Баячуудын хоолны зуршил: Хоолоо уудаг Элон Маск, алснаа л иддэг Цукерберг

Технологийн "Apple", "Virgin", "Amazon", "Microsoft", "Facebook", "Tesla", "Twitter" компаниудын үүсгэн байгуулагчдын хачин жигтэй хоолны зуршлаас хүргэе. Дэлхийн хамгийн баян эрхэмүүд хувийн тогооч хөлсөлж, хамгийн дээд зэрэглэлийн хоолыг зооглож болох ч тэдний хоолны сонголт үнэхээр этгээд юм.

Тэрбумтнуудaд хувийн тогооч хөлсөлж, хамгийн дээд зэрэглэлийн хоолыг зооглох боломж хангалттай бий. Гэхдээ энэ нь тэднийг эрүүл мэндэд сайн дэглэм барьдаг гэсэн үг биш юм. Зарим технологийн магнат баячууд "эвгүй" хачин гэмээр хоолны дэглэмийг баримталдаг байна. Палео дэглэм, цагаан хоол зэрэг эрүүл хоолыг турших хүмүүс байхад өглөөний цайндаа шоколад идэж, бүр огт хоол идэхгүй хэдэн хоног явах технологийн тэрбумтнууд байна.  

1. "Virgin" группийн үүсгэн байгуулагч  Ричард Брансон өдөрт 20 аяга цай уудаг 

2016 онд Daily Mail-д өгсөн ярилцлагадаа "Би англи цайгүй яаж амьдрахаа мэдэхгүй байна" гэж хэлжээ. Тэрбээр 2010 онд өглөөний цайндаа жимсний салад, овьёос болон утсан загас иддэг байсан талаараа дурдаж байсан юм. Брансон, Карибын хувийн арал дээрээ амьдардаг. Өдрийг дасгал хийж, гэр бүлийнхэнтэйгээ байж, бизнесийн уулзалт хийж өнгөрүүлдэг байна. Оройн хоолыг олуулаа идэхийг эрмэлздэг бөгөөд энэ үед л өөрсдөдөө тохиолдсон түүхээ хуваалцаж, шинэ санаанууд төрдөг гэжээ.   

2. "Amazon"-ны үүсгэн байгуулагч, ерөнхий захирал  Жефф Безосын өглөөний цай: төмс, гахайн мах, ногоон сармистай тараг, чанасан өндөгтэй наймалж

Жефф Безос өөхний агууламж багатай хоол хүнсийг "яарахгүйгээр" идэх цаг гаргаж өглөө эрт уулзалтаас татгалздаг байна. Тэрбээр өглөөг эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ өнгөрүүлдэг гэжээ. Гэвч тэрбээр эхнэрээсээ салах талаар зарлаад удаагүй байгаа юм. Тэрбумтнуудыг хачин, жигтэй хүмүүс гэж ярьдаг. Тэгвэл тэдний хоолны сонголт ч гэсэн хачин, жигтэй юм. Амазон нэгэн компанийг элсүүлж, худалдаж авах(дараа нь худалдаж авсан) бизнесийн уулзалтад Безос, төмс, гахайн мах, ногоон сармистай тараг болон чанасан өндөгтэй газар дундын тэнгисийн наймалжийг өглөөний цайндаа захиалжээ. Дараа нь Безос уг өглөөний цайгаа Амазоны бизнесийн стратегитай зүйрлэсэн байдаг. "Чи бол миний өглөөний цайндаа идэж буй наймаалж. Хоолны цэсээс харахад энэ л надад ойлгогдохгүй, урьд нь хэзээ ч байгаагүй зүйл байна. Өглөөний цайнд минь заавал наймаалж байх ёстой" гэж хэлжээ. 

3. Хөрөнгө оруулагч Марк Кубаны өглөөний цай: нэг аяга кофе, "Alyssa's cookies"-ын хоёр ширхэг жигнэмэг

 Хөрөнгө оруулагч Марк Кубан 2014 онд өглөөний цайндаа нэг аяга кофе, "Alyssa's cookes"-ын хоёр ширхэг жигнэмэг иддэг талаараа хэлж байсан юм. Уг жигнэмгүүд нь илчлэг өндөр, нүүрс ус бага, ислэг бага байна. Кубан уг жигмэнэгүүдэд маш дуртай бөгөөд жигнэмгийн компанийг бизнесээ эхлүүлэхэд тусалж, хөрөнгө оруулжээ. Тэрбээр "би энэ жигнэмгүүдийг л иднэ" гэж хэлсэн байна.

