Ч.Хажидмаа: Бүх насныхан даатгалаараа рашаан сувилалд үйлчлүүлэх эрхтэй

ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ч.Хажидмаатай даатгуулагч ЭМД-аараа ямар үйлчилгээнүүдэд хэрхэн хөнгөлөлт эдлэх боломжтой эсэх талаар ярилцлаа.  

- Төр хариуцаж Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд хэн хамаарах вэ?  

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ 2 нас / ихэр бол 3 нас/  хүртэл өсгөн бойжуулж байгаа эх/эцэг, хугацаат цэргийн албан хаагч ордог. Эдгээр даатгуулагчийн төрөөс төлж буй шимтгэл нь Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээний 2 хувиар бодож төлдөг. Хүүхдээ 2 нас  хүртэл өсгөн бойжуулж байгаа эх/ эцэг Нийгмийн Даатгалын Хэлтэст хандан хүүхдийнхээ төрсний гэрчилгээг  үндэслэн ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан даатгалаа төлүүлэх  боломжтой. 0-18 насны  /18 нас 11 сар 29 хоногтой хүүхэд/ хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан ХХДХ-ний 1 хувиар тооцон төлнө. 

- Ажил олгогч, ажилтан нь албан журмын даатгуулагчид байдаг. ЭМДС-д хэчнээн төгрөгийн шимтгэл төлдөг вэ?  

Аж ахуй нэгж, байгууллагын ажилтны ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ нь ажил олгогч болон ажилтны цалингаасаа 2, 2 хувь буюу нийт 4 хувиар төлдөг.   

 - Сайн дураар даатгуулагч ЭМДС-д хэчнээн төгрөг төлдөг вэ?

- Эрүүл мэндийн даатгал нь албан журмын болон сайн дурын нэмэлт даатгал гэсэн 2 төрөлтэй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т “Монгол улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна” гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж үйлчилгээ авах зорилгоор иргэн эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалд даатгуулж болно. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, оюутан суралцагч /Их, дээд сургууль, коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийн/ нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан ХХДХ-ний 1 хувиар тооцон төлнө. Шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газраас жил бүр тогтоож өгдөг. Энэ жил Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээг 320000 төгрөгөөр тогтоосон. Шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагчийн сарын шимтгэлийн хэмжээ  3200 төгрөг, жилийнх нь 38400 төгрөг болно.

- ЭМД-аа нөхөн төлөх боломж байдаг уу?

- Даатгуулагчдаас нөхөн төлөх тухай асуулт маш их тавигддаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийн 4.2-т иргэн бүр заавал даатгуулна гэж заасан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд заавал даатгуулагчдаас шимтгэлийг нөхөн төлүүлж  авч байна. 2016 он 46080 төгрөг, 2017 он 57600 төгрөг, 2018 он 28800 төгрөг, 2019 он 38400 төгрөг буюу нийтдээ 170880 төгрөгийн төлбөрийг нөхөн төлнө.   Мөн 2016, 2017 онд ЭМД-аа төлөөгүй оюутан суралцагсад оюутныг тодорхойлох бичиг баримтыг үндэслэн, дээрхи онуудын шимтгэлийг 1 хувиар тооцон төлнө.  2016 он 23040 төгрөг, 2017 он 28800 төгрөг, 2018 он 28800 төгрөг, 2019 он 38400 төгрөг буюу нийтдээ 119040 төгрөгийн төлбөрийг нөхөн төлж, ЭМД-ын тусламж үйлчилгээ авна.     

- ЭМДС-гаас олгох тодорхой тусламж үйлчилгээнүүдэд заасан хөнгөлөлтийг жилд нэг удаа эдлэх боломжтой юу. Эсвэл ямар төрлийн тусламж үйлчилгээг авч байгаагаас шалтгаалан хөнгөлөлтийг өөрөөр эдлэх боломж байдаг уу?  

