"Boeing 737 MAX" онгоцны нислэгийг олон оронд түр хязгаарлаж байна

Монгол, Австрали, Хятад, Өмнөд Солонгос зэрэг улс "Boeing 737 MAX" онгоцноос түр татгалзаж байна.

"Boeing 737 MAX" онгоц

Өнгөрсөн Ням гаригт “Boeing 737 MAX” онгоцны ослоор 157 хүний амь үрэгдсэнээс хойш хэд хэдэн улс орон, үндэстэн дамнасан авиа компаниуд энэ төрлийн онгоцыг ашиглахаа зогсоосон. Учир нь гэвэл энэ осол өнгөрсөн оны аравдугаар сард 189 хүний амь үрэгдсэн Индонезийн “Лион айр”-ийн онгоцны осолтой төстэй байжээ. Зарим улс орнууд энэ онгоцыг аюултай гэж үзэн татгалзсан ч яг одоо дэлхий даяар “Boeing-ийн 737 MAX 8” загварын 350 орчим онгоц хэвийн ашиглагдаж байна.

"Boeing 737 MAX" онгоцны нислэгийг түр хязгаарлаж байгаа улс орон, авиа компаниуд:
  • Монгол улс
  • Австрали улс
  • Хятад улс
  • Сингапур улс
  • Өмнөд Солонгос улс
  • Аргентин улс
  • Индонез улс
  • Этоп улс
  • Өмнөд Африкийн “Comair”, “Caymay” авиа компаниуд
  • Бразилын “Gol” авиа компани
  • Мексикийн “Aeromexico” авиа компани
"Boeing 737 MAX" онгоцыг аюулгүй гэж үзэж байгаа улс орон, авиа компаниуд:
  • Америкийн Нэгдсэн улс
  • Оросын Холбооны улс
  • Турк улс
  • Итали улс
  • Айсланд улс
  • Норвеги улс
  • Арабын Нэгдсэн Эмират улс
  • “Oman Air” авиа компани

Эх сурвалж: Channel New Asia 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.236.145.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.