Хятадаас хамгийн их тэрбумтнууд төрж байна

Өнгөрсөн онд дэлхийн 33 орноос 195 тэрбумтан шинээр төржээ. Үл хөдлөх хөрөнгө, технологи, жижиглэнгийн худалдаа, загвар гэх мэт дор хаяж 16 салбараас шинэхэн баячууд мэндэлсэн байна.

Зах зээлийн хэлбэлзэл, худалдааны дайн, сул валютыг үл харгалзан олон хувиараа бизнес эрхлэгчид мөнгө шинэ аргуудыг олсоор байна. Өнгөрсөн жил 195 шинэ тэрбумтан төрснийг Форбес сэтгүүл нийтэлжээ. Эдгээр бизнес эрхлэгчдийн 71 хувь өөрсдийн гараар уг амжилтад хүрсэн байна. Шинэхэн баячууд дунд дуу stream үйлчилгээ үзүүлдэг "Spotify", хүйтэн цаг агаарт ажрахгүй "Canada goose", шуугиан дэгдээгээд буй электрон тамхины "Juul labs" зэрэг брендүүдийн эзэд байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө, технологи, жижиглэнгийн худалдаа, загвар гэх мэт дор хаяж 16 салбараас шинэхэн баячууд гарч ирсэн байна. 

Уг жагсаалтад Вьетнам, Унгар, Израиль зэрэг 33 орны бизнесменүүд багтсан бөгөөд дийлэнх нь Хятадаас тодорчээ. Тус улсаас нийт 44 тэрбумтан гарсны дунд жагсаалтын хамгийн баян нэгэн ч байгаа юм. 

Колин Хуанг

39 настай Колин Хуанг-н хөрөнгийг 13.5 тэрбум доллароор үнэлээд байна. Тэрбээр Висконсины их сургуулийг төгссөнийхөө дараа Microsoft-д дадлагажиж, Google-д програм хангамжийн инженерээр ажилд оржээ. 2006 онд эх орондоо эргэн ирж Pinduoduo-г үүсгэн байгуулахаасаа өмнө, хоёр цахим худалдааны сайт болон онлайн тоглоомын компани байгуулсан байна. Pinduoduo нь Шанхай хотод байрлалтай, хөнгөлттэй цахим худалдааны компани бөгөөд, 2018 онд байгуулагдаж, 36 тэрбум доллароор үнэлэгдээд байгаа юм. Форбес мөн АНУ-с 39, Бразилаас 18, Тайваниас 9 шинэ тэрбумтан төрснийг онцолжээ. 

Эдгээр хүмүүсийн дунд хамгийн алдартай нь Spotify-ын үүсгэн байгуулагчид болох Даниэл Ек болон Мартин Лорентзон. Тэд хувьцаагаа өнгөрсөн онд анх удаа олон нийтэд амжилттай нийлүүлснээр, уг жагсаалтад бичигдсэн Швед залуус юм. Spotify-г Лорентзон найз Эктэйгээ хамтран 13 жилийн өмнө эхлүүлж байсан бөгөөд одоо тэдний зах зээлийн үнэлгээ 26 тэрбум болж, 87 сая идэвхтэй захиалагчтай болсон байна. 

1989 онд коммунизм унасны дараа Avast компаниа байгуулсан Чехийн бизнес эрхлэгч Павел Баудис, Оросын цахим худалдааны сайт Wildberries-ын захирал Татьяна Бакальчук зэрэг зүүн европоос ч тус жагсаалтад бичигдсэн хүмүүс бий. Татьяна Бакальчук нь оросод тэрбумтан гэх ангилалд багтсан хоёр дахь эмэгтэй бөгөөд уг жагсаалтад бичигдсэн 25 эмэгтэйн нэг юм.

kylie jenner billionaire зурган илэрцүүд
Хамгийн залуугаараа тэрбумтан болсон Кайли Женнер

21 настай энтэртайнмэнт салбарын од Кайли Женнер нь жагсаалтын хамгийн алдартай эмэгтэй юм. Инстаграм, Снапчат, Твиттер, Фейсбүүкд олон сая дагагчтай тэрээр өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон хамгийн залуухан бизнес эрхлэгч юм. 11 сард өөрийн брендээ Ulta-н дэлгүүрүүдэд нийлүүлж нь 6 долоо хоногийн дотор 55 сая долларын борлуулалт хийсэн байна. Мөн програм хангамжийн Appian компанийг үүсгэн байгуулагч Мэтт Калкинс, Америкийн эрсдэлийг удирдах сангийн менежер Жеффри Тальпинс, Австралийн уул уурхайн бизнесмен Клайв Палмер зэрэг хүмүүс жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: Forbes

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Kkk (178.128.93.105) 2019-03-15 21:56:13
Манай хулгайчууд оффшорт нуучихаад байгаа болохоос ил гаргавал эд нарыг хол хаях байх даа МАНАНчууд
Kkk (178.128.93.105) 2019-03-15 21:56:13
Манай хулгайчууд оффшорт нуучихаад байгаа болохоос ил гаргавал эд нарыг хол хаях байх даа МАНАНчууд
Kkk (178.128.93.105) 2019-03-15 21:56:13
Манай хулгайчууд оффшорт нуучихаад байгаа болохоос ил гаргавал эд нарыг хол хаях байх даа МАНАНчууд