М.Рысбек: Ямар ч зуучлалгүйгээр, зардалгүйгээр Хятадын тэтгэлэгт хамрагдах 5 алхмыг зааж өгье

N24 мэдээллийн сайт Тэтгэлгийн зөвлөгөө цуврал ярилцлагыг тогтмол хүргэж байгаа билээн. Энэ удаагийн зочноор БНХАУ –ын Харбины Их сургуульд олон улсын эдийн засаг худалдаа мэргэжлээр мастерын төвшинд суралцаж буй М.Рысбекийг урьж ярилцлаа. Тэрбээр БНХАУ-ын их дээд сургуулиудад ямар нэгэн зуучлалын хөлс төлөхгүйгээр суралцах аргуудыг нарийн танилцуулж байна.

-БНХАУ-ын тэтгэлгийг сонирхож байгаа залууст мэдээлэл өгч болох уу. Сүүлийн үед Монголд БНХАУ-ын тэтгэлэгт зуучилж сургах тохиолдол их боллоо. Үүнийг дагаад залилан ч нэмэгдэж байна. Ямар ч зуучлалгүйгээр, бас элдэв зардалгүйгээр БНХАУ-д тэтгэлгээр суралцах боломж хэр өндөр вэ?

-Манай оюутан, залуус мэдээлэл дутмаг учир алддаг юм шиг санагддаг. Уг нь ямар ч зуучлал шаардлагагүй тэтгэлэгт хамрагдах боломжтой. БНХАУ-д тэтгэлгээр суралцъя гэж хүсвэл 5 алхам мэдэж байхад л хангалттай юм шиг санагддаг. Дараах 5 аргыг мэдэж байхад л зуучлалд төлбөр төлөх шаардлагагүй. Хятадын засгийн газрын тэтгэлэгт тэнцэх нь бусад улсуудтай харьцуулахад  амархан. Хятадын засгийн газар хөрш орнууд, Silk road буюу дээр үеийн торгоны зам дагасан улс орнуудын оюутан залууст тэтгэлэг өгөх сонирхолтой байдаг. Хятадын засгийн газар 2 аргаар манай улсын оюутнуудад тэтгэлэг олгодог. Нэгдүгээрт, Хятадын засгийн газраас боловсролын яаманд квот өгдөг. Хоёрдугаарт, оюутнууд өөрсдөө өргөдлөө явуулах замаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг. Хятад улсын хувьд бүх төрлийн тэтгэлгийг хариуцдаг “Хятадын засгийн газрын тэтгэлгийн консул” гэж байдаг. Тухайн байгууллагын вэб сайтад тэтгэлгийн бүх мэдээллүүдийн нэгдсэн сан бий. Энэ вэб сайтад шаардлагатай бүх мэдээлэл бий. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ вэб сайтад бүртгүүлэх хэрэгтэй.  Вэб сайтад нэвтрэх: www.cscscholarship.org

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх 5 алхам бий.
Алхам 1. Суралцах мэргэжлээ тодорхойлж , сургуулиа олох хэрэгтэй.  Хятад улсад олон мянган сургууль бий шүү дээ. Доорх линкээр ороход тэтгэлэг өгөх боломжтой бүх сургуулийн жагсаалт бий. Дараах холбоосоор нэвтрээрэй.
Алхам 2. Тухайн сургуульд багшилдаг Профессор багшаа олох хэрэгтэй. Тухайн вэб сайт дээр багштайгаа холбогдох арга зам, яаж мэйл бичих вэ гэдэг зааварчилгаа нь хүртэл байдаг. Тухайн багшруугаа өөрийн товч танилцуулга, зорилго, чиглэл, Хятадад сурах шалтгаан зэргийг багтаасан жижиг сургалтын төлөвлөгөөгөө илгээх ёстой. Дараах холбоосоор нэвтрээрэй. Мэйл бичих аргачлалыг дараах линкээр аваарай.
Алхам 3. Багштайгаа холбогдсоны дараа Хятадын засгийн газрын тэтгэлгийн нэгдсэн сан гэж бий. Тэнд онлайн бүртгэл үүсгэж өөрийн хувийн мэдээллээ оруулна. Өргөдлөө хэрхэн бөглөх тухай дараах  линкээр орж үзээрэй.
Алхам 4. Вэб сайтад байгаа эрүүл мэндийн хуудсыг хэвлэж аваад 1, 2, 3-р шатлалын аль нэг эмнэлгээр бөглүүлж вэб сайтад оруулна. Эрүүл мэндийн хуудсыг дараах линкээр  татаж аваарай. 
Алхам 5. Өргөдлөө бөглөж дууссаны дараа сайтаас хэвлэж авна. Ингээд олон улсын шуудангийн компаниар дамжуулан сайт дахь хаягруу өөрийн бичиг баримтуудыг илгээнэ.

