Жагсагчид амиа алдсан улс төрчийн хөрөг дээр "Бид Оросыг дээрэмчдэд алдсан, одоо буцааж авах цаг нь ирсэн" гэж бичэн жагсаж эхэлсэн байна. Кремлийн хойд хэсэгт ойролцоогоор 10,600 хүн цугларсан талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Жагсаалын зохион байгуулагчдын нэг, улс төрч Илья Яшин энэ талаар "Энэ бол Владимир Путиний эсрэг тэмцэл. Энэ бол чөлөөт, ардчилсан Оросын төлөөх жагсаал" гэж хэлсэн байна.
Путинийг хурцаар шүүмжилдэг байсан Борис Немцов 2015 оны 2 дугаар сарын 27-нд Кремлийн гүүрээр гарч байхдаа буудуулан амиа алдсан юм. Тухайн үед 55 настай улс төрч Украйний мөргөлдөөн дахь Оросын оролцоог судалж байжээ.
Олон жагсагчид түүний буудуулж амиа алдсан гүүрийг түүний нэрээр нэрлэх саналыг хүргүүлж байсан юм. Өнгөрсөн онд АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Оросын элчингийн гудaмыг түүний нэрээр нэрлэсэн байна.
Эх сурвалж: Independent