Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг суллалаа

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэж үзжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцлээ. Шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцээд цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна. Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр баривчлан саатуулж  хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм. 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР /Бүрэн эхээрээ/
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх О,  Э, Х, П нарыг  хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэлээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.