-Даатгуулагч иргэн Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газартай гэрээ бүхий улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудаар тусламж үйлчилгээ авахаар очих бүртээ ЭМД-ын тусламж үйлчилгээний хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Даатгуулагчид үзүүлэх  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас жилд төлөх төлбөрийн  дээд хязгаар нь 2 сая төгрөг байдаг. Харин энэ 2 сая төгрөгийн хязгаар хэтэрсэн тохиолдолд даатгуулагч өөрөө төлбөрөө төлнө. Энэхүү ЭМД-ын тусламж үйлчилгээний жилийн дээд хязгаарт урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ, өртөг өндөртэй тусламж үйлчилгээ, “Элэг бүтэн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа тусламж үйлчилгээний зардлыг тооцдоггүй. Мөн ЭМДЕГ-тай гэрээ бүхий улсын эмнэлгүүдэд оношлогоо шинжилгээ хийлгэхэд сарын 55 мянга, улирлын 165 мянган төгрөгийн зардлын төлбөрийг ЭМДС-гаас төлдөг. Энэ  зардлаас хэтэрсэн тохиолдолд даатгуулагч өөрөө төлнө. 

-  Эрүүл мэндийн даатгалын зардлыг даатгуулагч өөр хүнд шилжүүлж тооцох боломжтой юу?

- Гэр бүлийн гишүүн-даатгуулагчийн зардлыг шилжүүлэн тооцох журам байдаг. Энэ журмаар ЭМД-ын тухай хуулийн 7.1.8-д заасны дагуу даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилд төлөх төлбөрийн  дээд хязгаар  2 сая төгрөгөөс  хэтэрсэн тохиолдолд  гэр бүлийн өөр нэг гишүүн даатгуулагчийн зөвшөөрснөөр  түүний зардлаас тухайн жилд нэг удаа шилжүүлэн тооцох харилцааг зохицуулж өгсөн. Шилжүүлэн тооцохдоо даатгуулагчид 2 сая төгрөгийг бүрэн шилжүүлнэ гэж ойлгодог. Энэ нь тухайн даатгуулагчийн нэг удаагийн тусламж үйлчилгээний зардлыг тооцно. Жишээ нь: Нэг амбулаторийн үзлэг 15000-16200, нэг удаагийн оношлогоо шинжилгээний зардалд 55000-165000 төгрөг хүртэл гэх мэт.

- Эрүүл Мэндийн Даатгалын сангаас 10 нэр төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эхлээд эдгээр 10 төрлийн тусламж үйлчилгээний онцлог, ЭМД-аараа хэрхэн хөнгөлөлт эдлэх талаар ярилцъя. Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ нь ямар төрлийн эмчилгээнд хэчнээн төгрөгийн боломж эдлэх боломжтой байдаг вэ?  

- Улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед энэхүү үйлчилгээг ашиглана. Хэвтэн эмчлүүлэхэд улсын эмнэлгийн хувьд ЭМДС-гаас 300000 төгрөгийг таны өмнөөс төлдөг. Харин хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэж эмчлүүлэхэд 175000 төгрөгийг ЭМДС-гаас төлж байна. Энэхүү хувьсах зардал нь тухайн өвчний оношноос хамаараад Улсын эмнэлэгт 145000-804090 төгрөг, хувийн эмнэлэгт 84875-406543 хүртэлх төгрөгийг ЭМДС-гаас төлдөг.  

- Хэвтэн эмчлүүлсэн өвчтөнөөс ор хоногийн мөнгө эмнэлгүүд нэмж аваад байна гэсэн гомдол ирдэг. ЭМДС-аас ор хоногийн төлбөрт хөнгөлөлт үзүүлдэг үү?

- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөрийг төлөхөд дээр нь ор хоногийн мөнгө авдаг талаар гомдол ирдэг. Энэ тохиолдолд өөрөө шимтгэлээ хариуцан төлдөг даатгуулагчид  10 хувийг аймаг /дүүрэг/-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төвд, 15 хувийг төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгт өөрөө хариуцан төлдөг. Харин төр хариуцах иргэдийг хэвтэн эмчлүүлэх зардлыг  ЭМДС-гаас 100 хувь хариуцдаг.  

- Өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээнд ямар төрлийн эмчилгээ үйлчилгээг хэдэн төгрөгөөр хөнгөлүүлэн авах боломжтой вэ?

