Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих зөвшөөрөл ирээгүй байна

Прокурорын байгууллагаас шүүхэд дээрх гурван хүнтэй холбоотой цагдан хорих зөвшөөрөл хүссэн бичиг ирээгүй байна хэмээн мэдээлжээ.

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг гуравдугаар сарын 6-ны 00:20 цагийн орчимд Эдийн засгийн цагдаагийн албанаас Урьдчилан хорих 461 дүгээр хорих анги руу хүргүүлсэн билээ.  Тэднийг Эрүүгийн хуулийн ямар зүйл заалт, ямар үндэслэлээр ийнхүү баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас албан ёсны, тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа. 

Харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Энэ бол мөнгө угаалт, луйврын хэрэг" хэмээн мэдэгдсэн бөгөөд 'Эрдэнэт'-д 6 сарын хугацаатай онц байдал тогтоолоо.

Цагдаагаас Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр орой саатуулахдаа прокурорын байгууллагад цагдан хорих зөвшөөрлөө хүргүүлсэн боловч ажлын цаг дууссан байсан учир хяналтын прокурор уг зөвшөөрлийг шүүх рүү явуулаагүй байсан. Харин өнөөдөр ажлын цаг эхэлснээс хойш прокурорын байгууллагаас шүүхэд дээрх гурван хүнтэй холбоотой цагдан хорих зөвшөөрөл хүссэн бичиг ирээгүй байна хэмээн мэдээлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.95.131.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.