
Роттердамын боомт дахь гаалийн ажилтнууд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-д хүргэгдэж байсан 90 шил архитай контейнерыг саатуулжээ. Контейнерыг онгоцны их бие дор нуусан байсныг олж илрүүлсэн байна.
Гаалийн хяналтын багажны түгшүүрийн дохио дуугарснаар контеинерийг олжээ. Нидерландын гаалийнхан Гадаад харилцааны яам, тээврийн компанитай хамтран ажиллаж контейнерыг онгоцноос буулгахаар төлөвлөжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ун том телевизор, шампанскуудыг их хэмжээгээр оруулж ирдгээрээ алдартай. Гэвч НҮБ-ын хоригоос болж ийм төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх хориотой юм. Одоогоор хх хэмжээний архи хаашаа явж байсныг шалгаж байгаа ч гаалийнхны үзэж байгаагаар Ким Жон Ун-д хамаатай байх магадлал өндөр байна.
Эх сурвалж: Nltimes