Аудиобүүк сонсож англи хэл сурах арга болон танд туслах 4 сонсдог ном

Сонсдог номоор дамжуулж хэрхэн англи хэлээ сайжруулах талаар зөвлөгөөг хүргье. Мөн сонсож болох 4 аудиобүүкийг санал болголоо.

Аудиобүүк сонсож англи хэл сурахын давуу талууд:

Номын хүссэн хэсгээ, хэдэн ч удаа давтан сонсож болно: 

Хүнийг юм ярьж дууссаны дараа давтан асуухаас ичих үе гардаг. Харин аудиобүүкийг та хүссэнээрээ давтан сонсох боломжтой. 

Номоо хүссэн хурдаараа сонсож болно:

Өдөрт нэг л бүлгийг эсвэл хэдхэн цагт бүтэн ном сонсох боломжтой. Хүнтэй ярьж байхдаа тал яриаг нь сонсчхоод үлдсэнийг нь маргааш сонсъё гэдэггүй шүү дээ. Харин аудиобүүк-д энэ нь асуудал биш юм. 

Сонсох дуудлага, хоолойгоо өөрчилж, сонгож болно:

Британи аялгатай хүнийг ойлгоход хэцүү байна уу? Тэгвэл Британи хүний уншсан номыг сонсож, сургуулилт хийж болно. Аудиобүүкийг сонсоход маш олон хоолойн сонголт бий. 

Аудиобүүкийг хэзээ ч сонсож болно:

Ажил, сургууль руугаа явж байхдаа, завсарлагааны үеэр, унтахаасаа өмнө орондоо ч сонсож болно. 

Өөртөө хамгийн сайн тохирох аудиобүүкийг сонгох:

Маш олон сэдэвтэй, олон төрлийн аудиобүүкээс сонголт хийх боломжтой. Та дэлхийн сонгодог зохиолуудын номын санг цахим хэлбэрээр компьютер, утсандаа суулгаж болно. Англи хэлний сурах бичиг, орчин цагийн уран зохиолуудыг ч сонирхоод үзээрэй. 

Унших дуртай зүйлтэйгээ холбоотой аудиобүүкийг сонирхоорой. Хэрвээ танд сонсож буй аудиобүүк тань ном эсвэл цахим ном хэлбэрээр байдаг бол бүр сайн. Сонсож байхдаа дагаж уншиж сургуулилт хийх боломжтой.

Өөрийн унших төвшинг тодорхойлохыг хүсвэл насанд хүрэгчдийн уран зохиолууд сонсохыг зөвлөе. Хэрэв ойлгоход төвөгтэй байвал, залуусын сонирхдог номуудыг сонс. Бүр болохгүй бол хүүхдийн ном ч сонсож болно. Англи хэлний үгийн сан дахь бүх үгсийг мэдэхгүй бүлэгт зориулагдсан болохоор хүүхдийн ном гэдэг гайхалтай хэл сурах хэрэгсэл болдог байна. 

Хаанаас аудиобүүк сонсох вэ?

Audible: Энэ бол 150000+ номтой хамгийн том сонсдог номын сан. Сонсоход үнэгүй биш ч гэсэн цаанаасаа туршилтын 30 хоногийг санал болгодог.

audible зурган илэрцүүд

Project Gutenberg: Хэрэв та аудиобүүкд мөнгө зарцуулахыг хүсэхгүй байгаа бол энэ сайтыг сонгож болно. Project Gutenberg нь үнэгүй цахим номуудаараа алдартай бөгөөд аудиобүүкүүд нь ч гэсэн үнэгүй юм. 

project gutenberg зурган илэрцүүд

Librivox: Librivox нь үнэгүй аудиобүүкийн сайт юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс сайн дураараа аудиобүүк уншиж, сайтад нийтэлдэг байна. Та гайхалтай номуудыг эндээс олж болно.

 

Аудио номыг сонсох зөвлөгөө:

Тэмдэглэл хийх:

Тэмдэглэл хийж байхдаа гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хэт их тэмдэглэх. Үүний оронд дараа харж, ойлгох зүйлсийг л тэмдэглэ. Мэдэхгүй үгнүүдээ бичиж ав. 