- Төрийн өмчийн байгууллагуудад үзүүлдэг үйлчилгээ юм. Энэ тусламж үйлчилгээний зардалд 135000 төгрөгийг ЭМД-С-гаас төлдөг. Ажил олгогч болон даатгуулагчдыг хамруулах зорилгоор энэ төрлийн тусламж үйлчилгээг бий болгосон. Ажил хийдэг хүмүүс эмнэлэгт хэвтэх боломжгүй учраас ажлын цагаараа очиж, 3 цагийн хугацаанд эмчилгээгээ хийлгээд ажлаа таслахгүйгээр ажлаа хийх боломжийг нээж өгсөн.  

- Амбулаторийн тусламж үйлчилгээнд ямар эмчилгээнд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт эдлэх вэ?

- Төрийн өмчийн эмнэлгүүдийн амбулаториор нэг удаа үйлчлүүлэхэд 15000-16200 төгрөгийг ЭМД-ын сангаас төлдөг. /Амбулаторийн тусламж үйлчилгээний талаар дэлгэрэнгүй эндээс үзнэ үү/ Жишээлбэл, даатгуулагч шүдний эмчилгээнд 16200 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Шүдний эмчилгээ, үйлчилгээ хүмүүст хамгийн их хэрэгцээтэй байдаг. Амбулаторийн тусламж үйлчилгээг авахад сард 2 удаа энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой байдаг.

- Оношилгоо, шинжилгээний үйлчилгээнд даатгуулагч ямар хөнгөлөлт эдлэх вэ?

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад даатгуулагч сард 55000, улиралд 165000 төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэх хийлгэх эрхтэй байдаг. Улсын эмнэлгүүдэд өндөр өртөгтэй шинжилгээ хийлгэхэд улирлын хөнгөлөлтөө эдлэх боломжтой.  Жишээлбэл: Тухайн улиралдаа даатгуулагч оношлогоо шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд  200000 төгрөгийн үнэтэй шинжилгээ хийлгэе гэвэл 165000 төгрөгийг ЭМД-ын сангаас төлж, 35000 төгрөгийн зөрүүг даатгуулагч өөрөө төлөх журамтай.

- Уламжлалтын эмчилгээнд даатгуулагч сард хэчнээн төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

- Төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудын уламжлалт эмчилгээнд ЭМДС-гаас 117000  төгрөгийг  санхүүжүүлдэг. Уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр гэх зэрэг энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагад даатгуулагч 117000 төгрөгийн хөнгөлөлт эдлэн үйлчлүүлэх боломжтой.  

- Сэргээн засах тусламж, үйлчилгээнд ямар эмчилгээнүүдийг хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдлэн авах боломжтой вэ?   

-  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай  гэрээ бүхий  магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд амарсан тохиолдолд ЭМД-аас хөнгөлүүлэх боломжтой. Жишээлбэл: хоногийн 20000 төгрөгийн  төлбөртэй амралтад 10 хоног амарвал 200000 төгрөг төлөх ёстойгоос ЭМДС-гаас 110 000 төгрөгийг хөнгөлүүлнэ. Энэ үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалаа төлсөн бүх насны хүмүүс хамрагдах боломжтой.

- Хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд даатгуулагч хэрхэн хөнгөлөлт эдлэх вэ?

- Хүнд өвчтэй байгаа хүмүүст ямар нэгэн өвдөлт, зовиургүйгээр амьдралынх нь эцсийн шатанд үдэх тусламж үйлчилгээ юм. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 300000  төгрөгний зардлыг ЭМД-ын сангаас олгодог. 

- Хорт хавдрын өвчлөл өндөр байна. Хорт хавдрын эмчилгээ, үйлчилгээнд даатгуулагч хэрхэн хөнгөлөлт эдэлдэг вэ?

- Халдварт болон хавдрын эмчилгээг төрөөс хариуцахаар хуульд заасан байдаг. Гэхдээ ЭМД-ын сангаас энэ төрлийн эмчилгээнд хөнгөлөлт үзүүлэх бодлого баримталж байна. Хавдрын тусламж үйлчилгээнд дараах 3 тусламж үйлчилгээний зардлыг  ЭМД-ын сангаас олгож байна. Үүнд  

  • Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ : тохиолдол бүрт 450000 төгрөг.
  • Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ : нэг өдрийн эмчилгээнд 66000 төгрөг   
  • Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ : 300000 төгрөг

- Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд даатгуулагч хэрхэн хөнгөлөлт эдлэх вэ?

