Хүн хохироогоод улам дэвшдэг, хэрэг шийдвэрлээд хэтэвч нь зузаардаг шүүх засаглал шинэчлэгдэх үү

Хэрвээ... шүүгч ерөнхийлөгчийн гараас батламж авч, шүүх засаглал хэн нэгний гар хөл болсоор байвал дараагийн Хосбаяр төрж, дараагийн Мөнгөнтуяа хохирно. Тэгээд шинэ ХОНГИЛ, шинэ МАНАН үүснэ. МАНАН анх ингэж л үүссэн.

Энэ жилийн цагаан сарын бөхийн барилдаан Бөхийн өргөөнд биш Буянт- Ухаад болсон. Учир нь Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр толгойтой болчихоод байгаа бөхийн холбооны маргаанаас үүдэн Бөхийн өргөөнд ямар нэг арга хэмжээ явуулахгүй байх шийдвэрийг шүүхээс гаргасан.

2018 он. Бөхийн өргөөг хааж олон нийтийг хохироох бус аль буруутай талд нь хариуцлага тооцож, хэргийг дэнслэх ёстой шүүхийн байгууллага үүргээ биелүүлсэнгүй, хүчин мөхөсдөв үү. Хуулийн дээр гагцхүү хөх тэнгэр байх ёстой бусуу. Зөв, бурууг нь дэнсэлж аль нэгэнд нь хариуцлага тооцох гэтэл хоёр тал хоёулаа эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй болохоор хэнд нь зөвийг өгөх өө мэдэлгүй Бөхийн өргөөний хаалгыг барьчихсан юм болов уу. Энэ бол шүүхийн доройтол хүн бүрийн амьдралд нөлөөлж байгаа энгийн нэг жишээ.

Маргаанаа шүүхээр таслан шийдвэрлүүлж чадаагүй бөхчүүд өөр, өөрсдийн зөв хэмээн хэдэн талд хуваагдан хоорондоо “шүүхийн шийдвэр” шидэлцэн тарвалзаж байх тэр үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар төрийн ордонд “Хамгийн их авилгатай газар шүүх болчихжээ” хэмээн мэдэгдэл хийж /2018.03.22/ байв. Тэрбээр, “Шүүх засаглал хууль бусаар хөрөнгөжиж байна. Шүүгчийн 5 настай хүүхдийн дансанд л таван зуун сая төгрөг, харин өөрсдийнх нь хадгаламжид 1 сая ам. доллар байна. Тэр ч бүү хэл анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авилга авдаг. Шүүх нь өөрөө ингээд ялзарчихсан болохоор нөгөө гүйцэтгэх, хууль тогтоох засаглалынхаа бусармаг үйл ажиллагааг бүрэн цэвэрлэж чадахгүй системийн хямралд шилжээд байна" гэж байв. Ийнхүү 22 шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн АТГ-д шалгуулахаар өгч, шүүхийн тогтолцоогоо бид эргэн харж, засч сайжруулахгүй бол ард иргэд хохирч байгааг онцолж байсан юм.

Түүний мэдэгдлээс есөн сарын дараа “Авлига хамгийн их тархсан институцээр нэгт шүүх, хоёрт газрын алба шалгарлаа” хэмээн Авлигатай тэмцэх газар “бахархалтайгаар” мэдэгдсэн. /2018.12.25/,   Тодруулбал, 2016 онд Шүүхийн байгууллага авлигын үзүүлэлтээрээ 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж 2 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн юм.

Шүүхийн байгууллага авлигын үзүүлэлтээрээ 3-т эрэмбэлэгдэж байсан 2016 он. Нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа гэгч бүсгүй Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэрэгт холбогдон зургаан сар хоригдсон байдаг. Шүүх хурал дээр улсын яллагчийн зүгээс түүнд 7.5 жил хорих ял оноож байсан бөгөөд тэрбээр өөрөө өөрийгөө өмгөөлөн үг хэлж, нотлох баримтуудыг гаргаж тавьсан. Үүний эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон бөгөөд “Улс төр чинь арай хэтэрч байна” хэмээн Б.Мөнгөнтуяа Монголын төрийг эргүүлэн шүүхэд өгч өөрөө цагаадсан. Харин гэм буруугүй хүнийг хилсээр цагдан хорьсон, хилсээр ял оноосон албан тушаалтнууд хариуцлага хүлээгээгүй. Тухайлбал уг хэргийн шүүх хуралд оролцсон Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр өнөөдөр Монголын хамгийн баян шүүгч хэмээн цоллуулж сууна.