Хэрвээ номын өрнөлийг ойлгохыг хүсвэл, чухал үйл явдал эсвэл дүрүүдийн нэрийг тэмдэглэж ав. 

Дагаж унш:

Хэрвээ танд сонсож байгаа аудиобүүк тань ном хувилбараараа байгаа бол үг дагуулж унш. Ингэснээрээ та уншиж буй зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадна. Дуудлагаа сайжруулахыг хүсэж байгаа бол номоо түр зогсоогоод, сонссон зүйлээ дагаж хэл. 

Ярилц:

Сонссон номоо хэр сайн ойлгосноо яаж мэдэх вэ? Үүнийг мэдэх хамгийн сайн арга нь бусадтай ярилцах юм.  Goodreads эсвэл онлайн номын клубд элсэхийг зөвлөе.

Дахин сонс:

Эхэлж сонсохдоо номын түүх, үгнүүдийг нь сайтар сонс. Нэг удаа сонссоныхоо дараа хийсэн тэмдэглэл дээрх мэдэхгүй үгсээ хар. Үүний дараа номоо дахиад сонс. Эхний удаадаа ойлгоогүй зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлж, суралц. 

Сурсан зүйлээ ашигла:

Аудиобүүкээс сурч мэдсэн шинэ үгс, дуудлага, хэллэгээ сайн давтаж, ашиглахыг зорь. Уншсан зүйлийнхээ талаар найзтайгаа ярилц. Сурсан зүйл тань таныг гайхшруулах болно.

Англи хэл сурч байгаа хүмүүст зөвлөх 4 аудиобүүк:

1.)“Oh the Places You’ll Go”- Dr. Seuss, John Lithgow-ын уншсанаар

oh the places you'll go зурган илэрцүүд

Dr. Seuss магадгүй хүүхдийн номны зохиолч байж болох ч энэ номыг олон их сургууль, коллежийн төгсөлтийн баяр дээр уншдаг. Энэ ном Англи хэл анхлан сурагчдад тохирох, гайхалтай бүтээл юм.

2.)“Because of Winn-Dixie”- Kate Dicamillo, Cherry Jones-ын уншсанаар

because of winn dixie зурган илэрцүүд

Энэ номонд шинэ хот руу нүүсэн Opal-ын тухай өгүүлдэг. Opal, Winn-Dixie нэртэй нохойнхоо ачаар ганцаардал, айдсаа давж гардаг. Залуусд зориулсан, зүрх дулаацуулах гайхалтай түүх юм. Англи хэлний дунд төвшний мэдлэгтэй хүмүүс сонсоход тохиромжтой.

3.)"Дориан Грейн хөрөг"- Оscar Wilde, Олон хүний уншсанаар

picture of dorian gray зурган илэрцүүд

Хэрэв та үүрд мөнх залуу байсан бол яах вэ? “The Picture of Dorian Gray” номонд таны оронд таны зураг хөгширч байгаа талаар гардаг. Энэ аудио номын олон хэсгүүдийг, өөр өөр хүн уншдаг. Олон төрлийн дуудлага, хоолойг сонсож ойлгоход танд туслах болно.

4.)“The Hitchhikers’s Guide to the Galaxy” - Douglas Adams, Stephen Fry-ын уншсанаар

hitchhiker's guide to the galaxy book зурган илэрцүүд

Уран зөгнөлт номын фен биш байсан ч энэ ном танд таалагдах болно. Английн комедиан Stephen Fry-ын уншсан энэ ном их хөгжилтэй ч гэсэн ойлгоход бэрх байж магадгүй юм. Гэхдээ өөрийгөө сориод үзээрэй. Танд амжилт хүсье

Эх сурвалж: Fluentu

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.95.131.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Hi (64.119.18.74) 2019-03-04 17:16:03
Ok
0 1 Хариулах
What (64.119.18.74) 2019-03-04 17:16:03
Say