Дан Митчел: НӨАТ онолын хувьд зохистой ч, бодит амьдрал дээр тохиромжгүй

Нэмүү өртгийн албан татварыг далд эдийн засгийг илрүүлэх, жижиг бизнес эрхлэгчдийг татварын дарамтаас чөлөөлөх зорилготой гэж тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр төрд илүү их төсөв бүрдүүлж, улс төрчдийн үрэн таран хийх мөнгийг нэмэхээс цаашгүй хэмээн татварын эксперт Дан Митчел тэргүүтэй эрдэмтэд шүүмжилдэг.

НӨАТ буюу нэмүү өртгийн албан татварыг анх Герман, Франц улсууд дэлхийн хоёрдугаар дайны үеэс оногдуулж эхэлжээ. Орчин үеийн хэлбэрээр нь 1954 оноос Франц улс ашиглах болсон бөгөөд тэд улсын төсвийнхөө 50 хувийг дан НӨАТ-аас бүрдүүлж байна. Америк, Австарали, Канад, Орос, Хятад, Япон, Европын орнууд гээд олон улсад энэ татварыг оногдуулдаг. 

Дан Митчелийн үзэж буйгаар НӨАТ буюу нэмүү өртгийн албан татвар нь онолын хувьд тийм ч муу зүйл биш. Яагаад гэвэл энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага бүрээс бус зөвхөн эцсийн хэрэглэгчид бараа үйлчилгээ хүрэх үед нэг удаа цуглуулж буй татвар юм. Энэ нь давхар олон татвар авдаггүй давуу талтай учир татварын данхайсан системийг цэгцлэхэд их үр нөлөөтэй. Гэвч бодит байдал дээр эрх баригчид давхар татвар ноогдуулах гэж оролддог байна. Ялангуяа Монгол улсад аль нэг татварыг НӨАТ-аар орлуулалгүйгээр зүгээр л байгаа татварууд дээр нь нэмээд НӨАТ оногдуулсаар байна. 

Эх сурвалж: Татварын эксперт Дан Митчел, Washington post

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.