Путин пуужингаараа Пентагоныг онилов

Трампыг Европт цөмийн зэвсгээ байрлуулбал, дуунаас хурдан пуужингаар АНУ-г онилох болно гэж Владимир Путин мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч ням гарагт Оросын телевизээр АНУ дахь дайралт хийх магадлалтай газруудыг зарлажээ.

Трампыг Европт цөмийн зэвсгээ байрлуулбал, дуунаас хурдан пуужингаар АНУ-г онилох болно гэж Владимир Путин мэдэгдсэн. Мэдэгдлээс хэд хоногийн дараа Америкт дайралт хийх магадлалтай газруудыг Оросын телевизээр танилцуулжээ. Пентагон болон Кемп Давид дахь ерөнхийлөгчийн нуувчийг, 5 минутаас бага хугацаанд бөмбөгдөж чадах талаар ням гаригийн үдэш мэдээгээр гарсан байна.  Трамп ОХУ-г олон улсын гэрээ зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Оросын талаас ч АНУ-г буруутгаж байгаа юм.

Энэ сарын эхээр Путин газар дээр суурилсан, дуунаас хурдан пуужин бүтээх зөвшөөрөл олгосон. Гэхдээ тэрбээр Оросыг үнэ өрдөг өндөртэй цөмийн зэвсгийн уралдаанд оролцуулахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Ням гарагт цацагдсан хөтөлбөрийн үеэр хөтлөгч Дмитри Киселов "Оросын бүтээсэн дуунаас хурдан пуужинг шумбагч онгоцноос  галлахад, 5 минутын дотор байгаа  устгаж чадна. Бид одоогоор хэнийг ч заналхийлээгүй. Гэхдээ цөмийн зэвсэг оруулж ирэх үйл ажиллагаа явагдвал хариуг нь түргэн шуурхай барих болно" гэж хэлжээ. 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.