-Хятадын их дээд сургуулиудын бүртгэлийн хугацаа хэдээс хэдэн сарын хооронд үргэлжилдэг вэ?

-Хятадын засгийн газрын тэтгэлэг нь нэгдсэн журмаар явагддаг ч сургууль сургуулиасаа хамаараад бага зэрэг ялгаатай. Ерөнхийдөө зарим сургуулиудын бүртгэл аравдугаар сараас эхлээд гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарыг хүртэл явагддаг.

-Хятад багш нар оюутнуудын хүсэлтийг хүлээж авах боломж хэр өндөр байдаг вэ?

-Монголчуудын хувьд энэ алхмуудыг төдийлөн мэддэггүй. Заавал хятад хэл мэддэг байх, Хятад хэлний зургаан шатлалт шалгалтаа давчихсан байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Сургуулиуд ерөнхийдөө HSK 4 оноог шаарддаг. Хэрвээ эхний жилд хэлний бэлтгэлд суръя гэвэл ямар ч хэлний оноо шаардлагагүй. Хэл мэдэхгүй яанаа гэсэн юм бодох шаардлагагүй. Ямар ч анхан шатны мэдлэггүй хүн материалаа өгөөд тэнцсэн тохиолдол олон бий. Гол шалгуур нь юу вэ гэхээр эрүүл байх ёстой. Голч дүн өндөр байх ёстой. Мэдээж өмнө нь суралцаж байх хугацаандаа ямар нэг судалгааны ажил хийж байсан бол давуу тал болно.

-Дараах алхамуудын дагуу тэтгэлэгт хөтөлбөр  хүсэлтээ илгээх гэж буй залуусын хувьд хамгийн гол анхаарлаа хандуулах зүйл нь юу вэ?

-Хамгийн гол анхаарах зүйл бол сонирхож буй сургуульд чинь багшилдаг багшийг ол. Суралцах төлөвлөгөөгөө маш сайн гарга. Суралцах төлөвлөгөө гэдэг зүйлд Хятад улсад суралцах шалтгаан, зорилго, төгсчихөөд юу хийх вэ, тэтгэлэг авбал суралцах хугацаандаа хэрхэн суралцах вэ, өмнө нь ямар судалгааны ажил хийж байсан бэ, цаашдаа ямар ямар судалгааны ажил хиймээр байна вэ. Ямар профессортой хамтарч ажилламаар байна гэдгээ маш товч, ойлгомжтой энгийнээр тайлбарлаж бичих ёстой. Сургалтын төлөвлөгөөгөө  яаж бичих загвар заавар зөвлөмж бүгд л энэ сайт дээрээ байж байдаг. Сургуулиудын жагсаалтууд хүртэл бүгд байгаа. Заавал Хятад хэл дээр гэлтгүй англи хэл дээр бичиг баримтаа бүрдүүлээд явуулах боломжтой. Нэг дор 2-3 сургуульд өргөдлөө явуулах бүрэн  боломж бий.

-Зуучлалын байгууллагууд ямар аргаар ажилладаг вэ. Тэтгэлгээр суралцах сонирхолтой олон залуус элдэв зуучлалын байгууллагуудад залилуулсан тохиолдол гарлаа шүү дээ?

