“Оскар 2019”: “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр Рами Малек тодорлоо

"Оскар 2019"-ийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Рами Малек “Bohemian Rhapsody” киногоороо хүртлээ

Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслол ажиллагаа АНУ-ын Лос-Анжелес хотноо болж байна. Алтан баримлын эзэд ээлж дараалан тодорч Best performance by an actor in a leading role буюу Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг "Bohemian rhapsody" киноны Фредди Меркьюригийн дүрээр жүжигчин Рами Малек хүртлээ.

Тэрбээр тус кинонд бүтээсэн дүрээрээ энэ жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авсан билээ. Сонирхуулахад, Рами Малек нь “Bohemian Rhapsody” бүтээлд хамтран тоглож, Мери Остиний дүрийг мөнхөлсөн Люси Бойнтонтой албан ёсоор үерхэж байгаа аж.

Энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Кристиан Бэйл /“Vice”/, Брэдли Купер /“A Star Is Born”/, Уиллем Дефо /“Ван Гог”/, Вигго Мортенсен /“Green Book”/ нар өрсөлджээ.

Найруулагч Брайан Сингерийн бүтээсэн “Bohemian Rhapsody” намтарчилсан хөгжимт уран сайхны кинонд алдарт “Queen” хамтлаг болон тус хамтлагийн гочлол дуучин Фредди Меркьюригийн амьдрал, амжилтат хүрсэн замналын тухай өгүүлдэг. Уг кино өмнө нь Америкийн “Алтан бөмбөрцөг”, Их Британийн кино, телевизийн урлагийн хоёр шагнал /BAFTA/ болон АНУ-ын Гильдийн шагналыг хүртсэн юм.  Рами Малек  өмнө нь “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.