Дэлхийн хамгийн эх оронч үндэстнүүд

Дэлхийн хамгийн эх оронч улс, үндэстнүүдтэй танилцана уу.

10. Дани улс

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 13%

Denmark people зурган илэрцүүд

Даничуудын 13 хувь нь эх орноо хамгийн шилдэг гэж боддог бол 57 хувь нь ихэнх улс орноос сайн хэмээн үздэг байна. Сүүлийн жилүүдэд улс төрчид шилжилт хөдөлгөөний хатуу бодлого баримталж байгаа нь "Даничлагдах" асуудал улам хурцадмал яригдахад хүргэж байна.

9. Их Британи 

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 13%

uk queen зурган илэрцүүд

Британид эх оронч үзэл буурч байна. 18-24 насны хүмүүсийн 15 хувь, 60 наснаас дээш хүмүүсийн 49 хувь нь "маш эх оронч" гэжээ. Судалгаа бөглөсөн хүмүүсийн 39 хувь нь улсаа бусад улстай ижил хэмжээнд хэмээн үзсэн бол 32 хувь нь бусдаас илүү гэсэн байна.

8. Индонез

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 14%

indonesia people зурган илэрцүүд

Зүүн өмнөд Азид орших Индонез улс дэлхийн хамгийн их хүн амтай орнуудын жагсаалтад 4-т бичигддэг. Хэдийгээр угсаатны хувьд олон хуваагддаг боловч хүн амын ихэнх нь Индонезийн үндэсний хэлээр ярьдаг юм. Мөн тэдний үндэсний уриа нь "Ялгаатай ч эв нэгдэлтэй" юм байна.

7. Филиппин

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 15%

philippines people зурган илэрцүүд

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте 3 дахь жилдээ төр барьж байна. "Шийтгэгч" гэсэн нэрээрээ алдаршсан тэрээр хатуу эх оронч үзлээр, ард түмнээсээ сонгогдон гарсан юм.

6. Тайланд 

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 25%

Thailand people зурган илэрцүүд

Тайландын эх оронч үзэл ихэнх нь асар их хүндэтгэдэг хааны гэр бүл рүү чиглэсэн байдаг. Удаан хаан ширээнд суусан Бумибол Адуладе нас барах үед улс орон даяараа гашуудал зарлаж, эдийн засаг нь хүртэл бага зэрэг уналтад орж байсан юм.

5. Саудын Араб

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 25%

saudi arabia зурган илэрцүүд

Газрын тосоор баялаг Арабын оршин суугчдын дөрөвний нэг нь улсаа дэлхийн хамгийн сайн орон гэдэгт итгэдэг бол 42% нь "бусад олон улс оронтой харьцуулахад илүү" гэж үздэг байна. 

4. АНЭУ

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 27%Dubai people зурган илэрцүүд

Aсар баян Дубай хотоороо ноёлж ирсэн, Арабын улс орон, 2014 онд залуучуудынхаа дунд эх оронч үзлийг бий болгохын тулд үндэсний аян өрнүүлж эхэлжээ. АНЭУ-ын иргэдийн 49 хувь нь улсаа бусад оронтой харьцуулахад "сайн" хэмээн үзсэн байна.

3. Австрали

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 27%

australia people зурган илэрцүүд

Австрали улсын оршин суугчдын дөрөвний гурав нь улс орноо хамгийн сайн, эсвэл бусад олон улс оронтой харьцуулахад "дээр" гэдэгт итгэдэг. Жил бүр Австралийн өдрийг 1 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

2. Энэтхэг

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 36%

india people happy зурган илэрцүүд

Энэтхэгийн хүн амын 36 хувь нь улсаа дэлхийн хамгийн сайхан орон гэдэгт итгэдэг бол 35 нь бусад улс оронтой харьцуулахад сайн хэмээн үздэг байна.  Энэтхэг улс жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдөр Их Британи улсаас салж, тусгаар тогтносноо тэмдэглэдэг юм. 

1. АНУ

"Миний эх орон бол дэлхийн хамгийн сайхан орон": 41%

Холбоотой Зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Америкийг дахин шилдэг болгоно" гэсэн уриатайгаар гарч ирсэн ч маш олон америкууд аль хэдийнээ шилдэг гэдэгт нь итгэдэг байна. Иргэдийн 41 хувь нь Америкийг хамгийн сайн орон гэсэн бол 32 хувь бусад орноос илүү хэмээн үзсэн байна.

Эх сурвалж: BusinessInsider

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.