-Тэд яг л миний хэлээд байгаа таван алхмаар ажиллаж байгаа. Одоогийн ажиллаж байгаа зуучлалын компаниуд яаж ажиллаад байна вэ гэхээр тэд багш нартай холбоотой байна. Төгсөж ирсэн хүмүүс өмнө нь хамтарч ажиллаж байсан багш нартайгаа холбогдоод квот авдаг. Багш нар тэтгэлэг горилогчдын анкеттэй танилцаж сонгон шалгаруулж хийнэ. Багштайгаа холбогдчих л юм бол тэтгэлэг авах боломж 70-80 хувьтай гэж ойлгож болно. Гэхдээ албан ёсоор бүрдүүлэх ёстой бичиг баримтуудын дунд багшаас зуучлах захидал авна гэсэн нөхцөл байхгүй л дээ. Гэхдээ аль ч улс оронд тэтгэлэгт хамрагдахын тулд их сургуулийн багштай холбогдож өөрийн CV, судалгааг танилцуулж, өөрийгөө илэрхийлэх нь хамгийн энгийн чадвар. Миний хувьд энэ аргаар Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдаад 2 дахь жилдээ сурч байна. Тиймээс энэ аргын дагуу тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргаад үзээрэй гэж зөвлөе.

Энэ бол зуучлалын байгууллагуудын ажиллаж байгаа нууц юм. Зарим зуучлалын байгууллагууд багштай холбогдохгүйгээр тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл илгээгээд байдаг. Энэ нь тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх магадлалыг 50, 50 хувьтай болгож байгаа юм. Яахав багшийн зуучлах захидалгүй байсан ч тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх магадлал байдаг. Багш нар цаанаасаа квот өгдөг учраас түүнийг нь бас харгалзан үзэх хэрэгтэй. Бүртгэлийн тоо хязгаартай байдаг. Хамаа намаагүй олон хүнийг бүртгэж аваад бүгдийг нь энэ сургуульд зуучилж чадна гээд явдаг байгууллагууд байдаг. Үнэн хэрэг дээрээ нэг зуучлалын байгууллага нэг сургуульд 5-10 хүүхдийг л баттай зуучлах боломжтой. Ямар ч оюутан тэнд очоод би зуучлуулаад ирлээ гэж хэлдэггүй. Багш нар нь ч мэддэггүй. Энэ бол албан ёсны гэрээ хийсэн байгууллага биш. Тийм зүйл ч байхгүй. Тэгэхээр зуучлалын байгууллагуудад 100 хувь итгэж болохгүй. Хятадын тэтгэлгийн газрын консултай гэрээ хийсэн байгууллага гэж байхгүй. Эд нар яадаг вэ гэхээр хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлээд өөрөө өргөдөл гаргаж байгаа юм шиг л явуулчихдаг.

-Тэтгэлэгт ямар ямар зардлууд багтдаг вэ?

-Засгийн газрын 100 хувь тэтгэлгийн хувьд дотуур байр 100 хувь хөнгөлөгдөнө. Сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөнө. Янз бүрийн эрүүл мэндийн даатгалыг 100 хувь төлнө. Сар бүрийн тэтгэмж 3000 юань, энэ бол амьдрахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээний мөнгө өгнө. Хэлний бэлтгэлд сурах бол шаардлагатай ном сурах бичгээр үнэ төлбөргүй хангана. Сургуулиас гадаад оюунуудад зориулсан аяллын арга хэмжээг зохион байгуулдаг. Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад хятад улс, хэл соёлтой танилцуулах аялал, арга хэмжээнүүдийг жилд 1-2 удаа зохион байгуулдаг. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд тусдаа нөхцөлтэй байдаг. Сургууль сургуулиасаа хамаараад гэр бүлийн хүнтэйгээ хамт амьдрах байр гаргаж өгөх тохиолдол хүртэл бий. Ер нь гэр бүлээрээ очиж суралцах нөхцөл боломж маш өндөр. Хэрвээ дотуур байранд амьдрахгүй гэж шийдвэл мастерын оюутнуудад байрны төлбөр 700 юань, докторын оюутанд 1000 юань олгодог.

