Л.Оюун-Эрдэнэ: 'Эрдэнэт'-д 6 сарын хугацаатай онц байдал тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрт 6 сарын хугацаатай онцгой байдал тогтоохоор боллоо.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан. Ингэснээр тус үйлдвэрийн үйл явдал доголдохгүй, шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зохицуулалт хийнэ. Энэ мэдээллийн дараа "Эрдэнэт" үйлдвэр рүү хөдөлнө. "Эрдэнэт" үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг юм. Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон гэж үзэн Засгийн газраас АТГ, ШЕЗ-д хандахаар болсон. Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу хандаж, шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана" гэлээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.