2018 оны хавар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гартаа барьсан жагсаалтаа шалгаад өгөөчээ хэмээн АТГ-т хаягласан. Харин өнөөдөр Х.Нямбаатар гишүүний нэрлэсэн 22 шүүгчийн дөнгөж 6-д үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээх хавтаст хэрэг нээн шалгаж байна. Шүүгч нарын ХОМ олон нийтийн дургүйцлийг хүргэж, энгийн хүн ч харахад цалингаасаа давсан орлоготой байсан нь илт байв. Харин тухайн үедээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж , “512 шүүгч дотор нэг хүн тэрбум долларын хадгаламжтай байж болдоггүй юм уу. Шүүгч хүн ядуу байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ” хэмээн шүүгч нарыг өмгөөлж, үйлдлийг нь зөвтгөсөн гэж хэлж болно.

Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын хувьд долоодугаар сарын 1-ний буюу таван залуу амиа алдсан хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболдыг холбогдуулан ялласан шүүх хуралдааныг даргалсан түүхтэй. Тухайн үед шүүх хурлыг даргалагч шүүгч Ч.Хосбаяр шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг нь эдлүүлээгүй гэдэг. Мөн шүүх хурлыг зургаан удаа хойшлуулж, долоо дахиа товлож байж асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонсож байсан юм. Уг шүүх хуралдаанаас хойш түүний шүүгчийн карьер огцом өссөн бөгөөд 2012 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр томилогдож, их удалгүй 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гараас Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон албан бичгээ гардан авч байв.

2018.11.15. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Цахиагийн Элбэгдорж гэх овилгогүй этгээд Ерөнхийлөгч болоод АТГ-ын даргыг шоронд хийж, шүүгч, Ерөнхий прокуроруудыг дуудаж дарамталсаар байгаад явуулж, өөрийнхөө үгнээс гардаггүй этгээдүүдийг томилсон. Тэр хүмүүс нь монголын хуулийн байгууллагуудыг захиалгат болгож хувиргасан. Одоо гор нь гарч байна” хэмээн хэлж байсан юм. Өнөөдөр шүүгчид дархлагдсан “авлига”-чид болж шүүх нь улс төрийн байгууллага болсныг Хууль зүйн сайд нь өөрөө халаглан ярьж суугаа нь эмгэнэлтэй.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оны төгсгөлд Цензургүй ярилцлагад орохдоо “Энх цагт яагаад ийм олон генерал төрөөд байгаа юм бэ. Шударга бусын хонгилд хүн аваачиж хийснээрээ генерал болдог юм уу. Ц.Элбэгдорж өөрөө найман жил, залгуулаад М.Энхболдыг найман жил хаанаар өргөмжлөхөөр төлөвлөж, түүнийх нь эсрэг өрвөлзсөн хүмүүсийг хонгил руугаа хийгээд, хаанчилна гэж тооцоолсон. М.Энхболдыг гаргах гэж яаж улайрав. Монгол Улс цаашид хөгжихийн тулд "Шударга бусын хонгил"-ыг нураах шаардлагатай. Энэ хонгилоос Монгол Улсын хямрал эхэлсэн” хэмээн хэлсэн.

Шүүгч байтугай захын сэтгүүлчийг “Лхагваа хаана байна” хэмээн асуултаа захиалж хариулдаг экс ерөнхийлөгч маань өдөр алгасалгүй хийдэг фэйсбүүкийн лайвуудаараа зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг үлгэрийг амилуулж суугаа.

Жишээлбэл, Алтанхуягийн хэлсэн олон генаралийн нэг нь Б.Хурц юм. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өөрийнхөө лайваар, “Б.Хурц бол улс төрчдийн муу булхайг мэддэг, тиймээс улс төрчид энэ хүнээс айдаг” хэмээн онцолсон. Гэтэл Ц.Элбэгдоржийн гараас генерал цол авсан хүн авлигыг таслан зогсоосных нь хариуд бус нуун дарагдуулсаных нь хариуд авчээ гэсэн асуулт ургав. Ц.Элбэгдорж сэтгүүлч нартай уулзалт хийхдээ Баттулга гэдэг үгийг 79 удаа хэлж, монгол хэлний өгүүлбэр зүйн тийн ялгалын хичээл орсон. Түүнийг ингэтэл нь санадргасан зүйл нь МАНАН бүлэглэлийн эсрэг хөдөлгөөн өрнөж, Монгол Улсын 11 дэхь УИХ-ын дарга М.Энхболд огцорсон нь түүнд ийм хүнд тусав уу. Ерөнхийлөгчийн гараас батламж авсан шүүгч “дархлагдаж” хөрөнгөждөг гэдгийг бид харлаа. Гэхдээ цаг, цагаараа байдаггүйг Ц.Элбэгдорж өөрөө харуулж явна. МАНАН бүлэглэл нуран унаж байгаа хэдий ч хүн хохироогоод улам дэвшдэг, хэрэг шийдвэрлээд хэтэвч нь зузаардаг шүүх засаглал хэрхэн шинэчлэгдэх ёстой вэ?