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахгүйгээр төлбөрөө төлөөд суралцъя гэвэл хэр их зардал шаардагдах вэ?

-Төлбөрөө төлөөд сурч байгаа оюутнууд олон бий. Төлбөрийн хувьд Монголын их дээд сургуулийн төлбөртэй бараг ижилхэн. Хятадад амьдрах өртөг бусад улс оронтой харьцуулахад маш бага. Сарын 200-300 юань аар амьдрах боломжтой. Сурангаа ажиллах боломжтой. Хятадын засгийн газар ажиллангаа суралцахыг зөвшөөрдөггүй гэсэн дам яриа байдаг. Энэ бол худлаа. Манайхан хувийн зардлаараа суралцахын тулд ч зуучлалын компаниар дамжих тохиолдол байдаг. Энэ бол зуучлалын компаниуд хүний мөнгийг сорж байгаа нэг хэлбэр шүү дээ. Ямар ч хүн хувийн зардлаараа суралцъя гээд бичиг баримтаа явуулчихсан байхад тухайн сургуулиас урилга авах боломжтой. Мөнгөө төлөөд л сурч байгаа учраас ямар нэгэн зуучлалын компаниар дамжих шаардлагагүй. Сургуульруугаа материалаа явуулчхад л хангалттай. Хувийн зардлаар суралцъя гэвэл хоол хүнсэндээ сард дунджаар 500 юань, дотуур байрандаа 500 юань төлнө. Сургуулийнхаа төлбөрийг хагас жилээр төлбөл дунджаар 14000 юань болдог. Мастер, докторт төвшинд жилийн 25-30 мянган юаний төлбөр төлнө.

-Хятад улсын их дээд сургуульд тэтгэлгээр суралцахад заавал хятад хэл мэддэг байх шаардлагагүй гэж ойлгож болох уу? 

-Тийм ээ. Хятадад тэтгэлгээр сурах гэж байгаа бол заавал хятад хэл мэддэг байх шаардлагагүй. Очоод хэлний бэлтгэлд суух боломжтой. Миний хувьд ч мөн адил нэг жил хэлний бэлтгэлдээ сураад сургуульдаа орсон.  Зөндөө олон оюутнууд Хятад улсад суралцахыг хүсч байгаа байх. Орчин үед Хятад хэл маш эрэлттэй байна шүү дээ. Тиймээс Хятад хэлийг сурах нь маш зөв алхам. 20 жилийн дараа гэхэд Хятад хэл номер нэг хэл болно. Тийм учраас англи хэл гэж туйлширхаасаа илүү Хятад хэл сурах нь зөв юм болов уу гэж боддог.

- Хятад улсад суралцахаар төлөвлөж буй залуусд хандаж зөвлөхөд?

-Хятадад тэтгэлгээр суралцах олон боломж бий. Заавал засгийн газрын тэтгэлэг гэхээсээ илүү мужийн тэтгэлэг, сургуулийн тэтгэлэгүүд байдаг. Тэр нь сургууль дотуур байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлдөг. Үүнээс гадна Цагаан хэрэм тэтгэлэг байна. Торгоны замын тэтгэлэг байна. Эрт үеийн Торгоны зам дагуух улс орнуудын оюутнуудад зориулсан тэтгэлэгт  хамрагдах бүрэн боломжтой. Сургууль бүр, муж бүрт өөр өөрсдийн гэсэн тусдаа тэтгэлэгүүдтэй байдаг. Эдэнд хамрагдах нь засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаас илүү амархан. Бусад тэтгэлэгүүдэд хамрагдахад ч мөн адил энэ  таван алхмаар өргөдлөө явуулна. Сургуулийн тэтгэлэгт бол зөвхөн сургуульруугаа бичиг баримтаа явуулаад л болчихно. Ер нь профессортой холбогдсон байхад бүгдийг нь санал болгодог. Сургуулийн вэб сайтруу ороход багш нарын жагсаалт бий. Ер нь боломж бололцоо олон бий.

