Замын хүн драмын жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ

Замын хүн драмын жүжгийн нээлт өнөөдөр буюу 03-р сарын 07-ны 19:00 цагт болох юм байна.

Вангийн нулимс,  Харь хэлээр яригсад зэрэг бүтээлүүдээрээ  олонд хэдийн танил болсон залуу зохиолч  Todko Samson  буюу Т.Мягмартогтохын   "ЗАМЫН ХҮН"  зохиол тайзны бүтээл болон амилах гэж байна.

Тодруулбал УДЭТеатрын жүжигчин СТА О.ГЭрэлсүх, СТА жүжигчин Ц.Баясгалан нар тус зохиолыг тайзны бүтээл болгон 03-р сарын 07, 08, 09, 10-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглох гэж байна.

Тус жүжгийн нээлт өнөөдөр буюу 03-р сарын 07-ны 19:00 цагт болох юм байна.

Жүжгийн найруулагчаар СТА Жүжигчин О.Гэрэлсүх ажилласан бол туслах найруулагчаар Ц.Инъяахүү, дууны найруулагчаар Я.Эрдэнэбал нар ажилласан байна.

МИАТ компанийн Улаанбаатар-аас Москва чиглэлийн ОМ-135 аяллын нислэгээр хөрөнгө чинээтэй, дөч гаран насны ганц бие шаардлага өндөртэй, басхүү хүүхэмсэг эр Саруулсайхан санамсаргүй тохиолдлоор өөртэй нь үе ойролцоо нүдэнд дулаахан нэгэн бүсгүйтэй зэрэгцэн сууж аялах болдог,

Алс холын аян замд учирсан замын хоёрт тэнгэрт дүүлэн явахдаа өөрснийхөө амьдрал ахуй ажил төрлийн талаар хөөрөлдөхдөө нийгмийн асуудал, амьдралыг үзэх үзэл, утга учир, инээд хөөр, уярал хайлал, хайр дурлал, хүсэл шуналын талаар санал бодлоо солилцохоор барахгүй бие биендээ соронз мэт татагдана.

Аян замд таарсан замын хүнийг чухам хэн бэ гэдгийг танихад нислэгийн хугацаа хүрэлцэх болов уу

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.