Хойд Солонгос АНУ-ын Засгийн Газрын сайтуудыг хакердах гэж оролдсоор байна

Доналд Трамп, Ким Жон Ун нарын Вьетнам дахь уулзалтын үеэр ч энэ үйл ажиллагаа нь үргэлжлүүлсээр байжээ.

Энэ талаар кибер аюулгүй байдлын "McAfee" фирмээс мэдээлсэн юм. Мөн хойд Солонгосын хакерууд дэлхийн 80 гаруй томоохон компаниуд, хэд хэдэн улсын Засгийн газрын сайтад нэвтрэхээр оролджээ. Тэд голчлон банк санхүүгийн байгууллага, газрын тосны компани, нийтийн үйлчилгээний байгууллагуудыг онилдог. Энэ халдлагад хамгийн их өртсөн улс бол Герман улс юм. Кибер аюулгүй байдлын "McAfee" фирм үүнийг Хойд Солонгосын хакеруудтай холбоотой хэмээн үзэж байгаа бөгөөд тэд энэ судалгааг хийхдээ хэд хэдэн улс орны Засгийн Газруудтай хамтарч ажилласан. Одоогийн байдлаар Хойд Солонгос хакеруудтай холбоотой гэдгээ үгүйсгээгүй байна.

Эх сурвалж: Independent

Сэтгэгдэл:
Таны IP: (3.214.184.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.