4. Microsoft-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс өдөрт 3-4 лааз калоргүй кола уудаг 

Microsoft-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс калоргүй коланд маш их дуртай бөгөөд өдөрт 3-4 лаазыг уудаг байна. Билл "Жилд бүх уусан лаазаа нийлүүлээд үзвэл 16 кг хөнгөн цагаан хүрэхээр их" гэж 2014 онд бичиж байжээ. Түүний идэх зуршил мөн тийм ч эрүүл биш юм. Тэрбээр өөрийгөө өглөөний цайндаа шоколадтай cereal иддэг гэсэн бол түүний эхнэр Мелинда түүнийг өглөөний цайгаа алгасдаг гэжээ. Билл чийзбургерт маш их дуртай бөгөөд Гейтс сангийн захирал Жоэ Каррел "Түүнтэй хоол идэх гэж байгаа бол хэн ч байсан хамаагүй чийзбургер иднэ" гэсэн байна. 

5. Apple компанийг үүсгэн байгуулагч  Стив Жобс хэдэн долоо хоногийн турш нэг төрлийн хоол иддэг

Стив Жобс тун сонин хоолны зуршилтай байсан. Apple компанийг үүсгэгч тэрээр хэдэн долоо хоногоор зөвхөн нэг эсвэл хоёр төрлийн хоол иддэг байсан байна. Нэгэн цагт түүний хоолны дэглэм дан лууван, алимнаас бүрдэж байжээ. Мөн зөвхөн жимс, ногоо, үр, тариа, самар иддэг дэглэмийг баримталдаг байсан байна. Тэрбээр уг дэглэмээ биеэс нь эвгүй үнэр ялгарахыг зогсоосон гэж үзэн хөлс дарагчаас татгалзан, өдөр бүр усанд орохоо больжээ. Заримдаа Жобс "сэтгэл хөөрөл, тайвшралыг" мэдрэхийн тулд мацаг барьдаг байсан байна. 

6. Facebook-ын захирал Марк Цукерберг зөвхөн өөрийн гараар алсан амьтдын махыг иддэг байсан

Facebook-ын захирал Марк Цукербергийн хувьд өглөөний цайндаа юу идэх нь тийм ч чухал биш байна. Тэрбээр тухайн өдрөөсөө шалтгаалж идэх зүйлээ сонгодог бөгөөд "жижиг зүйл дээр шийдвэр гаргаж цаг үрэхийг хүсдэггүй" гэжээ. Гэхдээ энэ түүнийг хачин, жигтэй дэглэм туршиж байгаагүй гэсэн үг биш юм. Марк 2011 онд зөвхөн өөрийн гараар алсан амьтдын махыг идэх хувийн зорилтыг дэвшүүлж байсан. Түүний "алснаа ид" дэглэмд ямаа, гахай, тахиа, хавч зэрэг амьтад багтана. Өөрийн найз нөхөд, зочидтойгоо уг хоолоо хуваалцахаас ичдэггүй байсан бөгөөд Twitter-ын үүсгэн байгуулагч Жек Дорсэйд өөрийн гараар алсан ямаан махаар хоол хийн өгсөн талаар Дорсэй дурсаж байсан.  

7. Twitter-ын үүсгэн байгуулагч  Жек Дорсэйн  өглөөний цай: хоёр ширхэг сой соустай чанасан өндөг

Гэхдээ Twitter-ын үүсгэн байгуулагч Жек Дорсэй өөрөө ч гэсэн "хачин" хоолны зуршилтай юм. Тэрбээр өглөөний цайндаа хоёр ширхэг чанасан өндгийг сой соустай иддэг байна. Дорсэй олонхын хоолны дэглэмийг туршдаг байжээ. Мөн цагаан хоолтон байсан байсан бөгөөд энэ түүний арьсыг шар туяатай болгож байжээ. 2013 онд ханасан чихэр, үр тариа, боловсруулсан бүтээгдэхүүн идэхийг хориглодог Палео дэглэмийг барьсан байна. Сүүлийн үед тэрээ 22 цагаар хоолоо сойн, мацаг барьж байгаа юм. Энэ талаараа цахим хуудсан дээрээ "Миний мэдэрч буй хамгийн том зүйл бол цаг хугацаа удаашрах явдал" гэж жиргэжээ.  

8. Tesla, SpaceX-ын гүйцэтгэх захирал  Элон Маскын өглөөний цай: Марс шокалад

Tesla, SpaceX-ын гүйцэтгэх захирал, долоо хоногт 80-90 цаг ажилладаг ноён Элон Маскын хувьд тодорхой хатуу дэглэмийг баримталдаггүй байна. Маск тэр бүр өглөөний цай уудаггүй бөгөөд заримдаа Марс шоколад иддэг талаараа хэлжээ. "Чихэрлэг хоолоо хасахаар хичээж байна. Надад омлет, кофе л байхад болохоор байгаа юм" гэсэн байна. Өдрийн хоол ч гэсэн түүний хувьд ач холбогдол багатай бөгөөд туслахынхаа авчирсан ямар ч хоолыг 5 минутын дотор "сорчихдог" гэжээ. Маск бизнесийн уулзалт хийдэг учир оройн хоолондоо л анхаардаг байна. 2015 онд Reddit-д франц хоол болон шарсан маханд дуртай талаараа хэлж байсан юм.

Эх сурвалж: BusinessInsider

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.