Халбага зөгийн балаар уушгиа хамгаалах үр дүнтэй арга

Зөгийн бал нь загатнаж, хуурайшсан хоолойг анагаах хамгийн найдвартай, урт настай байгалийн бүтээгдэхүүн юм.

Бидний амьсгалж буй бохирдсон агаарт тоосонцор, азотын давхар исэл, озон мөн бусад хортой бодис байдаг. Бохир агаараас болж арьс загатнах, хоолой хатах, хамар цочрох, амьсгалын замын асуудалтай болох, нүд өвдөх, цусан дахь даралт ихсэх зэрэг сөрөг нөлөөнүүд гардаг. Хүний уушгинд байдаг хамгаалалтын антиоксидантууд эдгээр бохирдуулагчдын нөлөөнөөс хамгаалдаг боловч зарим нөхцөлд хангалттай сайн хамгаалж чаддаггүй байна. Гэхдээ та антиоксидантаар дүүрэн хоол хүнс, ногоо, жимс жимсгэнэ хэрэглэснээр уушгиа хамгаалах боломжтой юм. Зөгийн бал нь загатнаж, хуурайшсан хоолойг анагаах хамгийн найдвартай, урт настай байгалийн бүтээгдэхүүн байна. 

Утааны улиралд яагаад халбага зөгийн бал хамгийн сайн найз вэ?

Зөгийн баланд C,D,E,K болон B витамины комплекс бий. Энэ нь үрэвслийг намдааж, бактери болон мөөгөнцрийг устгах ид шидтэй байна. Мөн амьсгалын замын өвчнийг дарахад туслах хэмжээний антиоксидантаар баялаг юм. DK Publishing House-ын "Эдгээгч хоол" номонд цайны халбага зөгийн балаар ханиалганы хандыг хэрхэн хийх талаар заажээ. 

• Нэг цайны халбага зөгийн балыг нимбэгийн шүүс эсвэл шинэхэн нухсан цагаан гаатай хольж хэрэглэ. Энэ таны витамин С-г сэргээх ханиадны эм болно.

Мөн та Аюурведийн судлаач, эрдэмтэн Др. Ашутош Гаутамын зөвлөсний дагуу дараах ханиадны хандыг , халбага зөгийн бал ашиглан хийх боломжтой.

Шаардлагатай материал:

Ус- 1 аяга

Цагаан гаа- 1 жижиг хэсэг

Тулси- 4-5 навч

Турмерик- 1 чимх

Хар перц- 5 үр 

Зөгийн бал- 1 цайны халбага 

1.) Тогоондоо ус хийн, өндөр гал дээр буцалгана. Буцалж эхэлсний дараа цагаан гаа, тулсины навч, чимх турмерик болох хар перцний үрээ хий. 

2.) Бага гал дээр усаа тал аяга болтол нь битүү чана. Үүний дараа тогооны тагийг авч, хандаа аяганд хийнэ. Хандан дээрээ халбага зөгийн балаа хийж хутгаад бэлэн болно. Хэрвээ та цэртэй ханиалгаж байгаа бол жамц давс нэмээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.