Итали: Вакцин хийлгээгүй хүүхдүүдийг сургуульд сургахгүй

Италид хүүхдүүд вакцин хийлгэсэн эсэхээ нотолж чадахгүй бол сургуульд элсэн суралцах боломжгүй болжээ.

Италийн Эрүүл Мэндийн Яамны Сайд Гиуалиа Грилло: “Вакцингүй бол сургуульгүй”

Италид хүүхдүүд вакцин хийлгэсэн эсэхээ нотолж чадахгүй бол сургуульд элсэн суралцах боломжгүй болжээ. Эцэг эхчүүд хэрвээ хүүхдүүддээ вакцин хийлгэлгүйгээр сургуульд нь аваачих юм бол  500 еврогоор(1 сая 487 мянган төгрөг) торгуулна. Энэ хуулийг Лорензиний хууль гэх бөгөөд Улаанбурханы хэт тархалтаас үүдэн Италийн Эрүүл Мэндийн Яамны Сайд Гиуалиа Грилло санаачилсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш вакцинжуулалтын төвшин эрс нэмэгджээ. Хуулийн дагуу хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө зохих ёсны дархлаажуулалтад заавал хамрагдах ёстой бөгөөд салхин цэцэг, саа өвчин, улаан бурхан, гахайн хавдар, улаан эсэргэнээс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх ёстой. Зургаагаас доош настнууд вакцин хийлгээгүй бол сургуульд орох эрхгүй. Харин вакцин хийлгээгүй 6-16 насныхан энэ сарын 18 буюу ирэх Даваа гаригт амжиж хийлгэх ёстой юм байна.

Эцэг эхчүүд яагаад хүүхдээ яагаад вакцинд хамруулахгүй байсан бэ?

Сүүлийн жилүүдэд вакцинжуулалтын эсрэг хөдөлгөөн дэлхий даяар өсөн нэмэгдэж байгаа тухай Дэлхийн ДЭМБ-аас мэдэгдэж байсан. Энэ нь Андрей Варкелфер гэх эрдэмтэн вакцин хийлгэснээр гарах муу үр дагаврын талаар судалсан бүтээлээ олон нийтэд зарласнаас иргэд айдаст автах болсонтой холбоотой. Хэдийгээр судалгааг няцаасан ч хүмүүс үүнийг үл тоон цуурхал тараасаар байна. Түүний судалгаа яг үнэндээ арван хоёрхон хүүхдийн түүхэд үндэслэсэн байжээ.  

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (18.204.48.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.