Ким Жон Намын аллагын хэрэгт буруутгагдаад байсан эмэгтэйг суллажээ

Хойд Солонгосын удирдагчийн ах Ким Жон Намын амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаад байсан хоёр эмэгтэйн нэг Сити Айсиаг суллалаа. Сити Айсиа цаазын ял авах байсан ч суллагджээ.

Хойд Солонгосын удирдагчийн ах Ким Жон Намын амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаад байсан хоёр эмэгтэйн нэг Сити Айсиаг суллалаа. Тэрээр 2017 онд Куала Лампурын онгоцны буудалд Вьетнамын иргэн Даон Ти Хуонын хамтаар VX гэх хорыг Ким Жон Намын нүүрэнд түрхэж байжээ. Тэд энэ үйлдлээ телевизийн тохуурхах шоуны нэг хэсэг байсан хэмээн бодсон хэмээн тайлбарласан. Сити Айсиа цаазын ял авах байсан ч суллагджээ. Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлэлж байгаагаар түүнийг ямар үндэслэлээр суллаж байгаагаа тайлбарлаагүй байна. Мөн түүнийг сулласан хэдий ч цагаатгаагүй байна. Өнөөдөр Даон Ти Хуон болон Сити Айсиа нар өнөөдөр анх удаа хамт мэдүүлэг өгчээ.

Аллага хэрхэн үйлдэгдсэн бэ?

2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Нам Куала Лампураас Макао хүрэх нислэгээ хүлээн онгоцны буудал дээр сууж байжээ. Гэтэл хоёр эмэгтэй ирж түүний нүүрэн дээр гараа наасан байна. Энэ нь CCTV-гийн хяналтын камерт бичигдэж үлджээ. Тэр эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан бөгөөд шинжилгээгээр түүнийг мэдрэлд хүчтэй нөлөөлдөг VX-д хордож амиа алдсаныг тогтоосон байна. VX нь тагнуулчдын өргөн хэрэглэж гаршсан хор юм. Одоогийн байдлаар Хойд Солонгосын тал хэрэгт холбогдолтой гэдгээ үгүйсгээгүй байгаа бөгөөд аллага болсон өдөр Хойд Солонгосын 4 иргэн Малайзаас ниссэн байна. Энэ хүмүүст ч бас хэрэгт холбогдуулан ял өгчээ. Тэд Интерполын анхааруулгыг үл харгалзан олон улсын баривчилгаа явуулжээ.

Ким Жон Нам, 2011 он
Ким Жон Нам гэж хэн бэ?

Ким Жон Нам бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах юм. Түүнийг аавынхаа үе залгамжлагч хэмээн хүмүүс боддог байсан ч Ким Жон Ил нас барахад түүний дүү Ким Жон Ун Хойд Солонгосын удирдагч болжээ. Тэрээр гэр бүлээсээ хол Макао, эх газрын Хятад, Сингапур зэрэг оронд амьдардаг байжээ. Тэрбээр Хойд Солонгос дахь гэр бүлийнхээ хатуу ширүүн хяналтыг эсэргүүцдэг байсан төдийгүй 2012 онд гаргасан номдоо дүүгээ манлайлах чадваргүй хэмээн бичиж байжээ.

Эх сурвалж: AP agency BBC 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.236.145.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.