Хэрвээ... шүүгч ерөнхийлөгчийн гараас батламж авч, шүүх засаглал хэн нэгний гар хөл болсоор байвал дараагийн Хосбаяр төрж, дараагийн Мөнгөнтуяа хохирно. Тэгээд шинэ хонгил, шинэ МАНАН үүснэ. МАНАН анх ингэж л үүссэн. Шүүх засаглал хэний ч хамааралгүй болж шүүхийн дээр эрх мэдэлтэн биш хөх тэнгэр заларсан цагт л энэ бүх гажуудал засагдана.

УИХ-ын таван гишүүн “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаал хийж М.Энхболдыг огцруулсан. Одоо харин Х.Нямбаатар гишүүний хэлснээр “Шударга шүүх байгаа л юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих” хэрэгтэй. Шүүх шударга байсаар байтал Х.Нямбаатар гишүүн гүтгэсэн бол эрхэм гишүүн өөрөө хариуцлага хүлээх ёстой. Учир нь ард түмэнд итгэл хэрэгтэй.  Шүүх дээр зовсон, хохирсон иргэд шударга ёсыг хайж очдог. Шүүх бол итгэл. Нэг ёсондоо амьдралын дэнс нь. Гэтэл шүүх өөрөө авлигад өртсөн байх нь шүүхийн байгууллагын нэр хүндийг унагаад зогсохгүй нийгмийн шударга ёс, үнэт зүйл руу халдаж байгаа хэрэг.