- 160 нэр төрлийн мэс заслын эмчилгээнд шаардлагатай 484 төрлийн өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэлд  5 мянгаас 33 сая төгрөгийн зардлыг гаргаж байна. Тухайлбал, өвдөг түнхний хагалгаанд хүмүүс их ордог. Энэ тохиолдолд даатгуулагчаас хагалгааны төлбөрийн 25 хувь, ЭМДС-гаас 75 хувийн  зардлыг төлөхөөр хуулинд заасан. Иргэн  та ЭМД-аа төлсөн байхад гэрээ бүхий эмнэлгүүдэд энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Улсын 1,2,3-р эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, “Өргөө” амаржих газар, Цэргийн госпитал зэрэг 8 эмнэлэгтэй ЭМДС-гаас санхүүжилт олгох гэрээтэй ажиллаж байна. Тиймээс эдгээр эмнэлгээс дээрх хөнгөлөлтийг даатгуулагч эдлэх боломжтой. Цаашид хувийн хэвшлийн байгууллагыг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хамруулах бодлогыг баримтлан тендер зарлагдаж эхэлсэн. Тухайлбал, Интермед, Грандмед, ЭМЖЖ зэрэг эмнэлгүүд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний зардлыг авахаар тендер зарлагдан явж байгаа.  Жишээ нь 1 сая төгрөгийн хагалгаанд ороход 750 мянган төгрөгийг ЭМД-ын сангаас даатгуулагч өөрөө 250 мянган төгрөг төлнө гэж ойлгож болно. 

- Эмийн үнийн хөнгөлөлт хүмүүст маш хэрэгцээтэй байдаг.  Эмийн үнийн хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах уу?

- Тухайн газар дээр, шууд хөнгөлөлттэй үнээр авдаг учраас даатгуулагчдад маш хэрэгтэй тусламж үйлчилгээ юм. Тухайлбал, эмийн үнийн хөнгөлөлтөд ЭМДС-гаас ерөнхий нэршлээр 170 төрөл, худалдааны  нэршлээр  638 нэр төрлийн эмд 20-80 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Мөн 0-5 насны  хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн ерөнхий нэршлээр 59 төрөл худалдааны  нэршлээр 174  нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Хамгийн чухал нь даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлтөнд хяналт тавьж, НӨАТ-ын баримтаа гаргуулж авах боломжтой. ЭМДЕГ-аас эмийн үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн дээд хязгаарыг баталсан мэдээллийн самбарыг байршуулахыг эмийн сангуудаас шаарддаг. ЭМДС-гаас үнийн дээд хязгаарыг зааж өгсөн байдаг. Тухайлбал, бид нарын хамгийн их хэрэглэдэг “Омепразол” ходоодны хүчил багасгах  үйлчилгээтэй эм нь худалдааны өөр өөр нэршилтэй байдаг. Промез 20мг- тай эмийг 30 ширхэгийг нь 5000 төгрөгөөс 2850 төгрөг хөнгөлж, 2150 төгрөгөөр худалдаж авна. Эмийн сан 5000 төгрөгөөс дээш үнээр зарахгүй гэсэн үг. ЭМДЕГ-тай гэрээтэй ажилладаг учир үүнийг мөрдөнө. Эмийн үнийн хөнгөлөлтөд хамрагдахдаа тухайн өрх, амбулаторийн эмчийн бичсэн жороор гэрээ бүхий эмийн сангуудад энэ хөнгөлөлтөө эдлэх бүрэн боломжтой.  /Хөнгөлөлттэй эмийн жагсаалт, үнийн дээд тарифыг эндээс харна уу/  

- Өрхийн эмнэлгүүдэд эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд ямар нэг хөнгөлөлт байдаг уу?

