Ц.Пүрэвтүвшин: "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал жил гаруйн хугацаанд шалгагдаж байна

"Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар дөнгөж сая "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар Засгийн газарт хандаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүллээ.

Ц.Пүрэвтүвшин: "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажил нэг жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт өгсөн байцаалт нь эдгээрийн нэг байсан. Би Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-т нийтдээ 10 удаа байцаалт өгсөн. Монголын иргэн бүр хууль, шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй. Тэр утгаараа бид хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, дуудсан цагт нь очиж, хүссэн бичиг баримтыг нь гаргаж өгч, хамтарч ажиллаж байгаа.  Өнгөрсөн 7 хоногоос нөхцөл байдал нэлээд хурцадмал болсон. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож байна. Нийгмийн шаардлага гэж ойлгож байгаа. Засгийн газар хуулийн дагуу тодорхой шийдвэрүүдээ гаргаад, арга хэмжээ авлаа.  Бид өнгөрсөн хугацаанд төрөө хүндэтгэж, хувийн хэвшил гэдэг үүднээс энэ асуудлыг эв зүйгээр шийдэх хүсэл эрмэлзэлтэй байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Үүнийгээ баталгаажуулж өнөөдөр Ерөнхий сайдад хүсэлт өгч байна. Энэ хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын тогтоол болон Монгол Улсын бусад хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх хүсэлт өгч байна" хэмээлээ. Мөн тэрээр" Энэ завшааныг ашиглаад хэлэхэд манай ээж насаараа төрийн албанд ажилласан хүн. Орон нутагт ажиллаж, амьдардаг. УИХ-ын гишүүн Ж.Батзандан руу яриагүй, угаасаа ярихгүй. Өнгөрсөн хугацаанд манай асуудлыг буруу талаас нь харж, шүүмжилж буй хүнээс тусламж гуйна гэсэн асуудал байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл" гэдгийг хэллээ. 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.9.42.148) 2019-03-13 11:56:47
Genet vndeslelgvigeer bayjsnaa tailbarl xenii utsan chvchlee xelex xeregtei erni nileen olon jiliin yltai noxor bnshvv xvnii erxend jvjiglej bxaar ooriin duraar olsoj ywaach