Сэтгэгдэл: (28)
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иргэн (103.233.205.36) 2019-03-04 19:54:19
Unen!!
Зочин (202.21.106.122) 2019-03-03 19:37:42
Энэ Хосбаяр чинь олон жилийн өмнө төрийн албан хаагч болохоосоо өмнө бизнесмэн байсан хүн ээ! Хэзээнээсээ хөрөнгөтэй хөдөлмөрч залуу байсныг нутгийнхан нь тэр чигээрээ мэднэ! Мэдэхгүй хүмүүс хардах л бөйх. Мэддэг хүний хувьд энэ бол явцгүй хэрэг. Тэгээд ч шүүгч хүнд ер нь хүн дургүй, дээр нь хөрөнгөтэй хүнийг үзэн яддаг зангаараа энэ залууг адлаад байх шиг!
Тас тас (103.26.195.40) 2019-03-02 23:31:58
Энэ шүүх.авилгалчид. бүгдыг нь гэр бүл үр хүүхэд хамаатан саданг бүгдийг цаазлах хэрэгтэй?????????....
Зочин (202.21.105.12) 2019-02-28 19:45:11
Бүгд адил бүү итгэ. Луйврийн хувьчлал төмөр зам асем бүгд тэрбум төгрөгтөй доод тал нь.Бүгд адил бүү итгэ.
ард (64.119.24.238) 2019-02-28 06:40:19
Хүний зовлонгоор олсон мөнгө түрүүчээс нь аваад эхлэлээ одоо хэд явах юм бүү мэд
Зочин (202.126.89.208) 2019-02-27 12:23:13
6 шүүгчийг өмөөрсөн про ыг хэн томилов. . 6 шүүгч САНДУЙ шиг ажлаа өгөөд шалгуулчих. . Шүүгч гэмт хэрэгтэн өөрийгөө боож бхад.ХҮҮ ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮГЧ НАМАЙГ ПРО.ШҮҮГЧ ӨМГӨӨЛНӨ АРД ТҮМЭН ЮҮ ЮМ БИ МӨНГӨӨР ЗОДНО. . гэж. . ЗУРАГТААР ТҮМНИЙГ ТАВЛАЖ БНА. . . ИРГЭДИЙГ ХҮЧГҮЙ.ӨМГӨӨЛӨГЧӨӨС ӨӨР . ХҮН ӨМӨӨРӨХ ХҮН АЛГА. .
Зочин (202.126.89.208) 2019-02-27 12:23:13
6 шүүгчийг өмөөрсөн про ыг хэн томилов. . 6 шүүгч САНДУЙ шиг ажлаа өгөөд шалгуулчих. . Шүүгч гэмт хэрэгтэн өөрийгөө боож бхад.ХҮҮ ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮГЧ НАМАЙГ ПРО.ШҮҮГЧ ӨМГӨӨЛНӨ АРД ТҮМЭН ЮҮ ЮМ БИ МӨНГӨӨР ЗОДНО. . гэж. . ЗУРАГТААР ТҮМНИЙГ ТАВЛАЖ БНА. . . ИРГЭДИЙГ ХҮЧГҮЙ.ӨМГӨӨЛӨГЧӨӨС ӨӨР . ХҮН ӨМӨӨРӨХ ХҮН АЛГА. .
(66.181.160.110) 2019-02-27 08:17:13
Lvndendorj gedeg xvn aminii xeregtei xvn eronxii zowloliig n udirddag Zorigt xemeex uau ch xiideggvi awilagch eronxii shvvgchtei Battulga gedeg bulxai luiwriin ezen ERONHIILOGCHtei ene uls oron erno Yaandaa?.Hamgiin exleed shvvh zasaglaliig vndseer ni oorchloxiig eronxiilogch U.i.H.aas
hjhjk (202.21.99.38) 2019-02-26 16:28:01
арай ч дээ
(66.181.176.55) 2019-02-26 11:10:06
Shuuhiin deed dund shatnii buh shuugchiig shinchleh heregtei. Bugd hen neg luivarchan uls turchiin gar hul bolood luivar deeremdeh ajild ni orolcood hamgaalaad yavah yum bol amidrah bolomjtoi geed oilogcon uchuuhen hulgaich nar
0 2 Хариулах
(64.119.17.154) 2019-02-26 11:10:06
шүүгч болох нөхцөл, боломж, ур чадвар, мэдлэггүй хүмүүсийг улс төрийн зорилгоол дэвшүүлж тавьсан хүн бол 2012 оноос экс ерөнхийлөгч эба гуайн хувийн үзэмж, ШЕЗ -ийн гишүүдийн үзэмжээр тавьдаг болсоноор шүүхэд шударга ёс биш ,ашиг сонирхолын мөнгөний тулааны талбар болсон нь үнэн. Мөнгөөр бүх асуудлыг шийднэ. хуулийг зөвхөн өөрийнхөө үзэмжээр талбарлаж хэрэглэнэ. Энэ бол ард түмэнд аюулын харанга болно.
Altankhuyag (64.119.25.50) 2019-02-26 11:10:06
Elbegdorjiin gar huruunii vzvvriin hvmvvs bolson
Мөнх (64.119.20.160) 2019-02-25 21:14:54
Адгийн зарга 10 хоног.амьд аваад явсан хүмүүсээс амийг нэхэх хэрэгтэй.тэд бол хэргийн сэжүүр сэжигтнүүд.харамсал харуусал тээсэн байна
Дэлгэр (150.129.141.26) 2019-02-25 17:13:10
Шүүх прокурор цагдаа гэж хүний зовлонгоор баяжсан бузарууд яамар олон хүнийг зовлонд унагаасан бол аймаар юм
зочин (66.181.186.156) 2019-02-25 15:44:39