- Өрх сум тосгоны Эрүүл мэндийн төвөөс зарим сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношлогоо шинжилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг. Энэ төрлийн тусламж үйлчилгээнд иргэн 20-30 мянган төгрөгний тусламж үйлчилгээний зардлыг ЭМДС-гаас олгож байна. Тухайлбал, өрхийн эмнэлэгт өдрөөр эмчлүүлэх, ЭХО-д үзүүлэх, зүрхний бичлэг болон шээсний шинжилгээ хийлгэх зэрэгт хөнгөлөлт эдэлнэ. Мөн өрхийн эмч нар гэрээр очиж даралт үзэх, тариа тарих зэрэг тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнээс гадна физик эмчилгээ болох бумба тавиулах, шарлага хийлгэхэд энэ тусламж үйлчилгээг ойроос авах боломжоор хангаж, хөнгөлөлт эдлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.      

- Жирэмсэн эхчүүд үзлэг шинжилгээ хийлгэхэд ЭМДС-аас ямар хөнгөлөлт эдэлдэг вэ?

- Жирэмсний 37 хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл болон төрсөн эхэд хавсарсан эмгэгийг оношийн бүлгийн дагуу ЭМДС-аас зардлын төлбөрийг хариуцдаг. Үүнд ЭМДС-аас 145000-804090 төгрөгийн санхүүжилтийг олгож байна. Төрөх болон жирэмслэлттэй холбоотой тусламж үйлчилгээг хуучнаар төрөөс даадаг байсан. Харин хавсарсан эмгэгийг ЭМДС-гаас зардлын төлбөрийг төлж байна. Жишээлбэл, жирэмсэн эх бөөрний үрэвсэл, эсвэл даралт ихсэх зэрэг хавсарсан эмгэгтэй бол зардлыг даатгалын сангаас санхүүжилтийг олгоно.     

- Урьдчилан сэргийлэх 6 багц үйлчилгээг даатгуулагч гэрээ бүхий улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудаар хөнгөлөлт эдлэн авах боломжтой болсон. Энэ багц үйлчилгээний талаар тайлбарлах уу?  

- Урьдчилан сэргийлэх багц үйлчилгээнд үнэгүй хамрагдаарай гэсэн сургалт сурталчилгаа мэдээллийг телевиз, мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулсан учир хүмүүс сайн мэдэж байгаа. Энэ үйлчилгээнд 18-64 насны хүмүүс хамрагдах боломжтой 6 төрлийн багц үйлчилгээ юм.  Даатгуулагч эхлээд  харьяалал харгалзахгүй дүүргийн болон клиникийн эмнэлгүүдэд хандан, биеийн ерөнхий үзлэгт хамрагдана. Дараа нь тухайн улсын эмнэлэг эсвэл ЭМДЕГ-тай гэрээ бүхий  хувийн эмнэлгүүдэд багцад хамрагдах шинжилгээг өгөх боломжтой. Багц үйлчилгээнд дараах  тусламж үйлчилгээ хамаарна. Үүнд   

  • 18-34 нас : Биеийн ерөнхий үзлэг, Бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг, цээжний рентген зураг
  • 35-45 нас : Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар үүсэх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ
  • 46-64 нас багц 1 : Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, түрүү булчирхайн үзлэг шинжилгээ  
  • 46-64 нас багц 2 : Биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, түрүү булчирхайн үзлэг шинжилгээ   
  • 65 дээш багц 1 : Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, нүдний үзлэг
  • 65 дээш багц 2 : Биеийн ерөнхий үзлэг, Ходоодны дуран    /Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу/ 

- Даатгуулагч дээрхи 6 багц үйлчилгээнд үнэгүй хамрагдах боломжтой юу?   

Даатгуулагч дээрх 6 төрлийн үйлчилгээний өөрийн насыг харгалзах оношлогоо шинжилгээнд үнэгүй хамрагдана.   Даатгуулагч урьдчилан сэргийлэх багц үйлчилгээг авахад хөнгөлөлттэй үйлчлэх эрүүл мэндийн байгууллагуудыг эндээс харна уу/

- Даатгуулагчдын мэдээллийг цахим системд бүртгэлд оруулснаар Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагагүй болсон. Энэ талаар хэлэх зүйл байна уу?  

