт Хүүхэд өсвөр үеийн бэлгийн сэтгэцийн эрүүл ахуй гэдэг номыг орчуулаад тэр үед хэвлүүлж чадаагүй орхисон.Зарим өмгөөлөгч нар авч уншдаг.тэр номын үе одоо 2 бас өөр болж засвар нилээд хэрэгтэй болсон таньд баярлалаа
2 2 Хариулах
(203.91.112.170) 2019-02-18 16:37:30
Sain bna uu. Tanii deer duridsan nomiig unshij uzmeer bna
(202.126.89.38) 2019-02-18 16:37:30
Баярлалаа
ulzii (192.82.65.229) 2019-02-18 14:55:30
Sain baina uu ? saihan yariltslaga bna iimerhuu medeelel ih oruulj baigaarai bayrlalaa