'Бүсгүйн зурвас' жүжгийн билет худалдаанд гарлаа

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар ирэх 03-р сарын 01-нд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна.  

УДЭТеатрын 2019 оны хамгийн анхны шинэ уран бүтээл болох ус жүжгийн тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байгаа талаар театрын маркетинг төлөвлөлтийн алба мэдээллээ.

Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10.000₮, 15.000₮, 20.000₮, 25.000₮ 30.000₮ төгрөгөөр зарагдаж эхлэх юм байна.

Тасалбарыг: www.ticket.mn болон УДЭТеатрын билетийн кассаар худалдаж эхэлсэн бөгөөд 1900-1800 дугаарт залган үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.