- ЭМДЕГ-аас шинээр хийсэн ажлуудын нэг нь цахим системд иргэдийн бүртгэлийг оруулсан. Тиймээс даатгуулагч заавал ЭМД-ын дэвтрээ авч явах шаардлагагүй болсон. Цахим системээс таны төлсөн шимтгэлийн хэмжээ, ямар тусламж үйлчилгээ авсан тухай   мэдээллийг харах боломжтой болсон. ЭМД-ын шимтгэл төлөлтийг Health.gov.mn сайтаас эмнэлгүүд харах боломж нээгдсэн. Даатгуулагчид удахгүй харах боломж нээгдэнэ. Эмнэлгүүд цахим системээс таны ЭМД төлөлтийн мэдээллийг харж, үйлчилгээ үзүүлнэ.    

- ЭМДС-гаас санхүүжилт авч, даатгуулагчдад үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, эмийн сан, лаборатори, амралт сувиллын газрууд хүний эрүүл мэндэд чиглэсэн үйлчилгээ явуулж байгаа учраас шаардлага өндөр байх ёстой.  Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудыг ямар шалгуураар сонгож авдаг вэ?

- ЭМДС-тай гэрээ байгуулах сонгон шалгаруулах журам гэж байдаг. Энэхүү журмыг үндэслэж, сонгон шалгаруулах журмын дагуу шаардлага хангасан эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, ЭМДС-аас санхүүжилт олгодог. Хамгийн гол нь тухайн эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэгдсэн байх ёстой.   

- Спортын төв, фитнесс клубүүдэд ЭМД төлөгч хөнгөлөлт эдлэн үйлчлүүлэх боломж нээгдсэн ч хэрэгжихгүй байна. Энэ тал дээр тайлбар хэлэх үү? 

- ЭМДС-аас даатгуулагч тэр дундаа залуусын хэрэгцээнд үндэслэн энэ ажлыг шинээр хэрэгжүүлэх гэж байгаа. Журам нь батлагдаагүй учраас одоогийн байдлаар хэрэгжээгүй байна. Хамгийн гол нь магадлан итгэмжлэгдсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжтой спортын клубуудыг санхүүжүүлэх ажил төлөвлөгдөж байгаа.     

- ЭМД-ын даатгал төлсөн, төлөөгүйн ялгааг хэлээч ? 

- ЭМД-д даатгуулсанаараа та дээрх 10 гаруй төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас төлдөг. Жишээлбэл, Элэг бүтэн хөтөлбөрийн хүрээнд элэгний C вирустэй гэж оношлогдвол эм уухын  өмнө эм уусны дараа С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг 2 удаа буюу хагас автомат бол 80000 төгрөг, бүрэн автомат бол 120000 төгрөг буюу нийт 160000-240000 төгрөгийн зардлыг ЭМД сангаас төлж байна. Даатгуулагчаас ямар ч төлбөр гарахгүй.  Мөн Элэгний С вирусийн эсрэг нийлмэл найрлагатай 5 нэр төрлийн / Харвони, Ледвир, Хепсинат Эл Пи, Ледипос, Вирпас / эмийг 210 000 төгрөгөөр хөнгөлж байна. Даатгуулагч 3 сарын хугацаатай эм уух ёстой тохиолдолд  630000 төгрөгөөр хөнгөлөлт эдэлнэ. Та жилд 38400 төгрөгийн шимтгэл төлснөөр нийтдээ 2 сая гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. 2 сая төгрөгийн тусламж  үйлчилгээний зардалд урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, “Элэг бүтэн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа тусламж үйлчилгээний зардал ордоггүй.  Хэрвээ та ЭМД-ын шимтгэл төлдөггүй бол  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний заардлыг 100 хувь өөрөө хариуцан төлж тусламж үйлчилгээ авна.

- Танд нэмж хэлэх зүйл байна уу?   

- Даатгуулагчид ЭМДС-гийн албан ёсны фэйсбүүк хуудас, http://www.emd.gov.mn/ хаягаар зочилж, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эмийн сангууд, эмнэлэг, рашаан сувиллын талаарх мэдээллийг авах боломжтой. Иргэд даатгуулагчид маань эрүүл мэндийн даатгалдаа даатгуулаарай. Эрүүл мэнд бол хүнд хамгийн үнэ цэнэтэй эрхэм зүйл, тиймээс та бүхэндээ эрүүл энхийг хүсье!     

Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!    