Дээд шүүхийн шүүгч Эрдэнэбалсүрэн бол яг Элбэгдоржийн гарын хүн УЕП газар прокурор хийж байгаад Ерөнхийлөлгч Энхбаярыг очиход согтуу байсан гэсэн үндэслэлээр ажлаасаа халагдсан. хожим нь Элбэгдорж ерөнхийлөгч болмогц өөрийн нутгийн хүнээ УДШийн шүүгч болгон мандуулсан. Энхбаярын хэргийг шүүх бүрэлдэхүүнд оролцож Элбэгдоржийн хүслийг гүйцэлдүүлэн өөрийнхөө өшөөг Энхбаяраас авч байсныг бодоход шударга бусын хонгилын нэг хэсэг
Gerel (118.176.116.150) 2019-02-25 08:47:11
Baliar.huvalznuud.uhsen shuugch bdagiin..hvnii nulims.zovlongoor.tsadsan gedseerni duuren baas..umhii hanhaluulsan amitad
зориг (49.0.212.146) 2019-02-25 00:02:29
энэ бол өнөөгийн төр засаг барьж буй системийн алдаа үүнийг хэдхэн хүнийг шүүмжлэх ,солих зэргээр засагдахгүй.харин үндсэн агууллагийн өөрчлөлт системээр өөрчилж намын бус нийт олны эрх ашгийг хүндэлж дээдэлсэн системийг байгуулж шийдэгдэх болов уу
Зочин. (43.242.243.113) 2019-02-24 22:26:18
Шударга ес байнга ярих дуртай Элбэгдорж, түүний томилсон алуурчин Лүндэндорж нар энэ шүүх хяналтын байгууллагыг сүүлийн хэдэн жил хувийн компани шиг болгосон. Улсын өмчийг дээрэмдэх, дайснаа дарах гэж шүүхийн шинэтгэл нэрийдлээр шүүхэд хяналтаа тогтоосон нь ийм байдалд хүргэлээ. Лүндэндорж МУИС-т туслахаар нь ажилж байсан хэд хэдэн нэг ч туршлагагүй хүүхдүүдийг шүүгчээр томилсон, ёс зүйгүй өөрийн олон найз нөхөд, цэргүүдээ шүүгч, дарга болгож шүүхийн нэр хүнд бүх түвшиндээ унасан үзүүлэлттэй болсон. Хулгайч алуурчдаас хариуцлага нэхье.
zochin (202.126.89.154) 2019-02-24 18:24:44
Shuugch nar hunii zovlongoos taashaal avdag. nuhurgui ni nuhriinhuu oron zaig hergiin hamaaral buhii etgeedeeree orluuldag, mungutei tal buruu bsan ch ter tald shiidver gargadag, hereg naimaaltsdag, erh medliin tuluu er emgui nuluu buhii hundee biye hudalddag, biye unelegchid!
Dornod (122.201.22.49) 2019-02-24 00:39:39
Ter 3 shvvgch,2 prokuror yu bodoj suuna be? Ar geriinh ni harj bgaa daa.Hvvhed,hvn ardaasaa icheech.Egel jiriin emegtein umnu yaj suuj bnaa?
Dornod (122.201.22.49) 2019-02-24 00:22:37
Ene bvsgvi shvvhiin umnu vneneeree zogsoj bna daa.Shvvh,prokuroruudaa uuduus ni haraach.Daanch dee???
хохирогч (103.212.116.195) 2019-02-23 22:55:08
Лундэндоржийн хамгаалалт дэмжилгээр яваа шавь Амардэлгэр гэгч торийн тушээд монго ихттэй хумууст уйлчилэж дэвшиж баяжиж яваа шукхийн даргыг шалгах газар байна уу хэвлэл сайтаар их л гарасан даа
Зочин (66.181.160.126) 2019-02-23 18:31:48
УДШ-ийн ерөнхий шүүгч Зоригийн хүсэлт,шаардлагынх нь дагуу хууль бус шийдвэр гаргаж "тусалдаг" шүүгч нар "шалгуур алгасан дэвшдэг"гэгддэг.Хичнээн олон хүн хохирооно.Төдий чинээ хурдан дэвшдэг гэж ч яригддаг.Жишээ нь:П.Золзаяа.
Ддд (64.119.21.81) 2019-02-23 10:26:51
Ёстой туйлын үнэн дээ
Зочин (77.119.129.214) 2019-02-23 02:08:23
Бүгдийг соль...ямар шижгийн юм бэ
Зочин (77.119.129.214) 2019-02-23 02:05:50
Улсаа өөдөн татья Улсаа аварьяа Энэ новш нарын хөрөнгийг улс хурааж авч...Шуналгүй ...ажлаа зөв хийж чаддаг хүн хэрэгтэй байнаа
Зочин (77.119.129.214) 2019-02-23 02:02:36
Энэ бузар шүүгчдийг бүгдийг соль..Нүглийн шаарууд Дэлхий дээр цорын ганц замбараагүй орон алгаа Одоо болоошдээ Бүгдийг өөрчил Зөндөө шударга хүмүүс байхад ...шаар хогнуудыг цэвэрлээч
Жириин иргэн (202.9.43.71) 2019-02-22 12:05:22
Заваан балиар хог шаарнууд. Адгийн амьтдын гар хөл болж баяжигсад, хүний зовлонгоор цадагсад