Хөдөлгөөний дутагдал нь өнөө үеийн чимээгүй тахал

Хүн хөдөлгөөний дутагдалд орсноор тамхи татсанаас ч илүү хор хохирол амсдаг болохыг судлаачид тогтоосон бөгөөд марталт улам элбэгшиж, эрт үеийн зөнөгрөл, тэнэгрэл зэрэг /Алцхаймер/ өвчний “хохирогч” болох аюултай аж.

Хөдөлгөөний дутагдал нь өнөө үеийн чимээгүй тахал болоод байгаа бөгөөд дэлхий нийтэд өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвт бичигдэж эхлээд байна. Тухайлбал дэлхий дээрх нийт нас баралтын зургаа, хөхний болон бүдүүн гэдэсний хавдрын гол шалтгааны 20-25, чихрийн шижингийн 30, зүрх судасны өвчлөлийн 30 хувь нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй ажээ. Түүнчлэн артерийн даралт ихсэх өвчин, ясны сийрэгжилт, үе мөчний өвчнүүд, шохойжилт, зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болж буй. Иймд тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх эрсдлийг бууруулах ач холбогдолтой төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг байна. 

Орчин үеийн хүмүүсийн ахуй амьдралд автомат ажиллагаатай, хөдөлмөр хөнгөвчилсөн олон төрлийн багаж, төхөөрөмж /автомашин, лифт, усрдаг шат г.м./ нэвтэрснээр өдөр тутам хийх байнгын идэвхтэй хөдөлгөөн эрс багассан. Хүний бие өдөржин суухад зориулагдаагүй. Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм. Цус бага эргэлдэнэ гэдэг нь таны сэтгэлийг тааламжтай болгодог, тайвшруулж амраадаг гормон биеэр тань бага гүйж байна гэж ойлгож болно.

Нүүдэлчин монголчуудын амьдралын нэг онцлог нь тэд байнгын хөдөлгөөнд амьдардаг байсан явдал юм. Монголчуудын өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой нэг зүйл бол Морь унах. Орчин үед Хиппоtерапи гэж нэрлэгдээд байгаа эмчилгээний маш үр дүнтэй аргыг Монголчууд өөрсдийн амьдралын хэв маягаар нөхдөг байсан байна. Дээр дурдсан хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчнүүд монголчуудад маш ховор тохиолддог байсан нь ойлгомжтой.

Тэгвэл та гэртээ эсвэл албан тасалгаандаа өөрийн цаг завандаа тааруулан хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ухаалаг шийдлүүдийн  нэг нь “Электрон морь” юм. Энэ төхөөрөмжийг  Япон улсын Panasonic үйлдвэрийн дэргэдэх лабаторийн эрдэмтэд морь унах хөдөлгөөн дээр үндэслэн бүтээсэн бөгөөд, морь унаж байгаа мэт мэдрэмжийг өгдгөөрөө онцлог юм. "Hippotherapy simulator" гэж нэрлээд байгаа энэ төхөөрөмжийг ашигласанаар эрүүл мэндийн дараах хэд хэдэн ач холбогдолтойг олон удаагийн туршилт, судалгааны үр дүнд нотолсон байна. Үүнд:

Гурван хэмжээст хөдөлгөөн нь хүний биеийн дээд, доод хэсгийн хөдөлгөөнд идэвхитэй, идэвхигүй оролцогч бүх булчинд хүрч үйлчилдэг 
Жигд, давтамжтай хөдөлгөөн, хурд, явдлаа өөрөө тааруулах боломжтой байдаг нь сэтгэл санааг тайвшруулах, эрч хүчийг нэмэх эерэг нөлөөтэй.
Биеийн тэнцвэр, хөдөлгөөний уян хатан чадварыг нэмэгдүүлдэг.
Өдөрт 10 минут хичээллэхэд 10000 цэгэн массаж хийлгэсэнтэй тэнцэх, 30 минут хичээллэхэд сагсан бөмбөгийн тэмцээний бүх шатанд оролцсонтой тэнцэх хэмжээний дасгал болж чаддаг.
Биеийн жингээ хасаж, хэвлийн өөхөө багасгах сонирхолтой хүмүүст нэн тохиромжтой.
2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд биеийн жингээ хасах нь чихрийн шижингийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх хамгийн эхний, үр дүнтэй арга хэмжээ байдаг учраас жингээ хасах энэ аргыг хэрэглэхэд зохимжтой. Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар “чихрийн шижинтэй хүмүүс уг машинаар дасгал хөдөлгөөн хийснээр чихрийн шижингийн шинж тэмдэг нь буурсан” гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Бээжингийн нөхөн сэргээх судалгааны төв Бээжингийн Пү Ай эмнэлэгт 2006 онд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд морь унах эмчилгээний аппаратыг хэрэглэж үр дүнгээ өгч эхэлснээр Хятадын нөхөн сэргээх эмчилгээний салбарт шинэ төрлийн эмчилгээний арга нэвтэрч эхэлсэн юм. өнгөрсөн жилүүдэд 200 гаруй тархины саажилттай хүүхдэд энэ эмчилгээ үр дүнгээ өгч байсан нь нотлогдсон юм.
Хүн өдөр тутмын, тогтмол хийдэг хөдөлгөөнөө даган булчингийнхаа зарим хэсэгт байнгийн ачаалал авч, зарим хэсэгт огт ачаалал, хөдөлгөөн үүсгэхгүй байсаар биеийн тэнцвэр алдагдаж, булчингийн хөгжил, сулрал үүсдэг. Бид ямар булчин маань яаж ажиллаж байгааг тэр бүр бүрэн мэддэггүй учраас энэ машиныг ашиглах нь биеэ тэгш, тэнцвэртэй хөдөлгөх боломжийг танд өгнө.
Хүний булчин нь биеийн эсэргүүцэл, бодисын солилцоо, эрч хүчийг тодорхойлж байдаг, эсэд нөхөн төлжих, хөгжих эх үүсвэр болсон эрчим хүчийг үйлдвэрлэдэг митокондриа эсийг хмагийн ихээр агуулдаг учраас булчингаа хөдөлгөж байх тусам хүний биеийн эсэргүүцэл сайжирч, өвчин эсэргүүцэх чадвар нэмэгдэн улмаар насжилт уртасдаг байна.
Морины эмээлийн хөдөлгөөнийг даган хөдлөх булчингийн мушгирал-д биеийн сээр нурууг дагасан гол булчингууд оролцож, нурууг эгц шулуун болоход тусалдаг.
Мөн эмээл дээр тогтвортой, уналгүйгээр тэгш сууж дасгалаа үргэлжлүүлэх биеийн хөдөлгөөнд гуяны дотор талын булчин, аарцагны булчин идэвхтэй оролцдог учраас хөдөлгөөний дутагдлаас үүдсэн суудлын мэдрэлийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэж үздэг.
Нойргүйдэл болон мэдрэлийн аливаа өвчин, хоол боловсруулах системийн өвчнүүд, ходоод дэлүү хөөж дүүрэх, анхаарал төвлөрөхгүй байх, бэлгийн сулрал, хүзүүний шохойжилт, мөрний үеийн үрэвсэл, нурууны суултын мэдрэлийн дарагдалт зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.126.89.177) 2019-03-14 18:48:33
Бөөрөнд сөрөг нөлөө үзүүлэхүү