ЭМДС-тай гэрээтээр ажилладаг улсын эмнэлгүүдийг эндээс харна уу/

ЭМДС-тай гэрээтээр ажилладаг хувийн эмнэлгүүдийг эндээс харна уу/

ЭМДС-тай гэрээтээр ажилладаг лабораториудыг эндээс харна уу/

ЭМДС-тай гэрээтээр ажилладаг эмийн сангуудыг эндээс харна уу/ 

ЭМДС-тай гэрээтээр ажилладаг рашаан сувиллуудыг эндээс харна уу/

Даатгуулагч эдгээр өвчлөлүүдэд хөнгөлөлт эдлэх боломжтой.  

Сэтгэгдэл: (27)
Таны IP: (34.204.169.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Нок (64.119.19.160) 2019-07-20 09:53:32
Дүүргийн яаралтай тусламжинд очиж үзүүлсэн. Халуураад өөрөө очлоо үзүүлээд явах гэтэл төлбөр нэхэж бна 5000. Яагаад гэтэл манайх Баянзүрх ХХК гээд тусдаа гарсан. Үнэгүй үзэхгүй гэнэ. Одоо тэгээд яах билээ. Ажил хийж даатгал төлдөг байтал яагаад яаралтай үед мөнгө төлж үзүүлэх ёстой вэ.
Zulzaga (66.181.161.2) 2019-05-28 00:17:58
2 iher huuhedtei eejid huuhdee avaad emchilgeend yavahad yamar hungulult bna.daralt ihsej havantai baisni ulmaas kisver hagalgaand orson ymaa.eh nyalhast emchilgeend yavj bgaa
Altansuvd (202.131.251.138) 2019-05-13 17:57:32
Habdariin emnelegt hebtej 1 booroo abhuulahad daatgalaas tsoohon togrog hubi hunees 1.000.000 garan togrog abdag um b na lee ene yamar uchirtai be asuuhaar bagajnii mongo gesen ene zob uu
zochin (202.9.44.188) 2019-05-13 17:27:49
yer n hudlaa shde...daatgal tolool baidag.hubiin emnlgd mungu tolool baidag.baria hiilgeel tolool baidag.hubiin lavarotory d mungu tolool baidag....harin yu ch erguulj awdaggui.yu unen ene unen.
(66.181.160.101) 2019-05-05 17:04:12
2019oni daatgal hiilgeh shaardlagatai humuus zaawal urd oni tulburiig tulne gedegchin arail
liza (202.179.31.72) 2019-05-02 09:51:51
sain baina yy Grandmed emnelegt nuruunii hagalgaand orson 30 garyi jil emd shimgel tolson tyl hagalgaanii zardalaa nohoj abch boloh yy
Tseegii (203.91.115.55) 2019-03-17 12:50:58
Sain bna uu EMD daansnii dugaar n hesegtei bna BZD
(64.119.18.209) 2019-03-14 20:53:31
Rashaan suvilald yamarch hungulult baihgui baina.buh zardalaa 100% tuldug. Ter hungulultiig chini yaj edleh yostoi yum be?
(202.126.89.113) 2019-03-14 13:43:56
Бяцхан ном маягийн жижиг гарын авлага байвал зүгээр юм шиг .Хүн болгонд хүртээмжтэй. Зарим хүмүүс фэсээр орж чадахгүй шүү дээ.Ард иргэдэд хүртээмжтэй
(112.72.11.103) 2019-03-04 13:32:56
Rashaan suwilald daatguulagchid boditoi hungulult baidaggui yum bna lee.100% or honogoo tuldug JN:Hujirt g m
Ariuntsetseg (66.181.161.42) 2019-03-03 18:39:18
Bi 2 haldwartad shinjilgee ugsun getel B,D wirvvstei garsan elegni tuw bolon bonowitad uurin zardlaar shinjilgee vgsen getel hunglult idleegvi yah we
tuyanaa (103.229.122.113) 2019-03-03 09:24:27
saihan hudlaa yarij balairah yum, yag ochihoor iim yum bhgui shdew
зарла (122.201.24.60) 2019-03-01 01:07:45
