Б.Баатархүү: "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар зарим албан тушаалтнаас мэдүүлэг авсан

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: "Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар АТГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй "Генетик" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг өгч буй тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ямар нэг саад учруулаагүй. Эрдэнэтийн 49 хувийн маргаантай асуудлын шалгалтын явцыг прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.