Агаар мандал дахь нүүрсхүчлийн хийнээс хатуу нүүрс гарган авжээ

Эрдэмтэд агаар дахь нүүрс хүчлийн хийг буцаан нүүрс болгох аргыг олж нээжээ. Уг нээлт бидний нүүрс хүчлийн хийний ойлголтыг орвонгоор нь эргүүлнэ хэмээн үзээд байна.

Эрдэмтэд агаар дахь нүүрс хүчлийн хийг буцаан нүүрс болгох аргыг олж нээжээ. Уг нээлт бидний нүүрс хүчлийн хийний ойлголтыг орвонгоор нь эргүүлнэ хэмээн үзээд байна.

"Байгалийн харилцаа" сэтгүүлийн хамгийн сүүлд хэвлэгдсэн дугаарт нүүрсхүчлийн хийг хэрхэн агаараас салган, хатуу хэлбэрт оруулан хадгалах аргыг алхам, алхмаар нь нийтэлсэн байна.

Нүүрстөрөгч ялгах буюу агаараас нүүрсхүчлийн ислийг гарган авч, хадгалах арга нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах талбарт өсөж яваа салбар юм.  Нефт, хийн томоохон компаниудын нэг "Shell", дэлхийн сүвэрхэг, нөөцтэй газруудаас нүүрсхүчлийн хий ялган авах үйлдвэрүүдээ барьж, хөгжүүлэх гэж олон тэрбум доллар зарцуулж байна. Гэсэн хэдий ч энэ арга нь СО2-ийг шингэн хэлбэрт оруулж, дэлхийн гүнд дэх чулуулаг луу шахах замаар гарган авдаг учир өртөг өндөртэй юм. 

СО2-г агаар мандлаас ялган, хатуу нүүрс болгохын тулд судлаачид церийн агууламжтай, цахилгаан сайн дамжуулдаг шингэн металлын катализатор ашигладаг байна. 

Эрдэмтэд шилэн савыг СО2 болон шингэн металлаар цэнэглэх үед, нүүрстөрөгчийн давхар исэл жижиг ширхэгтэй нүүрс болон хувирчээ. Хатуу нүүрсний ширхгүүд шингэн металлаас салж, савны ёроолд унасан бөгөөд гаргаж авсан эцсийн бүтээгдэхүүн нь цахилгаан цэнэг хадгалдаг байна.

Сүүлд гарсан нээлттэй холбоотойгоор нүүрстөрөгчийн давхар ислийг аюулгүй, урт хугацаагаар, үр дүнтэй хадгалах өөр нэгэн аргыг мөн танилцуулжээ. Энэ нь анх удаа нүүрстөрөгчийн хийг хатуу хэлбэрт оруулсан тохиолдол биш боловч хуучин аргатай харьцуулахад лабораторид гаргах боломжгүй өндөр хэмийн халуун шаардахгүйгээрээ онцлог юм. 

Герман, Хятад, АНУ, Австралийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын эрдэм шинжилгээний багийнхан уг аргыг нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандлаас зайлуулахад арвин их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Forbes

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.