жижэг ном болгоод тараагаач. хүмүүс огв мэддэггүй.хамаагүй таарсан үнээр ѳгѳлдѳѳ. сайд саран аниа ажлаа хийлдээ
ari (64.119.24.244) 2019-02-25 10:29:02
Tetgever togtoolgosnoos hoish 10 jil ajillasan ahin togtoolgoj bolhuu
0 1 Хариулах
Zok (66.181.160.31) 2019-02-25 10:29:02
Boldog gesen shuu.
doogii (103.10.22.113) 2019-02-25 01:52:38
emd ogt bhgui uvduj bgaagui hun nuhun tulnu gedgiig oilgohgui yum
Geegii (112.72.11.104) 2019-02-24 10:05:07
Sergeen zasah nuhun sergeeh emnelgii emch subilagch asragch bolon ehumuun hamt olond amjilt husej hugjilii berhsheeltei humuus bid chin setgeleesee bayrlaj ybdagaa ilerhiilej ba 100 ail dahi sergeen zasahii hamt olond
(202.9.43.219) 2019-02-23 23:44:48
Орхон аймагт 2 3 р хороололд нэг хүнд хөнгөлөлттэй эм 2ш бичих юм зөв үү
(202.9.43.219) 2019-02-23 23:42:02
Өвдөгөнд үе солиход ЭМД хөнгөлөлт үзүүлдэгүү
Гэрэлээ (66.181.161.101) 2019-02-23 22:18:57
Хөнгөлөлттэй эмийг нэг хүнд 1код байж болдоггүй юм болов уу эмээ бичүүлэх гэхээр код ирэхийг хүлээж зогсох юм. Тэгээд ч сард нэг хүн хэдэн удаа эм авч байгаа болон жилд хэдэн төгрөгний эм авсан хичнээн хүн хамрагдсан зэрэг тооцоо судалгааг хийхэд амар юм шиг санагдах юм. Ядаж эмчийн ажил хөнгөвчлөгдөх юм
Zochin (64.119.18.101) 2019-02-23 18:59:02
Xongololttei em gd l bna emch bicheed ogno ochood avna emch emiin sanch ali ni xongololttei em gj xelj ogdoggvi emiin sanguudaad emiin jagsaaltaa sar bvd shinelchilj vilchlvvlechiin nvden deer naaj bxiig vvreg bolgoj bolddggvi yumuu tgd emiin sangiin toog buuruulmaar yum zambraagvi ix emsiin santai shvv
2 1 Хариулах
Zok (66.181.160.31) 2019-02-23 18:59:02
Chuham
batchuluun tsetsegmaa (202.9.42.9) 2019-02-23 11:06:29
bi 3 emnelegt boorni sudas tvleh hagalgaand oroh zaalttai odo grup awdag bolson 2600000 togrog daatgalaas hongolj yumu ali eswel halamjin hongololt edeled hagalgaa hiilgej boloh bolu
Төгсөө (202.179.24.25) 2019-02-22 09:12:23
олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа бол товчлохгүй бичих хэрэгтэй. Иргэд ХХДХ гэж ойлгохгүй шүү дээ. бас 2,2 хувь биш тус бүрдээ 2 хувь төлдөг.
Bayanaa (202.55.188.44) 2019-02-22 08:49:39
Eruul mendiin daatgal tulduggui.2019 oni e/ m daatgalaa tuluhuur zaabal urd on buyu 2018 onoo dabhar tuluhuu?
зочин (202.9.43.52) 2019-02-21 22:47:26
Уламжлалт эмнэлэг буюу Үүдэн эмнэлэгт үзүүлэхэд хөнгөлөлт байдаг уу мөн энэ эмнэлэг 1 хүн дор хаяж 65000 аар дусал тариа 10 хоног хийлгэдэг бичиг баримтын ямар ч бүртгэл бхгүй И баримт өгдөггүй асуухаар нилээн уурлангуй муухай хараад жижиг цаасан дээр мөнгө хурааж авч гарын үсэг зуруулаад болоо үүнийг анхаарах шалгах байгууллага алга уу мөн хятад эмч ажиллуулдаг
2 1 Хариулах
Zok (66.181.160.31) 2019-02-21 22:47:26
Yadag buzruud ve.hunii ovchin zovlongoor ashig olj bga yumnuudad hatuu handah heregtei b.