Дональд Трамп, Ким Жон Ун нар тохиролцоонд хүрч чадсангүй

Вьетнам улсын Ханой хотод болсон Дональд Трамп, Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн уулзалт өндөрлөж, зөвшилцөлд хүрч чадаагүй талаар Цагаан ордноос мэдээллээ. Сингапурт болсон өмнөх уулзалтын үеэр удирдагчдын хоорондын уур амьсгал сайн байсан ч уулзалт үр дүнгүй, агуулгын хувьд дутмаг хэмээн шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Иймд Ханойд болох хоёр дахь уулзалтаар дамжуулж, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй орон болгоход ахиц гаргана гэсэн хүлээлттэй байсан юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн уулзалт өндөрлөж, тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй талаар Цагаан ордны хэвлэл мэдээллийн ажилтан Сара Сандерс мэдээллээ. Тэрээр  "Энэ удаа хэлэлцээр хийгдсэнгүй. Гэхдээ аль аль талдаа ирээдүйд дахин уулзаж, хамтран ажиллахдаа баяртай байна" гэж хэлжээ. 

Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэггүйжүүлэх шийдэлд хүрнэ гэсэн хүлээлт, таамаглал байсан юм. Удирдагч Ким Жон Ун уулзалтын үеэр цөмийн зэвсэггүй болох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. "Хэрвээ би тийм хүсэлгүй байсан бол энд байхгүй байх байсан" гэж хэвлэл мэдээллийнхэнд хэлжээ. Үүнд Ерөнхийлөгч Трамп "Энэ та бүхний сонссон хамгийн сайхан хариу байх" хэмээн хариулсан байна. 

Цагаан ордны төлөвлөсөн хөтөлбөрт "Хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа" болон хоёр удирдагчийн оройн зоог багтсан байсан байна. Гэвч хоёр тал зөвшилцөлд хүрээгүйд хөтөлбөрийг цуцлахад хүрчээ.

Сингапурт болсон өмнөх уулзалтын үеэр удирдагчдын хоорондын уур амьсгал сайн байсан ч уулзалт үр дүнгүй, агуулгын хувьд дутмаг хэмээн шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Иймд Ханойд болсон хоёр дахь уулзалтаар дамжуулж, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй орон болгоход ахиц гаргана гэсэн хүлээлттэй байсан юм. 

Уг уулзалт уулзалт хоёр орны харилцаанд гарсан өөрчлөлтийг сайн харуулж чадсан хэмээн үзэж байна. Учир нь 2017 оны сүүлээр Трамп Ким Жон Ун-г "пуужинтай жаахан хүн" харин Ким Жон Ун Трампыг "оюун санааны доголдолтой зөнөг" хэмээн шүүмжилж байсан юм. 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.