Драм-4 хамтлаг Солонгост байгаа Монголчуудыг зорилоо

Драм-4 хамтлаг Солонгост ажиллаж, амьдарч буй Монголчуудад "Бүсгүй чамд" уран бүтээлийн тоглолтоо толилуулна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Драм-4" хамтлаг буюу Улсын Драмын Эрдмийн Театрын  Ерөнхий найруулагч, МУ-ын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар нар Солонгос улсад "Бүсгүй чамд" тоглолтоо хийхээр зорьжээ. Тоглолт гуравдугаар сарын 8-нд Сөүл, 10-нд Тэжон хотод тус тус болно. Мөн тоглолтын үеэр жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг “Хийморь” киногаа үзэгч олонд толилуулахаар болжээ. 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
болор (192.82.65.174) 2019-03-07 16:15:36
Ямар гоё юм бээ монголдоо тоглохгүй юм байхдаа