Онлайн өргөдлийн хуудсыг бөглөхөд agency number гэдэг зүйл бий. Agency number гэдэг дээр сургуулийн вэб сайтад тавигдсан сургуулийн дугаарыг бичих ёстой. Үүнд a, b, c гэсэн 3 сонголт бий. Түүний B сонголтыг нь засгийн газрын тэтгэлэг дээр хийдэг шүү.

Сурахаар төлөвлөж байгаа залуусдаа хандаж хэлэхэд очоод маш сайн суралцаж, сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Хятад багш нар ахлах сургуулийн багш нар шиг шаардлага тавьж араас чинь хөөцөлдөхгүй. Өөрөө бие дааж бүх зүйлээ хийх ёстой. Бие даах чадвар муутай хүүхдүүд хичээлээс хоцрогдох, сурч чадахгүй буцаж ирэх тохиолдол олон бий. Тиймээс анхнаасаа л хичээлдээ маш сайн анхаарах хэрэгтэй. Хятадуудын хувьд маш хаалттай хүмүүс учраас гадаад хүмүүстэй найзалж нөхөрлөх явдал бага. Тиймээс Хятад оюутнуудтай найзлаад хэлээ сайжруулна гэдэг худлаа. Хэн илүү хөдөлмөрлөж, хэн өдөр бүр үгээ цээжилж маш их хүчин чармайлт гаргана тэр хүн л сургуулиа амжилттай төгсөнө. Тэгэхгүй бол Хятад яваад ирсэн хүн бүр төгс хятад хэл эзэмшиж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй. Тэр бол хувь хүний хичээл зүтгэлээс 100 хувь хамаарна.

-Хятад хэл сурахаар төлөвлөж буй залуусдаа зөвлөхөд?

-Хятад хэл бол маш хэцүү хэл. Манай хэлнээс шал ондоо. Дуудлага үг үсэг гээд бүх л зүйл нь ондоо. Тусдаа системтэй. Зүгээр л бусад хүмүүстэй ярилцангаа сурчихна гэсэн ойлголт байхгүй. Маш их хэмжээний цаг хугацаа зарцуулж,тогтмол давтах ёстой. Эхний жилдээ маш сайн хичээж , сууриа маш сайн тавих юм бол дараа дараагийн жилүүдэд хөнгөрөөд ирдэг. Өдөрт тогтмол ханзуудаа цээжилж, дахин дахин давтах хэрэгтэй.  Багшийн зааж байгаа зүйлийг анхааралтай сурч, гэрийн даалгаврыг цаг тухайд нь хийж явах хэрэгтэй. Миний ажигласнаар оюутнууд маань дуудлагадаа хэт их анхаараад байгаа нь ажиглагдсан. Үүний оронд шинэ үг, шинэ ханзнуудаа цээжлэх хэрэгтэй. Ингэснээр үгийн сан аяндаа нэмэгдэж яваандаа дуудлага чинь сайжраад, маш сайн ойлгодог болоод ирнэ. Зөвхөн багшийнхаа зааж байгаа зүйлээр хязгаарлагдаад байж бас болохгүй. Бие даан хичээллэх хэрэгтэй. Эхний жилдээ сууриа сайн тавьчихвал 2 дахь жилээсээ ханз тогтоох аргаа сурчихна. Ярьдаг, ойлгодог болчихно. Хятад хэлний дүрэм бусад хэлтэй харьцуулахад тийм ч хэцүү биш.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (20)
Таны IP: (3.237.89.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(124.158.120.10) 2019-12-21 14:34:01
энэ өөрөө зуучлагч ш дээ, тэгээд хичнээн хүүхдээс хэлний блэтгэлтэй гээд худлаа хэлээд мөнгө салгалаа
AWAH CH YUM HAYAH YUM N ILUU BN. (74.91.117.162) 2019-03-17 13:29:45
200-300yuanaar amidrana gj hudlaa, ajil hiij boldog n ch hudlaa. IIM TASHUU HUDAL MEDEELEL ORUULAHGUI BAIWAL ZGER BHA. TSAASHDAA JIGDREH YUMANDAA BAIGAA BHAA
China (159.203.33.46) 2019-02-24 19:14:47
Bi ch gesen chinad surch l baisan zardalguiger apply hiij boldog n unen ajil hiilguulj tegj davraadaggui shde china bol mongol bish! Yahav USA ene tendes irsen humuus ajillah visaga avch ajilladag. surhar irsen visatai bol hezee ch ajillulahgui!
Zochin (159.203.33.46) 2019-02-24 19:11:58
Od boloh gej yadhaaraa yesun busin ym hiideg boljee gj
Hhh (159.203.33.46) 2019-02-24 19:11:26
Shal hudlaa medeelel bichij tarhi ugaahaa bllimor yma .
Баярцэцэг (203.91.115.42) 2019-02-24 18:56:08
Сайхан санагдлаа
ulziibat (45.117.35.2) 2019-02-21 12:47:18
saihan niitlel bna aa
tsekv_7885@yahoo.com (103.10.23.7) 2019-02-19 11:42:08
Маш сайхан үнэтэй зөвлөгөө, мэдээлэл байна баярлалаа
(39.7.28.166) 2019-02-19 03:58:08
Энэ тэнэг хасгын худлаа мэдээлэл өгч бгаг яах вэ шинжаанаас ирсэн цагаач хужаа хасаг болхоороо хамаатан хужаа нараа магтаад хуцаж өгсөн бх шив Энэ мэдрэлийн үгээр явж хад маргөв монголчууд мнь хасаг хүн хүн биш
5 3 Хариулах
Obba (172.58.185.28) 2019-02-19 03:58:08
Ene zaluu ystoi demiirch bndaa, hudlaa medeelel, uuruu uuruusuu yriltslaga awaad tavitsiimu yasiin huurtsun amitan
(103.10.23.200) 2019-02-19 03:58:08
ip-аар чинь чамайг олноо
zdu (202.126.89.163) 2019-02-19 03:58:08
adilhan mgl hun shd zdu minee chi ch 20r zuund ulfsen hvn bndaa orchin ueiin hvmvvs ingj hvn ylghaa bolison sda min
(202.72.242.177) 2019-02-19 02:41:57
200-300 yuanar amidrah bolomjgui. Helgui huuhduuded tetgeleg odo mash hetsu bolson uchur ni mash olon helgui huhdud ochood surch chadahgui hichele oilgohgui bh asuudlud garsan uchraas bagsh nar zalhsan. Odo bol gol shalguur helnii onoo(angli,hytad) bolson. Uneheer helgui huhdud oorsoddo naidaj bsnaas zuuchlulad yvsan ni der hel ch ugui bj ingej belded 2,3 jil ch aldsan bdg
zochin (51.38.83.173) 2019-02-18 23:54:11
za bas 200 300gaar sariin dotor amidrah ch bas hudlaa yumaa
0 1 Хариулах
Up (103.57.93.210) 2019-02-18 23:54:11
Tiimshu. Nariilaad nariilaad 1000 yuan urdegsd.
Zochin (122.201.31.54) 2019-02-18 22:09:47
Suraltsaj bga hun ajil hiij boldog gedeg bol 100huvi hudlaa medeelel bna.
Jagaa (140.112.121.118) 2019-02-18 19:47:35
http://inchina.over-blog.com/2017/05/-76.html
Zochin (103.212.116.9) 2019-02-18 16:26:37
Mongol humuust bagsh nar n ih durgui gesen shuu
4 1 Хариулах
Guest (103.212.118.33) 2019-02-18 16:26:37
Za estoi NO shuu, hudlaa medeelel bichij busdiin surah medeh husliig mohoohoo bolimoor yum. Mglchuud l mgl yalna gj tseejee deldej hujaa hujaa gj haraaj zuhdeh bolohoos hyatad ulsad medleg bolovsroltoi delhiin hemjeenii humuus mash olon
Hey (119.82.28.73) 2019-02-18 12:20:29
Harbin ih surguli gej bdggui. Medeellee oruulahdaa surgulin ner hotiin neriig anhaarch bh heregtei shu